“Windows 10” ба түүний онцлог.

“Windows 10” нь 2015 оны 7 сарын 29-нд албан ёсоор нээлтээ хийнэ.

Гарчиг:

“Windows 10”-н зорилго

“Microsoft” компьютерийн үйлдлийн систем, “Windows Phone” зэрэг гар утас, тавлет хэрэгслүүд, бүх төрлийн “Microsoft”-ийн үйлдлийн системийг “Windows 10”-т нэгтгэж байгаагаа мэдэгдлээ.

Бүх төрлийг нэг үйлдлийн системтэй болгосноор клоуд системийг хэрэглэхэд амар болж, өгөгдлийг дамжуулах, өөр хэрэгслүүд хоорондох харилцааг сайжруулж байна.

“Microsoft” нь компьютерийн олон хэрэглэгчтэй. Харин ухаалаг гар утас, тавлет төрлийн хэрэгслүүдийн хэрэглэгчдийн тоогоороо “Apple” болон “Google” зэрэг өрсөлдөгчдөөсөө нилээн хол хоцорсон.

Энэ удаагийн нэгтгэж байгаа нь цаашид ухаалаг гар утас, тавлет хэрэглэгчдийг өөртөө татах зорилго бас агуулж байгаа болов уу.
Introducing Windows 10 – the best Windows yet

“Windows 10”-ийн өөрчлөлт.

“Start Menu”-г сэргээсэн

“Windows 8” дээр хассан “Start Menu”-г буцааж сэргээхээр болсон. Мөн дуртай програмаа баруун талд нь байршуулах боломжтой.windows10_start

“Cortana”

“Cortana” нь анх “Windows Phone 8.1”-с хэрэглэгдэж эхэлсэн дуугаар туслах функц юм. Энэ нь “Apple”-ийн “Siri” мөн “Google”-ийн “Google Now”-тай адилхан зүйлсийг хийж чадна.

Бровзерийг “IE”-с “Microsoft Edge” болсон.

“Windows”-ийн бровзер гэвэл “Internet Explorer” байсан харин “Windows 10” дээр “Microsoft Edge” гэдэг шинэ бровзертэй болсон. “IE”-ийн хуучин түүлбар болон плагинийг хэрэглэх боломжгүй.windows10_microsoft_edge

Програмыг дөрвөн хэсэгт хувааж харуулах

“Windows 7”-с дэлгэц дээрээ зүүн баруун талдаа хоёр програмыг зэрэг хардаг байсан бол “Windows 10” дээрээс үүнийгээ зүүн дээр доор, баруун дээр доор гээд дөрөв хувааж зэрэг харах боломжтой болж байна.windows10_desctop

Виртуаль дисктоп

Виртуаль дисктоп нь хиймэл дисктопууд үүсгэж тус бүр өөр өөр зорилготойгоор програмуудыг ажиллуулах боломжтой.windows10_vertualdesctop

Үнэгүй шинэчлэх

“Windows 10”-ийг худалдаанд гарснаас хойш нэг жил “Windows 7”, “Windows 8”, “Windows Phone 8.1”-тэй хүмүүс үнэгүй шинэчлэл хийх боломжтой. Энэ үйлчилгээний зорилго нь бүх үйлдлийн системийг “Windows 10” болгож нэгтгэхтэй холбоотой болов уу.

“Windows 10” болгоход гарах асуудал.

“Windows 10” болгоход нэг том асуудал бий тэр нь драйверуудаа танихгүй болох юм. Жишээлбэл: таны хэрэглэж байгаа хулгана “Windows 10”-т таарахгүй бол “Windows 10” суулгангуут таны хулгана ажиллахгүй болно гэсэн үг юм.

Мөн үүнтэй адил програм хангамжууд таны хэрэглэж байсан програмууд “Windows 10” дээр ажиллахгүй байх магадлалтай. “Microsoft”-ийн өөрийн програм хангамжууд зүгээр ажиллана.

Харин бусад төрлийн програм хангамжууд ажиллахгүй болох магадлалтайг анхаарах хэрэгтэй.

Энэ асуудлыг шийдэхийн  тулд хэсэг хугацааны дараа гарах “windows 10” шинэчлэлүүд, мөн тухайн програмыг “Windows 10”-т тааруулан шинэчлэхийг хүлээх хэрэгтэй болно.

 

Таньд таалагдсан бол “Like” болон “Share” хийж өгнө үү.

 

“Virus” болон “Malware” зэрэг компьютерт сөрөг үйлдэл хийдэг програмын ялгаа.

Гарчиг

“Virus” болон “Malware”-ын ялгааг ойлгож таны компьютерийг аюулд оруулж байгаа програмын талаар мэдлэгтэй болцгооё.”Malware” болон “Virus” нь ялгаагүй програм хангамж бөгөөд гол зорилго нь  хүн хорлох юм. Хорлонтой програмын мэдлэгтэй болсоноор та өөрийн компьютероо хамгаалж чаддаг болно. Жоохон мэдлэгтэй болсноор та юм л болвол компьютероо форматлах хэрэггүй болно.

Вирусын мэдлэгтэй болоод хэдэн хэрэгсэл байхад өөрийн компьютероо хамгаалах нь тийм ч хэцүү асуудал биш юм.

“Malware” нь “malicious software” гэсэн үгийн товчлол бөгөөд хорлонтой програм гэсэн утгатай үг юм.

“VIRUS” НЬ “MALWARE”-ИЙН НЭГ ТӨРӨЛ ЮМ.

“Malware”-ийн төрлүүд

Хүн болгон вирусыг мэддэг боловч бусад төрлүүдийг сайн мэддэггүйн улмаас бүгдийг нь вирус гэсэн ойлголттой байдаг тул төрлүүдийг амархан тайлбарлахыг хичээлээ.

  • Virus

Компьютерийн вирус нь програм хангамж дотор өөрийн кодыг оруулж автоматаар үржинэ. Үржсээр байгаад таны компьютерийг гацаах, үйлдэл хийж чадахгүй болгох мөн асахгүй болгодог.

