Excel дээр өгөгдөл дундаас өөрийн хүссэн утгын хариа мөрийн утгыг хайх VLOOKUP функцийг хэрхэн ашиглах талаар заах болно.
Бидэнтэй нэгдээд шинэ мэдээллийг цаг алдалгүй аваарай.
Мэдээлэл технологийн мэдлэгээ дээшлүүлцгээе.
Excel дээр өгөгдөл дундаас өөрийн хүссэн утгын хариа мөрийн утгыг хайх VLOOKUP функцийг хэрхэн ашиглах талаар заах болно.
Бидэнтэй нэгдээд шинэ мэдээллийг цаг алдалгүй аваарай.
“Facebook”-ийн сервер 1 цаг орчим унтарчээ.
Америк, Хятад, Бразил зэрэг улсаас DDoS довтолгоо хийгдсэн юм шиг байна.
1 сарын 27 өдрийн 14 цаг 20 минутаас хойш ойролцоогоор цаг орчим сервер нь унасан байна. Мөн зөвхөн “Facebook” биш “Instagram”-ийн сервер унасан байна.
Энэ довтолгоог “Lizard Squad” гэдэг нэртэй хакерийн грүпп үйлдсэн гэдгээ “twitter” дээр илэрхийлсэн байна.
Интернет ертөнц дөх довтолгоог шууд харуулдаг сайт “IPViking Live”.
Таньд таалагдсан бол “Like” болон “Share” хийж өгнө үү.
Яагаад 4GB-аас их хэмжээтэй файлыг хадгалж болохгүй вэ? гэвэл эхлээд Үйлдлийн системийн файл хадгалах систем болох “FAT32” болон “HTFS”-г мэдэх хэрэгтэй.
Файл систем нь хард диск болон флаш дискэнд хадгалагдсан мэдээллийг менежмент хийх системийг хэлнэ.
Файл систем нь олон төрөл байдаг бөгөөд тус тусдаа өөрийн гэсэн менежмент хийдэг аргатай. CD болон DVD-ч гэсэн өөрийн гэсэн файл системтэй юм.
“FAT32” нь “File Allocation Table” бөгөөд 32 нь 32bit-ийг зааж байгаа юм. Мөн “FAT16” болон “FAT12” гэж байдаг. Эдгээр нь “Windows 98/Me” зэрэг үйлдлийн системүүдийн хэрэглэж байсан файл систем. “Windows XP / Vista/ 7/ 8” болон “Mac OS” дээр хэрэглэх боломжтой.
Системийн үзүүлэлт:
Өмнөх үеийн систем тул ямар нэгэн асуудал гарсан үед файл устах болон алдаатай файл болох магадлалтай.
Дээр үеийн систем болохоор 4GB-ийн файлыг хадгалах тохиолдол бага байсан тул ийм тохиргоотой юм.
Энэ нь “Windows”-ийн үндсэн файл систем юм. Гэхдээ “Windows 95” болон “Windows 98” үйлдлийн систем үүнийг уншиж чадахгүй.
Системийн үзүүлэлт:
Үүнээс гадна “FAT32” системээс диск руу хуулах болон хайх хурд нь хурдан болсон. Алдаа гарах магадлал нь багасаж алдаанаас болж файл устах хувийг багасгах зэрэг олон талаар сайжруулсан.
“NTFS” нь “FAT32”-оос хамаагүй илүү файл систем боловч “Mac OS” нь “NTFS”-ийг уншиж чаддаггүй. “NTFS”-ээр флаш дискийг зарах юм бол “Mac OS”-ийг хэрэглэдэг хэрэглэгч нар нь өөрсдөө “FAT32” болгох хэрэгтэй болдог тул “FAT32”-р системээр худалддаг байна.
“FAT” системийг сайжруулсан “edFat”(Extended FAT) гэдэг файл систем байдаг. Энэ файл систем нь “Mac OS” дээр хэрэглэх боломжтой бөгөөд 4GB-аас их файлыг мөн хадгалах боломжтой.
Мөн “Windows” болон “Mac OS” аль алин дээр нь хэрэглэх боломжтой файл систем юм. Гэхдээ файл системийг “edFat” болгохдоо “Windows” дээр системийг нь өөрчлөхийг зөвлөж байна. “Mac OS” дээр өөрчилсөн үед “Windows” дээр уншиж чадахгүй асуудал гардаг байна.
