Defraggler_logo
Гарын авлага, Програм хангамж, Үнэгүй програм хангамж

Хард дискээ эмхэтгэж, хурдан уншиж, бичдэг болгох.

Хард дискээ яагаад эмхэтгэх хэрэгтэй вэ?

Хард дискээ яагаад эмхэтгэх хэрэгтэй болон хард диск дээр болж байгаа үйлдлийг амархан тайлбарлая.
Шинэ хард диск дээр файл хадгалах үед хард диск дээр тухайн файлд зориулж нэг хайрцаг бэлдээд хамгийн эхэнд тавих болно. Файл хадгалах болгонд нь нэг хайрцаг бэлдээд өмнөх хайрцагны дараа нь тавина. Энэ үед хард тань хэвийн байна.

Үүний дараа та үүсгэсэн файлаа арилгах хэрэг гарна. Энэ үед хард диск дээрээсээ тухайн хайрцгийг арилгаж дээр нь файл хадгалах боломжтой болгоно. Тэр файл нь хард дискны хамгийн сүүлд байсан бол эмхэтгэх хэрэггүй. Дунд хэсэгт нь байсан файлыг арилгасан үед дараалж явж байсан хайрцаг дунд нэг зай гарна гэсэн үг юм. Арилгасан зайд нь яг таарах файл гэж бараг байхгүй.

Үүнээс болж хард диск дээр хоосон зай хаа сайгүй бий болдог. Хоосон зай нь хаа сайгүй болсноор нэг файл бүтнээрээ багтахгүй олон зайтай болж нэг файлыг олон өөр газар хувааж хадгалдаг болдог.

Нэг файлыг олон газар хадгалах нь хард дискэнд их ачаалал өгч хурдан эвдрэх шалтгааны нэг нь болно. Мөн олон газраас цуглуулж харуулахын тулд цаг их зарцуулна.

Энэ асуудлыг шийдхийг ‘Defrag’ буюу хард дискийг эмхэтгэх гэнэ.
‘Defrag’, ‘defragmetation’ гэдэг нь хард дискээ эмхэтгэх, цэгцлэх гэж ойлгож болно.

Хард дискээ эмхэтгэх програм.

Хард дискээ эмхэтгэхэд энэ удаад ‘Piriform’-ийн ‘Defraggler’ программыг ашиглана.

Татах : https://www.piriform.com/defraggler/download

Хэрэглэж болох үйлдлийн систем: Windows 8, 7, Vista, XP (32bit/64bit)