  • Trojan Horse / Trojan

Энэ нь алдартай програм хангамжийг дуурайсан хуурамч програм юм. Хэрэглэгч найдваргүй газраас програм татаж суулгаад хэрэглэх гэж оролдсон үед ажиллаж эхлэдэг байна. Таны компьютерийг дураараа удирдаж чаддаг болно. Ихэнх тохиолдолд энэ хорлонтой програмд өртсөн компьютерт “Key loggers” болон “Backdoor” төрлийн програмуудыг суулгадаг.

  • Worm

Компьютерт суугаад маш хурдтай тархах зорилготой хийсэн програм юм. “Virus”-тэй ялгаатай тал нь өөр нэг програм хангамжийг ашиглаж үржидэггүй. USB болон зөөврийн хард диск зэргийг ашиглаж тархах ба мөн е-майлээр бас дамждаг. Компьютер гацаж сонин үйлдэл хийдэг болдог.

  • Key loggers

Кэйбоард дээр дарагдаж байгаа бүх товчний мэдээллийг хадгалдаг програм. Олон хүн хэрэглэдэг компьютерт суулгасан байх магадлалтай. Энэ нь тухайн хэрэглэгчийн нууц үг, дансны дугаар зэрэг мэдээллийг хулгайлахад зориулж хийсэн програм юм.

  • Backdoor / Bot

“Backdoor” нь таны компьютер болон програм хангамжийн хамгаалалттай хэсэг рүү хандах эрхийг авах зориулалттай програм юм. Энэ эрхийг авснаараа олон янзын үйлдэл хийх боломжтой болдог. Ихэнх тохиолдолд таны компьютерийг “Bot” болгодог. Тухайн програм хангамжийн хийсэн хүний хэрэгслийн нэг болно гэсэн үг. Том хэмжээний серверийг унтраах зориулалтаар хэрэглэх тохиолдол байдаг. “Интернет ертөнц дөх довтолгоог шууд харуулдаг сайт “IPViking Live”” энэ мэдээлэл дээрх довтолгоонуудын ихэнх нь удирдах эрхийг нь авсан компьютерээр хийлгэж байгаа юм.

  • Exploit

Компьютерийн хамгаалалт муу хэсгийг олдог. Олсон хэсгээ довтолж таны компьютерийн нэг хэсгийг удирдах эрхтэй болох.

  • Spyware

“Spyware” нь таны компьютерийг тагнуулддаг програм юм. Таны мэдээллийг цуглуулж таны мэдээллийг хийсэн хүн рүүгээ явуулах болно.

  • Rogues / Scareware

Энэ нь хуурамч вирусын эсрэг програм бөгөөд “таны компьютерийг аюултай байна.” гэж мэдэгдээд ямар ч хэрэггүй програмыг авуулахыг зорьсон програм юм. Шууд мөнгө олоход зориулсан програм. Та өөрийн вирусын эсрэг програмыг хэрэглээгүй байх үед веб хуудас, програм зэрэг дээр гардаг “Alert” болон “Error” зэрэг үгэнд итгэх хэрэггүй.

  • Ransomware

“Ransomware” гэдэг үгийн “Ransom” гэдэг нь барьцаа гэсэн утгатай . Энэ нь таны мэдээлэл чухал мэдээлэл, компьютерийг болон гар утсыг тань барьцаанд авна. Жишээ: Таны компьютер болон гар утсыг хэрэглэх боломжгүй болгоод буцааж хэрэглэмээр байвал мөнгө төл гэсэн програм юм.

 Дүгнэлт

Өнөө үед хорлонтой програм хангамж нь маш хурдтай хөгжиж байгаа. Үүний эсрэг хийж байгаа програм хангамжууд хөгжлийг нь гүйцэхгүй байгаан улмаас илрүүлж чадахгүй байна. Эдгээр асуудал нь зөвхөн компьютерийн асуудал биш бөгөөд гар утсанд хүртэл аюултай юм.

Ихэнх хорлонтой програм нь хэрэглэгчийн буруу үйлдлээс эхэлдэг юм.  Ихэнх тохиолдолд хэрэглэгчийн хийсэн үйлдлээс хамаарч компьютер нь вирустдэг байна.

Ихэнх хэрэглэгч програмын “Update”-г хийдэггүй. Ихэнх “update” нь хамгаалалт муу хэсгээ сайжруулсан “update” байдаг. “Antivirus update”, “Windows update”, “adobe update” зэрэг нь маш олон байдаг боловч залхууралгүй чадах хэрнээ “update” хийж байх хэрэгтэй.

Хамаагүй веб хуудаснаас ямар нэгэн юм татах нь буруу үйлдэл бөгөөд жоохон болгоомжлоход л та өөрийнхөө компьютер болон гар утсыг хамгаалж чадна.

Таньд таалагдсан бол “Like” болон “Share” хийж өгнө үү.

Үйлдлийн системийн 32bit болон 64bit-ийн ялгаа.

Гарчиг

Одоо хэрэглэгдэж байгаа үйлдлийн систем ихэнхдээ 32bit болон 64bit гэсэн хоёр төрөл байгааг анзаарч болно. “Windows XP” хүртэлх үйлдлийн системүүд “32bit”-ийг гол болгож хэрэглэж байсан. Харин “Windows 7” гарсанаас хойш “64bit”-ийг хэрэглэх үйлдлийн системүүд маш хурдтайгаар нэмэгдсэн.

Одоо бол “64bit”-ийн үйлдлийн систем нь гол хэрэглээ болсон. Ихэнх хүмүүс тоо нь их болохоор “64bit” нь сайн байх гэсэн байдлаар яг ямар ялгаатайг мэдэхгүй хэрэглэдэг.

“bit” гэж юу вэ?