Эхлээд “USB” флаш дискийн файл системийг шалгах хэрэгтэй. “My Computer” дээр гарч ирсэн флаш диск дээрээ хулганынхаа баруун товчийг дарж гарч ирсэн цонхны “Properties” дээр дараад файл системийг харах боломжтой.
Файл системийг өөрчлөхөд тухайн дискээ формат хийх хэрэгтэй болдог. Флаш диск дээрээ хулганын баруун товчийг дараад “Format…” дээр дарна уу.
Гарч ирсэн цонхон дээр файл системээ сонгоно уу. Таньд аль систем нь таарахыг та өөрөө сонгоно уу. Сонгоод “Start” товчийг дарна уу.
Доорх цонх гарч ирэх бөгөөд “OK” товчийг дараад форматлаж дуусах хүртэл нь хүлээнэ үү.
Форматлаж дуусахад доорх цонх гарч ирнэ. “OK” товчийг дараад дуусч байна.
Энэ удаа форматлахдаа “NTFS”-г сонгож форматласан тул “NTFS” болсон байна.
Хэрэв та “Windows”-ийн үйлдлийн системийг л ашигладаг бол флаш дискээ “NTFS” болгохийг зөвлөж байна.
“Windows” болон “Mac OS” хоёуланг нь ашигладаг бөгөөд том хэмжээний файл дамжуулдаг бол “edFat” болгох хэрэгтэй. Гэхдээ асуудал гарч магадгүй.
Аль аль үйлдлийн системийг хэрэглээд том файл дамжуулдаггүй бол “FAT32”-той байхад болно.
Таньд таалагдсан бол “Like” болон “Share” хийж өгнө үү.
Интернет ертөнцөд том жижиг ямар нэгэн довтолгоо үргэлж хийгдэж байдаг. Үүнийг хэрхэн явагдаж байгаа, хаанаас довтолж байгаа, аль орон довтолгоонд өртөж байгааг харах боломжтой “IPViking Live” сайт.
“Norse” компани нь довтолгоонд өртөмтгий сервер хийсэн ба үүнийгээ дэлхий даяар байршуулж, үүнийхээ мэдээллүүдийг шууд сайт дээрээ харуулж байгаа юм.
Энэ сайтыг “Google Chrome”-оор орж үзэхэд зориулсан тул “Chrome”-оор орно уу.
Энэ сайтыг хэсэг хугацаанд ажиглахад хамгийн их довтолгоо явуулдаг орон нь Хятад улс байгааг харах боломжтой. Харин хамгийн их довтолгоонд өртдөг улс нь Америк байгааг харж болно.
Харж сууж байхад үе үе Хятад улсаас Америк улс руу маш том довтолгоо хийж байгааг харж болно.
Ойрын үед “Facebook”, “Evernote”, “Feedly” гэх мэт сайтуудын сервер нь ‘DDos’ довтолгооноос болж сервер нь унасан мэдээлэл их гарч байгаа. Энэ довтолгооны явцыг мөн харах боломжтой юм.
Доорх бичлэг нь 2014 оны 6 сарын 19 нд “Facebook”-ийн сервер унасан үеийн бичлэг юм.
Таньд таалагдсан бол “Like” болон “Share” хийж өгнө үү.
Лондонгийн “Royal College of Art” -д сурдаг оюутан “Julian Melchiorri”-ийн хийсэн хиймэл навч юм. Энэ нь ус болон нүүрсхүчлийн хийг шингээж хүчилтөрөгч гаргадаг жинхэнэ навч шиг фотосинтезийг хийж чаддаг материал хийсэн байна.
Энэ материал нь ялмын хүр хорхойн үүр (Cocoon of silkworm)-ийг суурь болгож байгаа юм.
Жоохон ус болон гэрэл байхад хүчилтөрөгч үүсгэх болно.
“Татах хүчгүй орчинд ургамал ургадаггүй, NASA маш хол огторгуйд хүчилтөрөгч хэрхэн үүсгэх талаар олон янзын судалгаа хийж байсан. Энэ материалыг ашиглаж хүн төрөлхтөн огторгуйд хүчилтөрөгчийг үүсгэх боломжтой болж хол орчин дох үйл ажиллагааг судлах боломжтой болох байх” гэж “Melchiorri” хэлсэн байна.