‘Defraggler’ суулгах.
  1. Дээрх хаягаас татаж аваад дараах зурагны дарааллаар суулгана.defraggler_install_1 defraggler_install_2 defraggler_install_3 defraggler_install_4
‘Defraggler’ хэрэглэх заавар
  1. Хард дискээ шалгах.
    Эхлээд хард дискэнд ямар нэгэн асуудал байгаа эсэхийг шалгана.
    ‘Action’ -> ‘Advanced’ -> ‘Check Drive for Errors’-р хард дискээ шалгана.defraggler_1
    Доорх дэлгэц гарч байвал ямар нэгэн асуудал байхгүй. Асуудал илэрсэн тохиолдолд эмхэтгэхээ больж хэрэгтэй файлуудаа өөр дискэнд хадгалахыг зөвлөж байна. 
  2. Анализ
    Шалгасан дискээ сонгоход доорх дэлгэц гарна.defraggler_2
    Үүний дараа ‘Analyze’ товчийг дарж дискэндээ анализ хийнэ.defraggler_2_1
    Анализ хийж дуустал нь хүлээнэ үү.  Доорх дэлгэц гарах байдлаар хэр замбараагүй байгааг харах боломжтой. defraggler_2_2Өнгөний тайлбар. Улаан өнгөтэй байгаа нь замбараагүй байгаа файлууд юм.defraggler_3_3
    Анализ хийсний дараа ямар файл замбараагүй болсон байгааг харах боломжтой. ‘File list’-г дархад замбараагүй файлуудын жагсаалт гарч ирнэ. Файлуудын нэр дээр дархад хаана хадгалагдаж байгаа нь гарна. Зүүн доор байгаа ‘Defrag Checked’-р зөвхөн сонгосон файлаа эмхэтгэх боломжтой.defraggler_2_3Үүнээс гадна файлыг хэмжээгээр нь хайх боломжтой. Доорх зураг нь 100MB-с 3000MB хүртэлх замбараагүй файлыг хайх болно.defraggler_2_4 defraggler_2_5
  3. Эмхэтгэх
    Анализ хийгээд эмхэтгэх хэрэгтэй бол тухайн дискээ сонгоод ‘Defrag’ товчийг дарна уу.
    ‘Defrag’-г товч нь хоёр янз байдаг. ‘Quick Defrag’ нь хурдан эмхэтгэх боловч сайн эмхэтгэхгүй.
    defraggler_3_1‘Defrag’ товчийг дархад хогийн саванд файл байгаа тохиолдолд хогийн савыг хоосон болгох уу гэж асууна. Эмхэтгэх үед аль болох хэрэггүй файлыг арилгах хэрэгтэй тул арилгаж байна уу.defraggler_3_5 
    Эмхэтгэх дискний хэмжээ болон замбараагүй байдлаас нь болж маш их цаг зарцуулдаг тул 3, 4 цаг зарцуулах тохиолдол хүртэл гарна.defraggler_3Эмхэтгэж дуустал нь хүлээнэ үү.defraggler_3_2Эмхэтгэж байх явцад эмхэтгэл хэдэн хувьтай явж байгаа, дуусах цаг, замбараагүй байгаа файлын хэмжээ, хэдэн ширхэг замбараагүй файл байгааг хэдэн хувь нь замбараагүй байгааг харах боломжтой.defraggler_3_4
  4. Эмхэтгэх нь маш их цаг зарцуулдаг тул эмхэтгэл хийж дуусаад автоматаар компьютероо унтраах тохиргоо байдаг.
    Меню доторх ‘Setting’->’Close program after Defrag’ идэвхижүүлснээр эмэгтгэж дуусаад программыг хаах.
    ‘Shutdown after Defrag’-г идэвхижүүлснээр эмхэтгэж дуусгаад компьютероо унтраах тохиргоог хийх боломжтой.defraggler_4
  5. Том хэмжээтэй файлын байршлыг хойно байршуулах.
    Том хэмжээтэй бичлэг зэргийн файлыг байршлыг дискийн хойно байршуулвал хард дискд хандалт нь сайжирах болно. Мөн том хэмжээтэй файлыг хард дискийн хойно байршуулснаар замбараагүй файл үүсэх боломжийг багасгах болно.
    ‘Settings’->’Options…’->’Defrag’ гэж ороод хард дискний хойд хэсэгт байршуулах бол ‘Move large files …’-г идэвхижүүлэх хэрэгтэй.
    Тохиргоонд хэр их хэмжээтэй файлыг зөөхийг зааж өгнө. Доорх зураг дээр 300MB-с дээш хэмжээтэй файлыг зөөх болно. Мөн зөөх файлын өргөтгөлийг сонгох боломжтой.
    defraggler_6Идэвхижүүлээд эмхэтгэсэн үед дараах зураг шиг болно.defraggler_8
  6. Файл болон Фолдорыг эмхэтгэх.
    Эмхэтгэмээр байгаа файл (Defrag File…) болон фолдороо (Defrag Folder…) сонгоод эмхэтгэх боломжтой.defraggler_7

 

Speccy_logo
Гарын авлага, Компьютер, Үнэгүй програм хангамж

Компьютерынхоо ажиллаж байгаа байдал болон үзүүлэлтийг үзэх.

Өөрийн компьютерын үзүүлэлтүүд болон залгаатай байгаа төхөөрөмжүүдийн үзүүлэлтийг харах хэрэгтэй байвал “Speccy” программыг ашиглана уу. Энэ программ нь өөрт залгаатай байгаа төхөөрөмжийн одоо ажиллаж байгаа байдал, хэр халж байгаа, үзүүлэлтийг ойлгомжтой харуулах болно.

Татах:  http://www.piriform.com/speccy/builds

Хэрэглэж болох үйлдлийн систем: Windows8, Windows 7, Vista, XP, 2000

  • Татаж авах

Дээрх хаягаар орж татаж авна уу. Дээрх хаягаар ороход “Speccy”-ийн гурван төрлийг татаж авах боломжтой бөгөөд хамгийн дээд байгаа “Speccy – Installer”-г татахад болно. “Speccy – Portable” болон “Speccy – Slim” нь зөөврийн болон багасгасан хувилбар юм.  speccy_download

  • Суулгах

Дараах зургийн дарааллаар суулгана уу. Татаж явсан файлаа ажиллуулахад эхний дэлгэц гарна. Элдэв тохиргоо байхгүй бөгөөд “Next” товчийг дарж байхад суулгаж дуусах болно.

speccy_install_1
speccy_install_2 speccy_install_3 speccy_install_4

  • Харж болох үзүүлэлтүүд

“Speccy”-г ажиллуулаад эхлээд “Speccy” таны компьютерийн мэдээллийг цуглуулах тул түр хүлээнэ үү.speccy_1Үүний дараа мэдээллүүд нь гарна. Доорх зураг шиг харагдах бөгөөд ажиллаж байгаа төхөөрөмжүүдийн нэр болон халдаг төхөөрөмжүүд одоо хэр халуун байгааг нь харж болно.

speccy_2Харин зүүн талд байгаа цэсүүдийг сонгосноор тухайн төхөөрөмжүүдийг маш дэлгэрэнгүй мэдээллүүдийг харах боломжтой болно. Доорх төхөөрмжүүдийн мэдээллийг харах боломжтой.

