VLOOKUP функцийг хэрхэн ашиглах вэ?

Excel дээр өгөгдөл дундаас өөрийн хүссэн утгын хариа мөрийн утгыг хайх VLOOKUP функцийг хэрхэн ашиглах талаар заах болно.

Бидэнтэй нэгдээд шинэ мэдээллийг цаг алдалгүй аваарай.

CPU гэж юу вэ? CPU-н талаарх дэлгэрэнгүй мэдээлэл.

Гарчиг:

CPU гэж юу вэ?

CPU-г RAM буюу мэмори, хард зэрэг компьютерийн сэлбэгтэй хамт маш их сонсдог үг гэж бодож байна. CPU нь Central Processing Unit гэсэн үгийн товчлол бөгөөд процессор гэж бас нэрлэдэг. Энэ нь хүний биеэр тайлбарлавал тархи, машинаар хэлвэл мотор нь юм.

CPU нь мэдээлэл хадгалах төхөөрөмжөөс мэдээлэл хүлээн авч бодолт хийж тус бүрийн мэдээлэл хадгалах төхөөрөмж болон мэдээлэл гаргах төхөөрөмж рүү үр дүнгээ явуулна.

CPU-г нэг доор хүлээн авах мэдээллийг битээр илэрхийлнэ. Бит нь их байх тусам нэг зэрэг олон боловсруулалт хийх чадалтай.

CPU-н харагдах байдал.

CPU нь үндсэн хавтан дээр байрлах “Socket” буюу сууринд бэхлэгдэн байршина.

CPU нь компьютерийн төхөөрөмжүүд дундаас хамгийн их халдаг нь бөгөөд заавал хөргөөх төхөөрөмж буюу сэнстэй хамт байна. Компьютерийг задалж харахад ингэж харагдана.

CPU fun image iTeach.mn

Өөрийн компьютерийн CPU-г харах.

“Start Menu”-р ороод “Computer” дээр хулганы баруун товчоо дараад “Properties” дээр даран харах боломжтой. CPU_view_status_1Та өөрийн CPU-ны үзүүлэлтийг харна уу.  CPU_view_status_2

CPU-н боловсруулах хурд нь юунаас хамаарах вэ?

CPU-н хурд нь үндсэндээ клок давтамжийн тоо болон коагийн тооноос хамаарна.

Клок давтамжийн тоо.

CPU нь клок гэдэг давтамжтай дохиогоор ажилладаг. Клок давтамжийн тоо нь нэг секундэд хэр их давтагдахыг илэрхийлдэг. Жишээлвэл “3GHz”-н CPU-н нэг секундэд ойролцоогоор гурван тэрбум удаа давтагдана гэсэн үг.CPU_SIGNAL

Клок давтамжийн тоо гэдэг нь CPU харахад байдаг “1.8 GHz” болон “2.4 GHz” зэрэг тоог хэлж байгаа юм. Тоо нь ихсэх тусам хурдан боловсруулалт хийх болно.

Клокийг илэрхийлэх нэгж болох “МHz” (Мега хэрц) нь “1000MHz” нь “1GHz”(Гига хэрц)-тэй тэнцүү (Зарим газар “MHz”-р илэрхийлсэн байдаг).

Орчин үед “Turbo Boost” гэх технологи хөгжсөнөөр CPU-ны үзүүлэлт өөрчлөгддөг болсон. Жишээлвэл “3GHz”-н чадалтай CPU байсан ч хийх үйлдэл бага үед “2GHz”-р ажиллаж, хийх үйлдэл их үед “3,6GHz”-р ажиллах боломжтой гэсэн үг юм. Үүнийг үзүүлэлт дээрээ “3,0GHz with Turbo boost up to 3.6GHz” гэх мэтээр илэрхийсэн байдаг.

CPU-н “Cache Memory” буюу нөөц санах ой гэж юу вэ?

Нөөц санах ой нь өгөгдлийг түр зур хадгалах газрыг хэлнэ.

Өгөгдлийг түр хадгалахад “RAM” байдаг харин энэ нь “RAM-тай харцаж байснаас CPU-д хэрэгтэй өгөгдлийг өөрт нь хадгалавал илүү хурдан болох юм биш үү?” гэсэн бодлоос үүссэн гэдэг.