(Via Gizmodo)
Таньд таалагдсан бол “Like” болон “Share” хийж өгнө үү.
Тоглоом хийхэд хэрэгтэй кодыг хийх үйлдэлтэй нь харах боломжтой сайтыг танилцуулж байна.
Game Mechanic Explorer
http://gamemechanicexplorer.com/
Энэ сайтыг хийсэн тоглоом зохиогч Жон Ватсон нь тоглоом анх хийж сурч байгаа хүмүүст зориулж ямар нэгэн зүйлээр туслахыг хүсдэг байжээ. Жон Ватсон нь тоглоом хийхэд зориулсан фремворк (framework) “Phaser“-г ашиглаж “JavaScript” дээр тоглоом хийхэд хэрэгтэй алгоритм, эффектүүдийг бичиж кодтой нь хамт “Game Mechanic Explorer” дээр тависан байна.
Энд алхах, үсрэх гэсэн тоглоомын анхан шатны үйлдлээс эхлээд дагадаг пуужин, гэрлийн эх үүсвэр, сүүдэр зэрэг янз бүрийн кодыг тависан байна. Кодыг ойлгохгүй байсан ч гэсэн удирдаж үзэхэд хөгжилтэй тул сонирхож үзнэ үү.
Одоо үед бүх зүйл програм хангамжтай ямар нэгэн байдлаар хамааралтай болж маш хурдтайгаар өрөгжин хөгжиж байна. Програм хангамжийг хурдтай хөгжихөд тус болж байгаа “Open source” гэдэг ойлголтийг энэ удаа тайлбарлая.
“Open source” гэдэг нь програмын кодыг нээлттэй байлгахыг хэлнэ. Програмын кодыг ашиглан дурын хүн тухайн програм хангамжийг өөрчлөх, засаж дахин ашиглах боломжтой. “Open source” програм хангамжууд маш олон байдаг бөгөөд эдгээрийг “Github” зэрэг веб хуудас дээрээс кодыг нь олох боломжтой.
iTeach.mn сайтын зорилго нь Монгол Улсын иргэдийг мэдээлэл технологийн мэдлэгтэй болгохыг зорьдог бөгөөд ямар нэгэн тусгай төхөөрөмж хэрэглэхгүй олон улсад хүч үзэж чадах програм хангамжийг цаашид дэмжиж, олон хүнийг програм хангамжийн мэдлэгтэй болгохыг зорьж байгаа билээ. Энэ удаа “Open source” гэж яг юу хэлж байгааг “Youtube” дээр лего ашигласан бичлэг дээр маш ойлгомжтой тайлбарласныг хүргэж байна.
Open Source explianed in LEGO – Youtube
“Open source гэдэг нь анх олон янзийн жорыг хүн болгон ашиглаж болохоор эзэмших” гэж лего хүүхэлдэй Жонес хэлж байна. 1980 оны үед Ричард Столлман (Richard Matthew Stallman) гэдэг нэгэн залуу өөрийн эвдэрсэн принтерийг засахыг хүссэн боловч …
Тухайн үед принтер үйлдвэрлэгч нь принтерийн доторх хар хайрцгийн кодийг нээгээгүй байсан бөгөөд өөрөө засаж чадаагүй юм. Энэ нь одоогийн “Open source”-ийн эхлэл байсан юм.
“Open source”-ийн ашигтай талыг ерөнхийд нь дөрвөн хэсэгт хувааж болно. Нэгт: хүн болгон хандаж болно.
Хоёрт: Жорыг өөрчилж, янзалж, дахин тараах боломжтой.
Гуравт: Үйлдвэрлэгчийн дүрэм журамд захирагдахгүй.
Дөрөвт: Өндөр хамтралтай.
“Open source”-г тайлбарлахаар скерт боардэрийн тайлбай дээрээс Деиб.
Скерт боардын бүлэг дотор бүх гулгагч нар өөрийн чаддаг үзүүлбэрүүдээ үзүүлдэг. Үүнийг хараад дурын хүн өөрийн үзүүлбэр болгож болдог.
