Microsoft, Windows 10

“Windows 10”-г суулгах флаш диск бэлдэх.

Өөрийнхөө компьютерийн үйлдлийн системийг “Windows 10” болгох гээд амжаагүй хүмүүст зориулж “Windows 10”-г суулгах флаш диск бэлдэх талаар танилцуулахыг зорилоо.

Мөн бэлдсэн флаш дискийг ашиглаж “Windows 7” болон “Windows 8”-г “Windows 10” болгох боломжтой.

Cуух боломжтой компьютер нь “Windows 7 Service Pack 1 (SP1)” болон “Windows 8.1 Update” ажиллаж байгаа бол “Windows 10” суух боломжтой.

  • “Windows 10”-г суулгахад таны компьютер дараах үзүүлэлтийг хангасан байх хэрэгтэй.

Хэрэглэх флаш диск 4GB-с дээш багтаамжтай байх хэрэгтэй.

Суулгах үед флаш диск доторх зүйлсийг арилгах тул хоосон байх хэрэгтэй.

Таны интернетийн хурдаас хамаарч татаж авах цаг ондоо байна. Интернетийн хурд тань удаан бол удаан татна.

Доорх хаягаар орж программыг татаж авна уу.
https://www.microsoft.com/en-us/software-download/windows10

Бичлэгийг үзээд дагаж хийнэ үү.

Таньд таалагдсан бол “Like” болон “Share” хийж өгнө үү.