Эхлээд “bit” (бит) талаарх мэдлэгтэй байх хэрэгтэй. Бит нь компьютерийн мэдлэгийн суурь юм. Энэ нь компьютерийн хэрэглэх хамгийн бага мэдээллийг илэрхийлдэг нэгж юм.

Компьютерийн хэрэглэдэг мэдээлэл нь 0 болон 1 бөгөөд үүнийг хоёртын тооллын систем гэдэг. Нэг бит нь 0 эсвэл 1-г илэрхийлнэ гэсэн үг юм. 2 битийн илэрхийлэх мэдээлэл нь 00, 01, 10, 11 гэсэн дөрвөн төрлийн мэдээллийг илэрхийлнэ. 1 бит ихсэх тусам илэрхийлэх мэдээлэл нь хоёр дахин их болно.

Латин үсэг болон энгийн үед хэрэглэгдэх тэмдэгтүүдийг хоёртын тооллын системээр илэрхийлэхэд 8 бит (256 төрөл) байхад болно. Үүнийг гол хэмжигдэхүүн болгож 8bit = 1B(byte) болгосон. byte нь компьютерийн хард дискийн багтаамжийг илэрхийлдгийг та мэднэ. Жишээлбэл нэг зургийг хадгалахад 100KB хэмжээ эзэлдэг бол үүний ард 100,000×8=800,000bit буюу найман зуун мянган ширхэг 0 болон 1-ийн дараалал гэсэн үг юм.

32bit болон 64bit үйлдлийн системийн ялгаа.

Энэ нь нэг доор тооцоолж чадах битийг илэрхийлж байгаа юм. 64bit нь хамаагүй их тооцооллыг нэг доор хийж чаддаг.

32bit-ийн үйлдлийн систем

32bit үйлдлийн системийн CPU нь 2-ийн 32 зэрэг хүртэлх мэдээлэл, “4,294,967,295” мэдээллийг нэгэн доор бодох чадвартай.

64bit-ийн үйлдлийн систем

64bit үйлдлийн системийн CPU нь 2-ийн 64 зэрэг хүртлэх мэдээлэл, “18,446,744,073,709,551,615” мэдээллийг нэгэн доор бодох чадвартай.

64bit-ийг хэрэглэхэд зориулсан CPU байх хэрэгтэй. Мөн 64bit-ийг 100% ашиглахын тулд хэрэглэж байгаа програм тань 64bit-д зориулсан байх хэрэгтэй. 64bit үйлдлийн систем дээр 32bit-ийн програмыг ашиглаж болох ч гэсэн 100% чадлаараа ажиллаж чаддахгүй. Зарим програм нь ажиллахгүй тохиолдол бас байдаг.

Харин 32bit үйлдлийн систем дээр 64bit-ийн програмыг ашиглаж болохгүй.

Хэрэглэж болох RAM нь ялгаатай байна.

32bit-ийн үйлдлийн систем

 32bit-ийн үйлдлийн систем нь 4GB-аас их RAM-ийг хэрэглэж чадахгүйг анхаарна уу. Дээр бодсон 2-ийн 32 зэрэг нь 4GB-г илэрхийлж байгаа юм. 4GB-аас их RAM-тай байсан ч хэрэглэж чадахгүй тул үүнээс их болгох шаардлагагүй.

64bit-ийн үйлдлийн систем

64bit үйлдлийн систем нь 32bit-аас хамаагүй их RAM-г ашиглах боломжтой. 18,446,744,073,709,551,615byte нь 17,179,869,184GB хүртэл хэрэглэх боломжтой гэсэн үг юм. Гэхдээ бодоход ингэж гарч байгаа ч бодит байдал дээр ийм их болгож чадахгүй. Тухайн хэмжээнд хязгаарлаж чадахгүй бол эвдрэл гарах магадлалтай тул үйлдлийн систем болгондоо хязгаар хийж өгсөн байдаг.

Доор “Windows” үйлдлийн системийн төрөл болон 64bit дээр хэрэглэж чадах RAM-ийн хязгаарыг үзүүлэв.

Windows version 32bit Editions 64bit Editions
Windows Vista Home Premium 4 16
Windows Vista Business, Enterprise, Ultimate 4 128
Windows 7 Home Premium 4 16
Windows 7 Professional, Enterprise, Ultimate 4 192
Windows 8 4 128
Windows 8 Pro, Enterprise 4 512

Хэрэглэж болох ХАРД ДИСКНИЙ ХЭМЖЭЭ нь ялгаатай.

32bit-ийн үйлдлийн систем

32bit үйлдлийн системийн “Windows” дээр таны хард диск 2TB хүртэл байх боломжтой.

64bit-ийн үйлдлийн систем

64bit үйлдлийн системийн “Windows” дээр таны хард диск 16 EByte хүртэл байх боломжтой. Ийм их хэмжээний багтаамжтай хард диск одоохондоо худалдаанд гараагүй байна.

64bit “Windows”-г суулгаж болдоггүй компьютер.

64bit-ийн “Windows”-г суулгаж болохгүй компьютер байдаг. Суулгаж болдоггүй учир нь CPU нь 64bit-д зориулаагүй тул суулгаж болдоггүй.

“Intel” конпани “Pentium M”, “Celeron M”, “Duron” зэрэг CPU нь 32bit-ийн CPU тул 64bit-ийн үйлдэлийн систем суулгах боломжгүй.
Харин “Core i7 / i5 / i3”, “Celeron Dual-Core”, “Atom” зэрэг нь 64bit-т зориулсан CPU юм.

Дүгнэлт

32bit болон 64bit үйлдлийн системийг чадах чинээгээрээ тайлбарлахыг хичээлээ. Орчин үеийн ихэнх компьютерууд 64bit-ийн үйлдлийн системтэй зарагдаж байгаа ба цаашид ч гэсэн улам их хэрэглэдэг болно гэдэгт найдаж байна. Иймээс эртнээс бага багаар 64bit рүү үйлдэл систем болон програм хангамжуудаа шилжүүлж эхлэх хэрэгтэй болов уу.