  • Ерөнхий үзүүлэлт

Залгаатай байгаа төхөөрөмжүүдийн нэр болон градусыг харах боломжтой.

  • Operating System (Үйлдлийн системийн талаарх мэдээлэл)

Үйлдлийн системийн хувилбар, суулгасан өдөр, серийн дугаар, бусад мэдээллүүдийг харах боломжтой.

  • RAM (Шуурхай санах ойн талаарх мэдээлэл)

Шуурхай санах ойг залгах зай, залгаастай байгаа шуурхай санах ой, хоосон байгаа зай, залгайтай байгаа шуурхай санах ой нарын мэдээллүүд зэргийг харах боломтой.

  • CPU

CPU-гийн нэр, хурд, хэдэн цөмтэй, одоо ажиллаж байгаа байдлыг харах боломжтой.

  • Motherboard (Гол хавтангийн талаарх мэдээлэл)

Нэр, үйлдвэрлэсэн компани, BIOS зэргийн мэдээллийг харах боломжтой.

  • Graphics

График картын талаарх мэдээлэл ажиллаж байгаа байдал мөн мониторын мэдээллийг харах боломжтой.

  • Storage (Хард дискны талаарх мэдээлэл)

Залгаатай байгаа хард дискны нэр, хэмжээ зэргийг харах боломжтой.

  • Optical Drives (DVD, CD уншигчний талаарх мэдээлэл)
  • Audio (Микрофон, чихэвчний талаарх мэдээлэл )
  • Peripherals ( Гар болон хулганы талаарх мэдээлэл)
  • Network (Интэрнетийн талаарх мэдээлэл)

Тус тус сонгосон төрөл дээр нь “Ctrl + C”-г дарснаар тухайн мэдээллийг хуулах боломжтой.

Мөн меню дээрх “File” гэж ороод

  • “Save snapshot…”
  • “Save as XML…”
  • “Save as Text file…”

гэсэн гурван янзаар хадгалах боломжтой.

speccy_13“Save snapshot…”-р хадгалсан файлаа “Load snapshot…”-р уншиж үзэх боломжтой.

Өөрийн компьютерийн мэдээллийг “Publish snapshot…”-р “Speccy”-н серверт мэдээллээ хадгалах боломжтой. (Ямар нэг хүнд мэдээллээ харуулах хэрэгтэй бол)
Таньд таалагдсан бол “Like” болон “Share” хийж өгнө үү.

Recuva logo
Гарын авлага, Үнэгүй програм хангамж

Устсан файлаа сэргээх гарын авлага. Файл сэргээдэг ‘Recuva’ програм.

Хард дискэн дээрх устсан бичлэг, зураг гэх мэт файлуудыг сэргээдэг үнэгүй программ Recuva-г  ашиглаж сурцгаая.

Өөрийн файлаа андуураад устгасан, компьютерээ форматласан, вирусээс болж устсан гэх мэт олон янзын файлыг сэргээх боломжтой.

Сэргээгдэх магадлалыг улаан, шар, нөгөөн гэсэн гурван өнгөөр шууд ялгаж харах боломжтой. Улаан нь сэргээгдэх магадлал бага болохыг илэрхийлж байгаа юм. Сэргээгдэх боломжгүй болсон файл гарна. Устгагдаад удсан файлыг сэргээхэд хэцүү болдог тул болгоомжлох хэрэгтэй.

Мөн файл хайх боломжтой тул сэргээх файлаа хурдан олох боломжтой.

  • Татаж авах

recuva-1

Дараах хаягаар орж Recuva-г татаж авна уу. http://www.piriform.com/recuva/builds

  • Суулгах

recuva3
recuva4
recuva5
recuva6

Татаж авсан файлаа дараах дарааллаар суулгана уу.

