Windows 10

“Windows 7, 8”-г “Windows Update” хийхэд шууд “Windows 10” болгодог алдаа илэрлээ.

“Windows 7” болон “Windows 8”-тай хэрэглэгчид “Windows Update” хийхэд хүчээр “Windows 10” болгох алдаа гарсан нь тодорхой болсон байна.

2015 оны 10 сарын “Windows Update” дээр “Windows 10” болгох сонголт нь автоматаар сонгогдсон байдалтай байгаа бөгөөд анзаарахгүй “Update” хийвэл “Windows 10” болгох үйлдэл нь эхлэх юм.
Гэхдээ “Update” хийж байхад нь болиулах боломжтой.

Үүнээс өмнө бас шинэчлэл хийхэд хэрэгтэй мэдээллийг нууцаар татуулж байсан. Энэ удаад бараг хүчээр шахуу “Windows 10” болгохыг оролдож байна.
Үүний талаар “Ars Technica” “Microsoft”-с асуухад “Алдаа гарсан бөгөөд одоо сонгогдоогүй байдалтай болгосон” гэж хэлсэн байна.
Windows 10 upgrade installing automatically on some Windows 7, 8 systems

“Windows Update”-г болиулах

“Control Panel” -> “Windows Update”-руу орох үед “Windows 10” болгох сонголт нь идэвхитэй бол доорх дэлгэц харагдана. Үүний “Show all available updates” дээр дарна уу.
WindowsUpdate_1
Үүнд ороход “Upgrade to Windows 10” гэдэг шинэчлэл идэвхижсэн байна.WindowsUpdate_2
Үүнийг болиулахын тулд “Upgrade to Windows 10” дээр хулганыхаа баруун товчийг дарж “Hide update” дээр дарна уу.
WindowsUpdate_3

Идэвхигүй болсон бол “Upgrade to Windows10” нь саарал болсон байх болно.WindowsUpdate_4

Таньд таалагдсан бол “Like” болон “Share” хийнэ үү.