Деиб өөрийн найзын үзүүлбэрийг нэмэлт өөрчлөлт хийх боломжтой. Деибийн үзүүлбэрийг хараад өөр хүн бас өөрчлөлт хийх боломжтой. Олон хүн харж олон удаа өөрчлөлт хийснээр улам сайн үзүүлбэр болж хөгжих болно.
Мөн ямар нэгэн байдлаар скерт боард нь эвдэрсэн тохиолдолд янзлуулахаар явах хэрэггүй. Яагаад гэвэл скерт боард “Open source”-р учраас нэгдэл доторх найзууд дотор нь засах чадвартай найз бас бий.
Бие биедээ тусалснаар нэгдэл нь улам өндөр түвшинд хүрэх болно.
Шинэ газар аваад, гэр барихаар төлөвлөж байгаа Сүүзан болон Майкл.
“Open source” дизайнар Жон Сүүзанд гурван янзын байшингийн дизайныг зурж өгөв.
Сүүзан зүүн талын дизайныг сонгов. Энэ дизайн нь өөрчлөх боломжтой тул Сүүзан тухайн дизайн дээр дулаан хүлэмж нэмхээр болов.
Гэрээ барихын тулд барилгын компанид захиалга өгөх хэрэгтэй. “А” барилгын компаниар хийлгэхээр болсон боловч тухайн компаний ажилчид нь харилцаа муу бөгөөд ажлаа маш удаан хийдэг байжээ.
Тэгэхлээр нь Сүүзан “B” барилгын компаниар хийлгэхээр болжээ. Бүх зураг нь “Open source” байгаа тул өөр компани үргэлжлүүлж хийхэд бүх юм нь тодорхой байх болно.
Гэр баригдаж дуусаад нэмж нарны зай хүртэл тавихаар болжээ.
Сайн гэр баригдаад маш баяртай байгаа Сүүзан. Мөн шинэ дизайн зурагтай болсон Жон.
Мөн “Open source”-г удирдаж чадахгүй, аюултай, бүгд үнэгүй гэсэн худлаа мэдээлэл одоо хүртэл байдаг.
Олсон прожектоо дураараа өөрчилж, нэмэлт хийх боломжтой. “Open source”-г ашиглахдаа нэгдэл дотроо чанартай, аюулгүй бүтээгдэхүүнийг хийхийг зорих боломжтой. Нэгдэл дотроо л харах боломжтой байлгаж, хамаагүй хүнд үзүүлэх боломжгүй болгох боломжтой. Үзэж болох хүнийг хязгаарлаж аюулгүй байдлыг хадгалж болно. Мөн прожектын код нь үнэгүй боловч гэр барисан барилгын мөнгө барьж дууссаны дараах ус, цахилгааны мөнгө нь үнэгүй биш гэдгийг бас ойлгох хэрэгтэй.
Энэ бичлэгийг хийсэн хүн “Open source нь бүх хүмүүст ашигтай гэдгийг ойлгох хэрэгтэй” гэж ярьсан бөгөөд энэ бичлэг бас “Open source”-ийг өөрчилж ашиглах боломжтой.
Таньд таалагдсан бол “Like” болон “Share” хийж өгнө үү.
inFORM: Tangible Media Group Daniel Leithinger, Sean Follmer, Alex Olwal, Akimitsu Hogge, Hiroshi Ishii / 2013
Массачусеттсийн Технологийн их сургуулийн “Tangible Media” групп “бодитоор дамжуулах” харилцах орчин зохиосон ба үүнийгээ “inFORM” гэж нэрлэжээ. Онлайнаар харилцаж байгаа хүндээ хэлбэр дүрсийг дамжуулахаас гадна өөр зүйлсийг дамжуулах боломжтой. “inFORM” нь олон янзын үйлдэл хийх боломжтой. Жишээлбэл:
University of Tsukuba, Makoto Ono
“Touch & Activate”
“Touch & Activate” нь спикер болон микрофонийг ашиглаж хийсэн байна. Спикерээс гарсан долгион эд юмсээр дамжихдаа өөр өөр байдаг. Мөн барьж хүрсэн тохиолдолд долгион нь өөрчлөгддөг байна. Энгийн үе болон барьж хүрсэн үеийн ялгааг ашиглан энэ системийг хийсэн байна. Тухайн ялгааг компьютерт таниулж дурын үйлдлийг хийх боломжтой юм.