Таньд таалагдсан бол “Like” болон “Share” хийж өгнө үү.

USB флаш диск дээр 4GB-аас их хэмжээний файлыг хадгалж болгодог болгох.

Гарчиг

Яагаад 4GB-аас их хэмжээтэй файлыг хадгалж болохгүй вэ? гэвэл эхлээд Үйлдлийн системийн файл хадгалах систем болох “FAT32” болон “HTFS”-г мэдэх хэрэгтэй.

Файл систем

Файл систем нь хард диск болон флаш дискэнд хадгалагдсан мэдээллийг менежмент хийх системийг хэлнэ.

Файл систем нь олон төрөл байдаг бөгөөд тус тусдаа өөрийн гэсэн менежмент хийдэг аргатай. CD болон DVD-ч гэсэн өөрийн гэсэн файл системтэй юм.

FAT32

“FAT32” нь “File Allocation Table” бөгөөд 32 нь 32bit-ийг зааж байгаа юм. Мөн “FAT16” болон “FAT12” гэж байдаг. Эдгээр нь “Windows 98/Me” зэрэг үйлдлийн системүүдийн хэрэглэж байсан файл систем. “Windows XP / Vista/ 7/ 8” болон “Mac OS” дээр хэрэглэх боломжтой.

Системийн үзүүлэлт:

  • Дискний хэмжээ нь 2TB хүртэл багтаамжтай байж болно.
  • 4GB хүртэлх файлыг хадгалдаг.
  • Файлын нэр нь 256 тэмдэгтэд багтах гэх мэт

Өмнөх үеийн систем тул ямар нэгэн асуудал гарсан үед файл устах болон алдаатай файл болох магадлалтай.

Дээр үеийн систем болохоор 4GB-ийн файлыг хадгалах тохиолдол бага байсан тул ийм тохиргоотой юм.

NTFS

Энэ нь “Windows”-ийн үндсэн файл систем юм. Гэхдээ “Windows 95” болон “Windows 98” үйлдлийн систем үүнийг уншиж чадахгүй.

Системийн үзүүлэлт:

  • Хард дискний хэмжээ нь 256TB хүртэл багтаамжтай байж болно.
  • 16TB хүртэлх файлыг хадгалдаг.
  • Файлын нэр нь 256 тэмдэгт.(Unicode)
  • Шахах болон файлыг нууцлах боломжтой.

Үүнээс гадна “FAT32” системээс диск руу хуулах болон хайх хурд нь хурдан болсон. Алдаа гарах магадлал нь багасаж алдаанаас болж файл устах хувийг багасгах зэрэг олон талаар сайжруулсан.

Яагаад “USB” флаш диск “FAT32” файл системтэй байдаг вэ?

“NTFS” нь “FAT32”-оос хамаагүй илүү файл систем боловч “Mac OS” нь  “NTFS”-ийг уншиж чаддаггүй. “NTFS”-ээр флаш дискийг зарах юм бол “Mac OS”-ийг хэрэглэдэг хэрэглэгч нар нь өөрсдөө “FAT32” болгох хэрэгтэй болдог тул “FAT32”-р системээр худалддаг байна.

“Mac OS” хэрэглэдэг хүн хэрхэн 4GB-аас дээш файлыг хадгалах вэ?

“FAT” системийг сайжруулсан “edFat”(Extended FAT) гэдэг файл систем байдаг. Энэ файл систем нь “Mac OS” дээр хэрэглэх боломжтой бөгөөд 4GB-аас их файлыг мөн хадгалах боломжтой.

Мөн “Windows” болон “Mac OS” аль алин дээр нь хэрэглэх боломжтой файл систем юм. Гэхдээ файл системийг “edFat” болгохдоо “Windows” дээр системийг нь өөрчлөхийг зөвлөж байна. “Mac OS” дээр өөрчилсөн үед “Windows” дээр уншиж чадахгүй асуудал гардаг байна.

“USB” флаш дискээ файл системыг солих.

Эхлээд “USB” флаш дискийн файл системийг шалгах хэрэгтэй.  “My Computer” дээр гарч ирсэн флаш диск дээрээ хулганынхаа баруун товчийг дарж гарч ирсэн цонхны “Properties” дээр дараад файл системийг харах боломжтой.filesystemtoNFTS_1 filesystemtoNFTS_2 Файл системийг өөрчлөхөд тухайн дискээ формат хийх хэрэгтэй болдог. Флаш диск дээрээ хулганын баруун товчийг дараад “Format…” дээр дарна уу.filesystemtoNFTS_3Гарч ирсэн цонхон дээр файл системээ сонгоно уу. Таньд аль систем нь таарахыг та өөрөө сонгоно уу. Сонгоод “Start” товчийг дарна уу. filesystemtoNFTS_4 Доорх цонх гарч ирэх бөгөөд “OK” товчийг дараад форматлаж дуусах хүртэл нь хүлээнэ үү. filesystemtoNFTS_5Форматлаж дуусахад доорх цонх гарч ирнэ. “OK” товчийг дараад дуусч байна.filesystemtoNFTS_6 Энэ удаа форматлахдаа “NTFS”-г сонгож форматласан тул “NTFS” болсон байна.filesystemtoNFTS_7

 

Дүгнэлт

Хэрэв та “Windows”-ийн үйлдлийн системийг л ашигладаг бол флаш дискээ “NTFS” болгохийг зөвлөж байна.

“Windows” болон “Mac OS” хоёуланг нь ашигладаг бөгөөд том хэмжээний файл дамжуулдаг бол “edFat” болгох хэрэгтэй. Гэхдээ асуудал гарч магадгүй.

Аль аль үйлдлийн системийг хэрэглээд том файл дамжуулдаггүй бол “FAT32”-той байхад болно.

 

Таньд таалагдсан бол “Like” болон “Share” хийж өгнө үү.

Компьютерынхоо ажиллаж байгаа байдал болон үзүүлэлтийг үзэх.