Нөөц санах ойд “L1 Cache”, “L2 Cache” болон “L3 Cache” зэрэг байх бөгөөд үндсэндээ ялгаа байхгүй гэж ойлгож болно.

Хоёр цөмтэй болон дөрвөн цөмтэй CPU-д цөм тус бүрт нь нөөц санах ой байршуулах эсвэл нийтэд нь байршуулсан байдаг. Жишээ нь дөрвөн цөмтэй CPU-д “L1 Cache”-г “64KM * 4” гэж илэрхийлсэн байвал цөм тус бүрт “64KB”-н нөөц санах ойтой гэсэн үг. Харин “L3 Cache”-г “6MB” гэсэн байвал “*4” байхгүй тул дундаа нэг нөөц санах ойтой гэсэн үг.

Нөөц санах ойн их байх тусам CPU хурдан ажиллах болно.

CPU-н коа буюу цөм гэж юу вэ?

Коа буюу цөм нь боловсруулалт хийдэг хэсэг юм.

Саяхан хүртэл CPU-н цөм нь нэг л байдаг байсан харин 2006 оноос хоёр ширхэг цөмтэй(Dual Core) CPU гарч ирсэн. 2007 оноос хойш 4 цөмтэй (Quad Core) гарч ирсэн. Одоо зургаа, найм зэрэг олон цөмтэй CPU хэрэглээнд гарсан. Олон цөмтэй CPU-г нийтэд нь “Multicoa” гэж хэлдэг.

Хоёр цөмтэй, дөрвөн цөмтэй болсоноор компьютер олон үйлдэл хийх хэрэгтэй үед үүнийгээ хувааж хийж чаддаг. Ингэснээр боловсруулалтыг хурдан хийдэг болсон.

Үндсэндээ цөм нь олон болох тусам хурдан боловсруулдаг гэж ойлгож болно.

Hyper-Threading Technology гэж юу вэ?

Энэ технологи нь “Pentium 4” , “i3”, “i7” зэрэг CPU-д хэрэглэгддэг технологи юм.

Энэ нь CPU боловсруулж байгаа ажлаа бүх чадлаараа хийх хэрэггүй амархан боловсруулалт байх үед хэрэглэхгүй байгаа хэсгийг ашиглах боломжтой болгосон технологи юм.

Нэг цөмөөр хоёр ажлыг зэрэг хийх боломжтой болно гэсэн үг. Гэхдээ үнийг агуулсан CPU харьцангүй их халуун ялгаруулах ба цахилгаан зарцуулалт их байдаг.

Ямар учиртай гэхээр доорх зураг дээр “i5” дөрвөн цөмтэй юм шиг харагдаж магадгүй.
CPU_i5_core_thread_1
Гэхдээ энэ CPU-н хоёр цөмтэй юм. “Hyper-Threading Technology (HT)”-н нэг цөмийг хоёр болгож үйлдлийн системд таниулж боловсруулах хурдыг ихэсгэдэг технологи юм.

Доорх зураг дээр “Cores” нь хоёр байгаа бөгөөд “Threads” буюу салбар прогцесс нь дөрөв байгаа.

“Intel”-ийн “i” төрөлд “Hyper-Threading Technology”-тэй CPU 4-12 гэх мэт цөмтэй харагдаж байгаа ч яг үнэндээ үүний хагас ширхэг цөмтэй байна.
CPU_i5_core_thread_2

Малтипроцессэр гэж юу вэ?

Малтипроцессэр нь хоёроос олон CPU-г байршуулсан компьютерийг хэлнэ. Сервер болон воркстайшнд зориулж хийгддэг. Хоёр CPU-г ажиллуулахын тулд тусгай эх хавтан болон RAM шаардагддаг тул энгийн компьютероос хамаагүй үнэтэй байдаг.

CPU-ийн 32bit болон 64bit.

Үйлдлийн системд 32bit болон 64bit гэж байдаг шиг CPU бас битийн ялгаа байдаг.

64bit-ийн CPU 64bit үйлдлийн системтэй байхад илүү сайн ажиллана. Харин 32bit CPU дээр 64bit-ийн үйлдлийн систем суулгавал ажиллахгүй.