  • Хэрэглэх заавар

  1. Үүний даараа дараах цонх гарч ирэх бөгөөд зүүн доор байгаа “Do not show this Wizard on startup.”-г сонгоод “Next” товчийг дарна уу. Энэ нь дахиж ажиллуулахад энэ цонх гарахгүй болно.recuva7
  2. Үүний дараа дараах цонх гарч ирнэ. Дараах сонголтуудаас өөрийн хайж байгаа файлын төрлийг сонгоод “Next” товчийг дарна уу. Файлыг
    • Бүх файл (All Files)
    • Зураг (Pictures)
    • Дуу, хөгжим (Music)
    • “Word” болон “Excel” зэрэг документ файл (Documents)
    • Бичлэг, кино (Video)
    • Шахагдсан файл. Жич: rar өргөтгөлтэй файл. (Compressed)
    • И-мэйл (Emails) гэсэн төрлүүдээс сонгоно.
    recuva8

  3. Үүний дараа устгасан файлаа хаанаас хайхаа сонгох хэрэгтэй. Дараах сонголтуудаас хаанаас хайхаа сонгоод “Next” товчийг дарна уу.
    • Хаанаас хайхаа мэдэхгүй. (I’m not sure)
    • Өөрийн холбоотой байгаа дискүүдээс. (On my media card or IPod)
    • Өөрийн документ дотроос. (In My Documents)
    • Хогийн саваас. (In The Recycle Bin)
    • Хайх газраа сонгох. (In a specific location)
    recuva9

  4. Үүний дараа цонхны дунд байгаа “Enable Deep Scan”-г сонгох юм бол устсан файлаа маш сайн хайх ба цаг их зарцуулна. Та өөрөө хэрхэн хайхаа сонгоод “Start” товчийг дарна уу.recuva10
  5. Хайж дуустал нь хүлээнэ.recuva11
  6. Хайж дуусаад дараах цонх гарч ирэх бөгөөд тэр дотроос өөрийн хэрэгтэй файлаа олох хэрэгтэй. Олсон файлаа сонгоод зүүн доор байгаа “Recover” товчийг дарснаар сэргээх болно. Мөн зүүн дээд талын товчийг дарснаар тухайн файлын зургийг харах боломжтой.recuva12
  7. “Recover” товчийг дарах үед дараах цонх гарч ирнэ. Үүнийг ашиглаад та өөрийн дуртай газраа сэргээсэн файлаа хадгална уу.recuva13Таньд таалагдсан бол “Like” болон “Share” хийж өгнө үү.
Гарын авлага, Үнэгүй програм хангамж

Том хэмжээтэй файлыг хурдан хуулах

Файлаа хурдан хуулахад зориулсан программ TeraCopy-г хэрхэн ашиглах талаарх гарын авлага.

TeraCopy нь хуулах, тасдаж хуулах (cut) эксплорерийн оронд хэрэглэгдэнэ. Үүнийг ашигласанаар файлыг хурдан хугацаанд зөөх боломжтой болох ба хуулж байх явцдаа түр зогсоох, буцааж үргэлжлүүлэх зэрэг үйлдлийг хийх боломжтой. Үүнээс гадна хуулж дууссаны дараа хуулсан файлаа эвдэрсэн эсэхийг шалгах, компьютероо унтраах зэрэг нэмэлт үйлдлүүдийг хийж болно.

Хэрэглэх заавар.

  1. Дараах хаягаар орж TeraCopy-г татаж авна уу. http://codesector.com/downloads
  2. Дараах зургийн доогуур зурсан зураастай “USA” эсвэл “Europe” хэсгийн аль нэгийг дарж татаж авна уу.teracopy
  3. Доорх зургуудийн дагуу суулгана уу.teracopy1 teracopy2 teracopy3 teracopy4 teracopy5 teracopy6 teracopy7
  4. Суулгасаны дараа дараах цонх гарна. Тухайн цонх руу хуулах файлаа чирч аваачаад хаана хуулах буюу “Select target folder” дээр дарж сонгоод, “Copy” болон “Move” товчийг дарж хуулна. TeraCopy нь байнга ажиллаж байдаг программ тул энгийнээр “Copy” хийгээд “Paste” хийхэд ажиллана. Мөн хуулж дуусаад хийх үйлдлийг дунд байгаа бөөрөнхий товчнуудыг идэвхжүүлснээр хийх боломжтой болно.
    Зүүн талаасаа

    • “Хуулж дуусаад компьютероо унтраах” (Shutdown when transfer is complete)
    • “Хуулж дуусаад холбоотой байгаа дискийг салгах” (Eject drive when transfer is complete)
    • “Хуулж дуусаад хуулсан файлаа ажиллуулж үзэх” (Run test when transfer is complete)
    • “Хуулж дуусаад цонхоо хаах” (Close window when transfer is complete)