Өөрийн компьютерын үзүүлэлтүүд болон залгаатай байгаа төхөөрөмжүүдийн үзүүлэлтийг харах хэрэгтэй байвал “Speccy” программыг ашиглана уу. Энэ программ нь өөрт залгаатай байгаа төхөөрөмжийн одоо ажиллаж байгаа байдал, хэр халж байгаа, үзүүлэлтийг ойлгомжтой харуулах болно.

Татах:  http://www.piriform.com/speccy/builds

Хэрэглэж болох үйлдлийн систем: Windows8, Windows 7, Vista, XP, 2000

  • Татаж авах

Дээрх хаягаар орж татаж авна уу. Дээрх хаягаар ороход “Speccy”-ийн гурван төрлийг татаж авах боломжтой бөгөөд хамгийн дээд байгаа “Speccy – Installer”-г татахад болно. “Speccy – Portable” болон “Speccy – Slim” нь зөөврийн болон багасгасан хувилбар юм.  speccy_download

  • Суулгах

Дараах зургийн дарааллаар суулгана уу. Татаж явсан файлаа ажиллуулахад эхний дэлгэц гарна. Элдэв тохиргоо байхгүй бөгөөд “Next” товчийг дарж байхад суулгаж дуусах болно.

speccy_install_1
speccy_install_2 speccy_install_3 speccy_install_4

  • Харж болох үзүүлэлтүүд

“Speccy”-г ажиллуулаад эхлээд “Speccy” таны компьютерийн мэдээллийг цуглуулах тул түр хүлээнэ үү.speccy_1Үүний дараа мэдээллүүд нь гарна. Доорх зураг шиг харагдах бөгөөд ажиллаж байгаа төхөөрөмжүүдийн нэр болон халдаг төхөөрөмжүүд одоо хэр халуун байгааг нь харж болно.

speccy_2Харин зүүн талд байгаа цэсүүдийг сонгосноор тухайн төхөөрөмжүүдийг маш дэлгэрэнгүй мэдээллүүдийг харах боломжтой болно. Доорх төхөөрмжүүдийн мэдээллийг харах боломжтой.

  • Ерөнхий үзүүлэлт

Залгаатай байгаа төхөөрөмжүүдийн нэр болон градусыг харах боломжтой.

  • Operating System (Үйлдлийн системийн талаарх мэдээлэл)

Үйлдлийн системийн хувилбар, суулгасан өдөр, серийн дугаар, бусад мэдээллүүдийг харах боломжтой.

  • RAM (Шуурхай санах ойн талаарх мэдээлэл)

Шуурхай санах ойг залгах зай, залгаастай байгаа шуурхай санах ой, хоосон байгаа зай, залгайтай байгаа шуурхай санах ой нарын мэдээллүүд зэргийг харах боломтой.

  • CPU

CPU-гийн нэр, хурд, хэдэн цөмтэй, одоо ажиллаж байгаа байдлыг харах боломжтой.

  • Motherboard (Гол хавтангийн талаарх мэдээлэл)

Нэр, үйлдвэрлэсэн компани, BIOS зэргийн мэдээллийг харах боломжтой.

  • Graphics

График картын талаарх мэдээлэл ажиллаж байгаа байдал мөн мониторын мэдээллийг харах боломжтой.

  • Storage (Хард дискны талаарх мэдээлэл)

Залгаатай байгаа хард дискны нэр, хэмжээ зэргийг харах боломжтой.

  • Optical Drives (DVD, CD уншигчний талаарх мэдээлэл)
  • Audio (Микрофон, чихэвчний талаарх мэдээлэл )
  • Peripherals ( Гар болон хулганы талаарх мэдээлэл)
  • Network (Интэрнетийн талаарх мэдээлэл)

Тус тус сонгосон төрөл дээр нь “Ctrl + C”-г дарснаар тухайн мэдээллийг хуулах боломжтой.

Мөн меню дээрх “File” гэж ороод

  • “Save snapshot…”
  • “Save as XML…”
  • “Save as Text file…”

гэсэн гурван янзаар хадгалах боломжтой.

speccy_13“Save snapshot…”-р хадгалсан файлаа “Load snapshot…”-р уншиж үзэх боломжтой.

Өөрийн компьютерийн мэдээллийг “Publish snapshot…”-р “Speccy”-н серверт мэдээллээ хадгалах боломжтой. (Ямар нэг хүнд мэдээллээ харуулах хэрэгтэй бол)
Таньд таалагдсан бол “Like” болон “Share” хийж өгнө үү.

Компьютерийг хэрхэн форматлах вэ? “Windows 8″-г суулгах гарын авлага

  • Дараах гарын авлагын дагуу хийхэд файл устах, компьютерт эвдрэл гарах зэрэг ямар нэгэн асуудал тулгарахгүй.
  • “Windows 8”-г суулгахад таны компьютер дараах үзүүлэлтийг хангасан байх хэрэгтэй.
  • Эхлээд компьютертоо “Windows 8”-ийн DVD эсвэл флаш дискээ хийгээд асаана. Асч эхлэх үед ‘BIOS setting’-рүү орно. Компьютерээс хамаарч ‘BIOS setting’-рүү орох товч нь өөр өөр байдаг. ‘BIOS setting’-рүү орохын тулд дөнгөж асаад компьютерийн лого гарч байх үед ‘F2′, ‘F10′, ‘F11′ болон ‘ESC’ зэрэг товчнуудын аль нэгийг дарах хэрэгтэй. Мөн үүнээс өөр товчоор ордог компьютер бас байдаг. DVD-ээр бол ‘CDROM’-г, флашаар бол ‘USB disk’-ийг ‘1st Boot Device’ болгох хэрэгтэй. “Windows XP”, “Windows 7” болон “Windows 8”-г флаш дискийг ашиглан компьютертоо суулгах гарын авлага.

“Windows 8”-г суулгах дараалал.