Үйлдлийн системийн 32bit болон 64bit-ийн ялгаа.

CPU Socket гэж юу вэ?

Сокет гэдэг нь эх хавтанд CPU-г байршуулах төхөөрөмжийг хэлнэ. Тухайн Сокетоос хамаарч байршуулж болох CPU нь хязгаарлагдана. Эх хавтан авахад тухайн эх хавтанд дээрх сокетын нэр заавал тодорхойлогдсон байдаг.

CPU сонгож авах үед өөрийн компьютерийн сокетийг мэдэхгүй бол таарахгүй CPU авах магадлалтай тул анхаарна уу. Өөрийн эх хавтанд CPU авах гэж байгаа бол мөн анхаарах хэрэгтэй.

Таньд таалагдсан бол “Like” болон “Share” хийж өгнө үү.

“Windows” дээр криллээр бичдэг болгох.

Та шинээр үйлдлийн систем суулгаад Монголоор бичих гэхлээр кейбоардоо хэрхэн нэмэхээ мартах тохиолдол гарч магадгүй.

Та доорх бичлэгүүдийг сонирхоно уу.

“Windows 7” дээр Монгол хэлээр бичдэг болгох.

“Windows 10” дээр Монгол хэлээр бичдэг болгох.

Таньд таалагдсан бол “Like” болон “Share” хийж өгнө үү.

Нуугдаад харагдахгүй байгаа файлыг хэрхэн харах вэ?

“Windows” үйлдлийн системийг хэрэглэж байхад таны флаш диск вирусдэж файлууд тань харагдахгүй болох тохиолдол гардаг.

Энэ үед хэрхэн харагдахгүй болсон файлуудыг хардаг болгох аргыг дээрх бичлэгээс үзнэ үү.

Харагддаг болгох нь тун энгийн бөгөөд 10 секунд байхад л хангалттай.

Windows 7 дээр харагддаг болгох арга.

Windows 10 дээр харагддаг болгох арга.

Таньд таалагдсан бол “Like” болон “Share” хийж өгнө үү.

Компьютер халах шалтгаан.

CPU нь халууныг тэсвэрлэх чадвар муу бөгөөд 75℃-с халуун болвол эвдрэх аюултай.

Тийм учраас агаарын урсгалыг бөглөхгүй байх, халуун өрөөнд удаан ажиллуулах нь гажиж эвдрэх суурь болдог.

Сэнс нь хог,  тоос шорооноос болж агаарын урсгалыг муутгаснаар CPU-ны халууныг гадагшлуулж чадахгүй болно. Энэ нь халах гол шалтгаан болдог.

Таны компьютер онц юм хийгээгүй байхад сэнс нь хүчтэй ажиллаад, халаад байвал сэнс болон түүний ойр орчмыг цэвэрлэх хэрэгтэй.
CPU_fan_cooler_dust_1Цэвэрлэхэд компьютероо задлах шаардлага гардаг тул сайн мэдэхгүй тохиолдолд мэддэг хүнээр хийлгэхийг зөвлөж байна. Буруу задлаж, оролдсоноос болж эвдрэх магадлалтай тул болгоомжилно уу.

Зургаас халаад, гацаж удаж байсан нотебүүкний сэнсний хэсэгдэх тоос, шороог харж болно.

Ингэж бөглөрснөөс болж халж байсан бөгөөд үүний цэвэрлэхэд халах асуудал байхгүй болсон.

CPU_fan_cooler_dust_2

Өөрийн CPU-г хэр халж байгааг програмын тусламжтайгаар харах боломжтой байдаг.

Компьютерынхоо ажиллаж байгаа байдал болон үзүүлэлтийг үзэх.“-г сонирхож үзнэ үү.

Таньд таалагдсан бол “Like” болон “Share” хийж өгнө үү.

“Windows 10” ба түүний онцлог.

“Windows 10” нь 2015 оны 7 сарын 29-нд албан ёсоор нээлтээ хийнэ.