    гэсэн үйлдлүүдийг хийх боломжтой. Энгийн үед хамгийн баруун талын “Хуулж дуусаад цонхоо хаах” үйлдэл нь идэвхтэй байна. Эдгээр үйлдлүүдийг зэрэг хийх боломжтой бөгөөд сонгогдсон үйлдэл нь ногоон өнгөтэй болно.teracopy8

  5. Мөн баруун дээд талд байгаа тохиргоо нь файл хуулах үед ижил нэртэй файл байвал ямар үйлдэл хийх хэсгийг сонгох болно. Дээрээс нь
      • “Дандаа асуух” (Always Ask)
      • “Бүгдийг нь дээрээс нь хуулах” (Overwrite All)
      • “Тухайн файлын мэдээлэл нь хуучин байвал дээрээс нь хуулах” (Overwrite Older)
      • “Бүгдийг нь хуулахгүй байх” (Skip All)
      • “Бүгдийг нь нэрийг нь өөрчлөх” (Rename All)
      • “Бүгдийг нь дахин хуулах” (Resume All)
      • “255 үсгээс урт нэртэй файлыг хуулахгүй” (255 chars limit)

    teracopy9Хамгийн анхны тохиргоогоор бол “Дандаа асуух” дээр байгаа бөгөөд ижил нэртэй файл гарсан үед дараах цонх гарна. Үүнээс ямар үйлдэл хийхээ сонгоно.teracopy10Зүүн доор байгаа “More” товчийг дарснаар тухайн хуулж байгаа файлуудын төлвийг харах боломжтой болно.

  6. teracopy11

Таньд таалагдсан бол “Like” болон “Share” хийж өгнө үү.

Гарын авлага, Үнэгүй програм хангамж, Windows

‘Windows XP’, ‘Windows 7’ болон ‘Windows 8’-г флаш дискийг ашиглан компьютертоо суулгах гарын авлага.

‘Windows 7’-г DVD-ээр биш флашаар суулгах нь амар. Учир нь DVD нь эвдрэх, зурагдах зэргээс болж ашиглах боломжгүй болдог. Харин флаш дискнээс суулгаснаар олон дахин DVD авахгүй, зөөвөрлөхөд хялбар болдог. Нэмэлт: Энэ програмыг зөвхөн ‘Windows 7’-г биш ‘Windows XP’ болон ‘Windows 8’-г мөн дараах заавраар суулгах боломжтойг шалгаж үзлээ.

Флаш дискнээс ‘Windows 7’ суулгахад дараах зүйлс хэрэгтэй.

  • ‘Windows 7’-ийн ISO файл.

ISO файлыг үүсгэдэг олон програм байдаг бөгөөд үнэгүй ашиглаж болох програмын нэгийг сонгон ISO файл үүсгэх гарын авлага дараа хийх болно.

  • 4GB-аас дээс багтаамжтай флаш диск.
  • ‘Windows 7 USB/DVD download tool’ програм.

Энэ програм нь ‘Microsoft’ компаниас гаргасан програм юм. Энэ нь зөвхөн ‘Windows 7’-г флаш дискнээс суулгахад зориулсан програм юм. Доорх линкийг дараад гарж ирсэн сайтын баруун талд байгаа ‘Download’-г дарж татна уу.

Windows7-USB/DVD-tool.exe (2.59MB)

‘Windows 7 USB/DVD downlaod tool’ суулгах болон ашиглах гарын авлага.

  • Суулгах

Дараах зургийн дарааллаар суулгана. Улаанаар дугуйлсан хэсгүүдийг сонгох хэрэгтэй.

win7_usb_dvd_tool_1
win7_usb_dvd_tool_2
win7_usb_dvd_tool_3
win7_usb_dvd_tool_4
  • Ашиглах заавар

  1.  Windows 7-ийн ISO файлыг сонгоно. ‘Next’ товч дээр дарж дараагийн хэсэг рүү орно.win7_usb_dvd_tool_5
  2. Windows 7-г флаш дискин дээр хуулах уу? DVD дээр хуулах уу? гэж асууж байна. Энэ хэсэгт ‘USB device’ товчийг дараад дараагийн шат руу шилжинэ.win7_usb_dvd_tool_6
  3. Windows 7-г хуулах гэж байгаа флаш дискээ сонгоно. 4GB-с дээш багтаамжтай байх ёстой.win7_usb_dvd_tool_7
  4. Сүүлчийн шат бөгөөд дуустал нь хүлээгээд болно.
win7_usb_dvd_tool_8
win7_usb_dvd_tool_9

Ингээд флаш дискээр ‘Windows 7’-г суулгах боломжтой боллоо.

Таньд таалагдсан бол ‘Like’ болон ‘Share’ хийж өгнө үү.