  1. Зөв уншиж эхэлсэн бол доорх бичиг гарна. Ямар нэгэн товч дараад дараагийн шат рүү шилжинэ.windows-8-clean-install-02
  2. Уншиж эхлээд түр хүлээнэ.windows-8-clean-install-03
  3. Дээрх дэлгэцийг уншиж дуусаад суулгах шат эхлэх ба доорх сонголтууд гарч ирнэ. Эдгээр нь “Windows 8”-ийн харагдах хэл болон компьютерийн гарын хэлний сонголтыг асууж байгаа нь юм. Үүнийг энэ чигээр нь ‘Next’ товчийг дарж цааш нь үргэлжлүүлнэ.windows-8-clean-install-04
  4. ‘Install Now’ товчийг дарж цааш үргэлжлүүлнэ.windows-8-clean-install-05windows-8-clean-install-06
  5. Дараагийн хийх үйлдэл бол “Product key”-г оруулах хэсэг. Энд өөрт байгаа “Product key”-г оруулаад “Next” товчийг дарна уу.windows-8-clean-install-07
  6. Програмыг ашиглах гэрээг уншаад доор байгаа “I accept the license terms”-г сонгож “Next” товчийг дарж үргэлжлүүлнэ үү.windows-8-clean-install-08
  7. “Windows 8”-г шинээр суулгах гэж байгаа тохиолдолд “Custom: Install Windows Only (advanced)” дээр дарна уу.windows-8-clean-install-09
  8. Даараагийн алхам нь “Windows 8”-г хаана суулгахаа сонгох. Доорх зураг дээрх шиг дискээ хуваагаагүй болон хуваах хэрэггүй тохиолдолд суулгах дискээ сонгож “Next’ товчийг дарж үргэлжлүүлнэ. Сонгосон дискэн дээрх файлууд устах тул зөв дискээ сонгох хэрэгтэй, аль эсвэл файлаа өөр диск, флаш зэрэгт хуулж авна уу.windows-8-clean-install-15
  9. Дискээ хуваах, дискээ нэгтгэх, форматлах зэрэг үйлдэл хийх хэрэгтэй бол “Drive options (advanced)” товчийг дарж үргэлжлүүлнэ үү. Мөн дээрх үйлдлүүдийг хийх үед дискэн дээрх файл устах тул болгоомжтой хандана  уу. Үйлдлээ хийж дууссан бол “Windows 8” суулгах дискээ сонгож “Next” товчийг дарж үргэлжлүүлнэ үү. 8 дугаар алхам дээрх зураг шиг “Disk 0 Unallocated Space” энэ нь ямар нэгэн диск үүсгээгүй байгаа тул “Drive options (advanced)”-г дараад “Disk 0 Unallocated Space” сонгоод “New” товчийг дарж шинээр диск үүсгэнэ. Хуваасан байсан дискээ буцааж нэг болгоход доорх дарааллаар хийнэ үү.windows-8-clean-install-11 windows-8-clean-install-12
  10. “Windows 8”-д хэрэгтэй файлаа хуулж эхэлнэ. Энэ чигээр нь дуустал нь хүлээнэ.windows-8-clean-install-16
  11. Дуусхаараа өөрөө асч унтарна.windows-8-clean-install-17windows-8-clean-install-19 windows-8-clean-install-20 windows-8-clean-install-21 windows-8-clean-install-22
  12. Дараах зураг дээрх дарааллаар мэдээллийг оруулж явах болно.windows-8-clean-install-23
  13. Дараах зураг дээр “PC name” болон өөрийн өнгийг сонгоод “Next” товчийг дарж үргэлжлүүлнэ үү.windows-8-clean-install-24
  14. Дараачийн зураг бол тохиргоонуудыг хийх цонх бөгөөд “Use express settings”-г сонгоно уу.windows-8-clean-install-26
  15. Дараагийн тохиргоо нь “Wireless”-ийн тохиргоо бөгөөд та өөрийн “Wireless”-ээ сонгоод дараагийн тохиргоо руу орно уу.
  16. Энд та өөрийн “Microsoft” хаягаа хийх хэрэгтэй. Хаяггүй бол “Sign up for new email address”-г дарж ороод өөрийн нэр, хаяг зэрэг зүйлсээ оруулаад хаягтай болох хэрэгтэй. Та хаягтай бол “Sign in without a Microsoft account”-г дарж үргэлжлүүлнэ үү. Мөн заавал хаягаар холбогдон орох шаардлагагүй бөгөөд “Sign in without a Microsoft account”-г дарж ороод “Local Account”-г дарна. Гарч ирсэн цонхон дээр хэрэглэгчийн нэр, нууц үгээ оруулаад үргэлжлүүлэх боломжтой. “Microsoft” хаягаар үүсгэснээр та “Microsoft”-н Skydrive зэрэг үйлчилгээнүүдийг компьютертоо шууд авах боломжтой болно.windows-8-clean-install-27
  17. Тэгээд уншиж дуустал нь хүлээнэ.windows-8-clean-install-28 windows-8-clean-install-29 windows-8-clean-install-30windows-8Ингээд суулгаж дууслаа.

Таньд таалагдсан бол “Like” болон “Share” хийж өгнө үү.

‘Windows XP’, ‘Windows 7’ болон ‘Windows 8’-г флаш дискийг ашиглан компьютертоо суулгах гарын авлага.

‘Windows 7’-г DVD-ээр биш флашаар суулгах нь амар. Учир нь DVD нь эвдрэх, зурагдах зэргээс болж ашиглах боломжгүй болдог. Харин флаш дискнээс суулгаснаар олон дахин DVD авахгүй, зөөвөрлөхөд хялбар болдог. Нэмэлт: Энэ програмыг зөвхөн ‘Windows 7’-г биш ‘Windows XP’ болон ‘Windows 8’-г мөн дараах заавраар суулгах боломжтойг шалгаж үзлээ.

Флаш дискнээс ‘Windows 7’ суулгахад дараах зүйлс хэрэгтэй.

  • ‘Windows 7’-ийн ISO файл.