Гарчиг:

“Windows 10”-н зорилго

“Microsoft” компьютерийн үйлдлийн систем, “Windows Phone” зэрэг гар утас, тавлет хэрэгслүүд, бүх төрлийн “Microsoft”-ийн үйлдлийн системийг “Windows 10”-т нэгтгэж байгаагаа мэдэгдлээ.

Бүх төрлийг нэг үйлдлийн системтэй болгосноор клоуд системийг хэрэглэхэд амар болж, өгөгдлийг дамжуулах, өөр хэрэгслүүд хоорондох харилцааг сайжруулж байна.

“Microsoft” нь компьютерийн олон хэрэглэгчтэй. Харин ухаалаг гар утас, тавлет төрлийн хэрэгслүүдийн хэрэглэгчдийн тоогоороо “Apple” болон “Google” зэрэг өрсөлдөгчдөөсөө нилээн хол хоцорсон.

Энэ удаагийн нэгтгэж байгаа нь цаашид ухаалаг гар утас, тавлет хэрэглэгчдийг өөртөө татах зорилго бас агуулж байгаа болов уу.
Introducing Windows 10 – the best Windows yet

“Windows 10”-ийн өөрчлөлт.

“Start Menu”-г сэргээсэн

“Windows 8” дээр хассан “Start Menu”-г буцааж сэргээхээр болсон. Мөн дуртай програмаа баруун талд нь байршуулах боломжтой.windows10_start

“Cortana”

“Cortana” нь анх “Windows Phone 8.1”-с хэрэглэгдэж эхэлсэн дуугаар туслах функц юм. Энэ нь “Apple”-ийн “Siri” мөн “Google”-ийн “Google Now”-тай адилхан зүйлсийг хийж чадна.

Бровзерийг “IE”-с “Microsoft Edge” болсон.

“Windows”-ийн бровзер гэвэл “Internet Explorer” байсан харин “Windows 10” дээр “Microsoft Edge” гэдэг шинэ бровзертэй болсон. “IE”-ийн хуучин түүлбар болон плагинийг хэрэглэх боломжгүй.windows10_microsoft_edge

Програмыг дөрвөн хэсэгт хувааж харуулах

“Windows 7”-с дэлгэц дээрээ зүүн баруун талдаа хоёр програмыг зэрэг хардаг байсан бол “Windows 10” дээрээс үүнийгээ зүүн дээр доор, баруун дээр доор гээд дөрөв хувааж зэрэг харах боломжтой болж байна.windows10_desctop

Виртуаль дисктоп

Виртуаль дисктоп нь хиймэл дисктопууд үүсгэж тус бүр өөр өөр зорилготойгоор програмуудыг ажиллуулах боломжтой.windows10_vertualdesctop

Үнэгүй шинэчлэх

“Windows 10”-ийг худалдаанд гарснаас хойш нэг жил “Windows 7”, “Windows 8”, “Windows Phone 8.1”-тэй хүмүүс үнэгүй шинэчлэл хийх боломжтой. Энэ үйлчилгээний зорилго нь бүх үйлдлийн системийг “Windows 10” болгож нэгтгэхтэй холбоотой болов уу.

“Windows 10” болгоход гарах асуудал.

“Windows 10” болгоход нэг том асуудал бий тэр нь драйверуудаа танихгүй болох юм. Жишээлбэл: таны хэрэглэж байгаа хулгана “Windows 10”-т таарахгүй бол “Windows 10” суулгангуут таны хулгана ажиллахгүй болно гэсэн үг юм.

Мөн үүнтэй адил програм хангамжууд таны хэрэглэж байсан програмууд “Windows 10” дээр ажиллахгүй байх магадлалтай. “Microsoft”-ийн өөрийн програм хангамжууд зүгээр ажиллана.

Харин бусад төрлийн програм хангамжууд ажиллахгүй болох магадлалтайг анхаарах хэрэгтэй.

Энэ асуудлыг шийдэхийн  тулд хэсэг хугацааны дараа гарах “windows 10” шинэчлэлүүд, мөн тухайн програмыг “Windows 10”-т тааруулан шинэчлэхийг хүлээх хэрэгтэй болно.

 

Таньд таалагдсан бол “Like” болон “Share” хийж өгнө үү.

 

Blog at WordPress.com.

Up ↑