ISO файлыг үүсгэдэг олон програм байдаг бөгөөд үнэгүй ашиглаж болох програмын нэгийг сонгон ISO файл үүсгэх гарын авлага дараа хийх болно.

  • 4GB-аас дээс багтаамжтай флаш диск.
  • ‘Windows 7 USB/DVD download tool’ програм.

Энэ програм нь ‘Microsoft’ компаниас гаргасан програм юм. Энэ нь зөвхөн ‘Windows 7’-г флаш дискнээс суулгахад зориулсан програм юм. Доорх линкийг дараад гарж ирсэн сайтын баруун талд байгаа ‘Download’-г дарж татна уу.

Windows7-USB/DVD-tool.exe (2.59MB)

‘Windows 7 USB/DVD downlaod tool’ суулгах болон ашиглах гарын авлага.

  • Суулгах

Дараах зургийн дарааллаар суулгана. Улаанаар дугуйлсан хэсгүүдийг сонгох хэрэгтэй.

win7_usb_dvd_tool_1
win7_usb_dvd_tool_2
win7_usb_dvd_tool_3
win7_usb_dvd_tool_4
  • Ашиглах заавар

  1.  Windows 7-ийн ISO файлыг сонгоно. ‘Next’ товч дээр дарж дараагийн хэсэг рүү орно.win7_usb_dvd_tool_5
  2. Windows 7-г флаш дискин дээр хуулах уу? DVD дээр хуулах уу? гэж асууж байна. Энэ хэсэгт ‘USB device’ товчийг дараад дараагийн шат руу шилжинэ.win7_usb_dvd_tool_6
  3. Windows 7-г хуулах гэж байгаа флаш дискээ сонгоно. 4GB-с дээш багтаамжтай байх ёстой.win7_usb_dvd_tool_7
  4. Сүүлчийн шат бөгөөд дуустал нь хүлээгээд болно.
win7_usb_dvd_tool_8
win7_usb_dvd_tool_9

Ингээд флаш дискээр ‘Windows 7’-г суулгах боломжтой боллоо.

Таньд таалагдсан бол ‘Like’ болон ‘Share’ хийж өгнө үү.

Компьютерийг хэрхэн форматлах вэ? ‘Windows 7’-г суулгах гарын авлага

Хүн болгон компьютертоо өөрт таалагдсан үйлдлийн системийг суулгах хэрэгтэй. Мөн компьютер форматлах буюу клеан инсталл хийх нь тийм ч хэцүү биш тул сурсан байхад илүүдэхгүй. Ингэснээр компьютерт чинь ямар нэгэн асуудал гарч форматлах хэрэгтэй болсон үед форматлаж мэддэг хүн хайж цаг болон мөнгөө үрэх хэрэггүй болно.

  • Дараах гарын авлагын дагуу хийхэд файл устах, компьютерт эвдрэл гарах зэрэг ямар нэгэн асуудал тулгарахгүй.
  • ‘Windows 7’-г суулгахад таны компьютер дараах үзүүлэлтийг хангасан байх хэрэгтэй.
  • Эхлээд компьютертоо Windows 7-гийн DVD эсвэл флаш дискээ хийгээд асаана. Асч эхлэх үед ‘BIOS setting’-рүү орно. Компьютерээс хамаарч ‘BIOS setting’-рүү орох товч нь өөр өөр байдаг.
    ‘BIOS setting’-рүү орохын тулд дөнгөж асаад компьютерийн лого гарч байх үед ‘F2’, ‘F10’, ‘F11’ болон ‘ESC’ зэрэг товчнуудын аль нэгийг дарах хэрэгтэй. Мөн үүнээс өөр товчоор ордог компьютер бас байдаг.
    DVD-ээр бол ‘CDROM’-г, флашаар бол ‘USB disk’-ийг ‘1st Boot Device’ болгох хэрэгтэй. Windows 7-г флаш дискнээс суулгах гарыг авлага.

‘Windows 7’-г суулгах дараалал.

  1. Зөв уншиж эхэлсэн бол доорх бичиг гарна. Ямар нэгэн товч дараад дараагийн шат рүү шилжинэ.
  2. windows-7-install-2Уншиж эхэлсэн бол дараах дэлгэц гарна.windows-7-install-3
  3. Дээрх дэлгэцийг уншиж дуусаад суулгах шат эхлэх ба доорх сонголтууд гарч ирнэ. Эдгээр нь Windows 7-ийн харагдах хэл болон компьютерийн гарын хэлний сонголтыг асууж байгаа нь юм. Үүнийг энэ чигээр нь ‘Next’ товчийг дарж цааш нь үргэлжлүүлнэ.windows-7-install-5
  4. ‘Install Now’ товчийг дарж цааш үргэлжлүүлнэ.windows-7-install-6windows-7-install-7
  5. Програмыг ашиглах гэрээг уншаад доор байгаа ‘I accept the license terms’-г сонгож ‘Next’ товчийг дарж үргэлжлүүлнэ үү.windows-7-install-8
  6. Windows 7-г шинээр суулгах гэж байгаа тохиолдолд ‘Custom(Advanced)’ дээр дарна уу.windows-7-install-9
  7. Даараагийн алхам нь Windows 7-г хаана суулгахаа сонгох. Доорх зураг дээрх шиг дискээ хуваагаагүй болон хуваах хэрэггүй тохиолдолд суулгах дискээ сонгож ‘Next’ товчийг дарж үргэлжлүүлнэ. Сонгосон дискэн дээрх файлууд устах тул зөв дискээ сонгох хэрэгтэй, аль эсвэл файлаа өөр диск, флаш зэрэгт хуулж авна уу.
  8. windows-7-install-10Дискээ хуваах, дискээ нэгтгэх, форматлах зэрэг үйлдэл хийх хэрэгтэй бол ‘Drive options (advanced)’ товчийг дарж үргэлжлүүлнэ үү. Мөн дээрх үйлдлүүдийг хийх үед дискэн дээрх файл устах тул болгоомжтой хандана  уу. Үйлдлээ хийж дууссан бол Windows 7 суулгах дискээ сонгож ‘Next’ товчийг дарж үргэлжлүүлнэ үү. 8 дугаар алхам дээрх зураг шиг ‘Disk 0 Unallocated Space’ энэ нь ямар нэгэн диск үүсгээгүй байгаа тул ‘Drive options (advanced)’-г дараад ‘Disk 0 Unallocated Space’ сонгоод ‘New’ товчийг дарж шинээр диск үүсгэнэ.windows-7-install-10-1windows-7-install-10-2

    windows-7-install-10-3

  9. Windows 7-д хэрэгтэй файлаа хуулж эхэлнэ. Энэ чигээр нь дуустал нь хүлээнэ.windows-7-install-11
  10. Дуусахаараа өөрөө асч унтарна.windows-7-install-12windows-7-install-13windows-7-install-14windows-7-install-15
  11. Дараах зураг шиг дэлгэц гарсан бол ерөнхийдөө дуусах дөхөж байна. Үүний дараа бас дахин асч унтрах болно.windows-7-install-16
  12. Асч унтарсаны дараа өөрийн тохиргоогоо хийж эхэлнэ. Эхлээд хэрэглэгчийн нэр болон компьютерийн нэрийг өгнө. ‘Next’ товчийг дарж үргэлжлүүлэх хэрэгтэй.windows-7-install-17
  13. Дараачийн тохиргоо бол нууц үгээ оруулах. Өөрийн нууц үг болон мартсан үед үүнийг сануулах үгээ оруулж өгнө. ‘Next’ товчийг дарж үргэлжлүүлнэ үү.windows-7-install-18
  14. Дараагийн хэсэгт ‘Product Key’-г оруулна уу. Дараа нь оруулах бол ‘Automatically activate Windows when I’m online’-г сонгоод ‘Next’ товчийг дарж үргэлжлүүлнэ.windows-7-install-19
  15. Windows 7-д зориулж гаргасан болон цаашид гаргах шинэчлэлүүдийг автоматаар татаж суулгах уу? гэж асууж байгаа тул суулгана гэж сонгоод ‘Next’ товчийг дарж үргэлжлүүлнэ үү. Windows 7-ийн ямар нэгэн шинэчлэл гарсан үед үүнийг чадах хэрнээ суулгаж байх хэрэгтэй. Яагаад суулгаж байгааг нь мэдэхгүй байсан ч ямар нэгэн байдлаар сайжирч байгаа тул суулгаж байх нь тохиромжтой.windows-7-install-20
  16. Цагийн бүсийг UTC+8 буюу Улаанбаатар гэж  сонгоод ‘Automatically adjust clock for Daylight Saving Time’ гэсэн сонголтыг болиулна уу. Мөн Он сар өдрөө зөв эсэхээ шалгаад ‘Next’ товчийг дарж үргэлжлүүлнэ үү.windows-7-install-21
  17. Өөрийн одоо орж байгаа интернэтийн сүлжээний хамгаалалтын түвшинг ямар байдалд байлгахыг сонгох хэсэг. Гэртээ ашигладаг РС, Оффис дээрээ болон олон нийтийн газар ашигладаг РС юу гэж асууж байгаа юм. Хаана ашиглаж байгаагаа сонгоход болно.windows-7-install-22Ингээд суулгаж дууслаа.

Таньд таалагдсан бол “Like” болон “Share” хийж өгнө үү.

Батарейг хэрхэн цэнэглэх вэ?

“Гар утасны батарейг бүрэн дуусгасны дараа цэнэглэвэл цэнэгээ удаан баридаг.” гэж та өмнө нь сонсож байсан уу? Одоо таны хэрэглэж байгаа IPhone, Samsung гэх мэт ухаалаг гар утас адилхан юм болов уу?

Батарейны талаарх мэдээллийн веб хуудас болох “Battery University” дээр дараах мэдээлэл гарсан байна.

li-ion_battery_1Орчин үеийн гар утас, нөүтэ бүүк-д хэрэглэгддэг батарей нь литийн ион батарей (Lithium ion battery) юм. Энэ батарейны цэнэг дүүрсэн байхад удаан залгаатай орхиж болохгүй гэсэн байна.

“Чадах хэрнээ хоосон байлгахгүй байсан дээр.”

Эд хэрэгсэлтэй адил батарейг хэрэглээд байхад элэгдэж хорогддог. Батарейг дуустал нь хэрэглээд цэнэглэх, бүрэн дуусгахгүй цэнэглэж хоёрын дуустал нь хэрэглэж байгаа нь батарейг илүү их муутгадаг байна. байгаа гэсэн үг.

“Дээр үеийн байтарейнаас өөр”

Дээр үед никель төмөрийн устөрөгчтэй нэгдэл батарей (Nickel metal hydride) болон никель кадмийн батарей (Nickel-Cadmium rechargeable battery) -нууд ашигладаг байсан. Эдгээр батарейнууд нь ой санамжтай бөгөөд энэ санамж нь анх батарейны цэнэгийг ямар хэмжээтэй байхад цэнэглэснээс хамааран тэр хэмжээний цэнэгтэй болохоороо цэнэг дууслаа гэж дохио өгдөг байжээ. Харин литийн ион батарейнд ийм санамж байдаггүй байна.

Дашрамд дурьдахад.

“Ухаалаг гар утасны батарейг дүүрэн чигээр нь удаан цэнэглэх юм бол хурдан муудна.”

Удаан баридаг байлгахын тулд:

  • Батарейны цэнэг дүүрсэн байхад удаан залгаатай орхиж болохгүй
  • Халуун зун машин дотроо орхихгүй байх.
  • Цэнэглэнгээ утсаараа ярихгүй байх.

Батарейг халуун газарт байлгах болон халуун байлгавал хурдан мууддаг байна.

Blog at WordPress.com.

Up ↑