INDEX функцийг хэрхэн ашиглах.

Энэ удаагийн бичлэгээрээ INDEX функцийг хэрхэн ашиглах талаар оруулж байна.

INDEX функц нь зааж өгсөн мөр, баганын дагуу утга буцаадаг функц байгаа.

Дангаараа хэрэглэгдэх тохиолдол цөөхөн ч гэсэн MATCH функцтэй хамт хэрэглэснээр маш сайн хайлт хийж өгдөг функц байгаа.


Функцийн бичлэг:

=INDEX(Өгөгдлүүд, мөр, багана)

COUNT-ийн функцүүдийг хэрэглэх заавар

Excel программын COUNT орсон функцүүдийг хэрхэн ашиглах вэ?

Эдгээр функцүүд нь бүгд сонгосон нүднүүдийн дээр бичсэн өгөгдлүүдийг тоолоход ашигладаг. Тус тус юуг тоолох гэж байгаагаас хамаарч хэрэглэх болно.

COUNT функц нь сонгосон нүднүүд дээрх өгөгдлийн тоо, огноог тоолдог харин бичиг, тэмдэгт болон хоосон нүдийг тоолдоггүй.

COUNTA функц нь сонгосон нүднүүд дээрх өгөгдлийн тоо, огноо дээр нь бичиг болон тэмдэгтийг тоолдог. Харин хоосон зайг тоолдоггүй.

COUNTBLANK функц нь сонгосон хэсгийн хоосон байгаа нүднүүдийг тоолдог.

COUNTIF болон COUNTIFS нь сонгосон нүднүүдийг нөхцөлтэйгээр тоолдог функц юм.

COUNTIF функц нь ганцхан нөхцөлтэйгээр нийлбэрийг олдог бол COUNTIFS функц нь олон нөхцөлтэйгээр тоолдог юм.

Функцийн бичлэг:
=COUNT(өгөгдөл1, өгөгдөл2, … өгөгдөл255)

=COUNTA(өгөгдөл1, өгөгдөл2, … өгөгдөл255)

=COUNTBLANK(өгөгдөл)

=COUNTIF(өгөгдөл, нөхцөл)

=COUNTIFS(өгөгдөл1, нөхцөл1, өгөгдөл2, нөхцөл2, …)

гэж бичигдэх болно.

AVERAGE-ийн функцүүдийг хэрэглэж сурах

Microsoft Office Excel програмын AVERAGE болон AVERAGEA функцийг хэрхэн ашиглах вэ?

AVERAGE функц нь ямар нэгэн тэмдэгт, бичсэн үг, өгүүлбэрийг дундаж бодоход тооцдоггүй. Харин AVERAGEA функц нь ямар нэгэн тэмдэгт, бичсэн үг, өгүүлбэрийг 0 гэсэн утга болгож дундаж бодохдоо тооцдог ялгаатай. Мөн ‘TRUE’ гэсэн утгыг 1 , ‘FALSE’ гэсэн утгыг 0 гэж тус тус авч үздэг.

AVERAGEIF болон AVERAGEIFS функцүүд нь AVERAGE функцтэй адилхан дундажийг олдог функц бөгөөд ялгаа нь нөхцөлтэйгээр нийлбэрийг олдог.

AVERAGEIF функц нь ганцхан нөхцөлтэйгээр нийлбэрийг олдог бол AVERAGEIFS функц нь олон нөхцөлтэйгээр нийлбэрийг олно.

Функцийн бичлэг:

=AVERAGE(өгөгдөл 1, өгөгдөл 2, …, өгөгдөл 255)

=AVERAGEA(өгөгдөл 1, өгөгдөл 2, …, өгөгдөл 255)

=AVERAGEIF(нөхцөл шалгах өгөгдөл, нөхцөл,  өгөгдөл)

=AVERAGEIFS(өгөгдөл, нөхцөл шалгах өгөгдөл 1, нөхцөл 1, нөхцөл шалгах өгөгдөл 2, нөхцөл 2, …)

SUMIF болон SUMIFS функцийг хэрхэн ашиглах вэ?

Excel програмын SUMIF болон SUMIFS функцүүд нь SUM функцтэй адилхан нийлбэрийг олдог функц бөгөөд ялгаа нь нөхцөлтэйгээр нийлбэрийг олдог.

SUMIF функц нь ганцхан нөхцөлтэйгээр нийлбэрийг олдог бол SUMIFS функц нь олон нөхцөлтэйгээр нийлбэрийг олно.

Функцийн бичлэг:

=SUMIF(нөхцөл шалгах өгөгдөл, нөхцөл,  өгөгдөл)

=SUMIFS(өгөгдөл, нөхцөл шалгах өгөгдөл 1, нөхцөл 1, нөхцөл шалгах өгөгдөл 2, нөхцөл 2, …)

дээрх байдлаар бичигдэх функцууд юм.

Доорх бичлэгээрс дэлгэрэнгүй үзнэ үү.

Регистрийн дугаараас тухайн хүний мэдээллийг авах

Microsoft Office Excel-г ашиглаж регистрийн дугаар дээрээс мэдэх боломжтой мэдээллүүдийг хэрхэн авах талаар заах болно.

Регистрийн дугаарын тухай мэдээллийг:
http://ganzo79.blogspot.com/2010/02/blog-post_2015.html

Регистрийн дугаараас доорх мэдээллийг авах боломжтой.

Хэрглэж байгаа функц:
Тайлбар дээр хаалт хэрэглэж болдоггүй тул : болон ; тэмдэгтээр оролсон байгаа.

Төрсөн газар:
=IF(LEFT(C4,1)="А", "Архангай", IF(LEFT(C4,1)="У", "Улаанбаатар", "Байхгүй"))

Төрсөн өдөр:
=DATE(IF(MID(C4,5,2)>"20",MID(C4,3,2)+2000,MID(C4,3,2)+1900),IF(MID(C4,5,2)>"20", MID(C4,5,2)-20,MID(C4,5,2)),MID(C4,7,2))

Нас:
=DATEDIF(G4,TODAY(),"Y")
Хүйс:
=IF:ISE=IF(ISEVEN(MID(C4,9,1)),"Эмэгтэй", "Эрэгтэй")

Бидэнтэй нэгдээд шинэ мэдээллийг цаг алдалгүй аваарай.

HLOOKUP юу хийдэг функц вэ?

Microsoft Office Excel дээр HLOOKUP функцийг хэрхэн ашиглах талаар заах болно.

Энэ функцийг хүснэгтээс мөрийн дагуу утга хайхад хэрэглэдэг.

Ажилласан цаг хэрхэн бодох вэ?

  1. Excel дээр ажилд зарцуулсан цагийн нийлбэр олох.
  2. Эхэлсэн цаг болон дууссан цагаас нь ажилласан цагийг бодох.
  3. 24-с их цагийн нийлбэр гарахгүй байхад яах ёстойг заана.

Excel дээрх ажил хөнгөвчлөх аргууд

Microsoft Office Excel дээр дараах аргуудыг мэдсэнээр таны ажлыг 30%-с 60% хурдасгах боломжтой.

Мэддэг болоод ажиллаа хурдан бөгөөд амархан хийдэг больё.

Гарчиг

  1. ‘Short cut key’-г мэддэг болох
  2. ‘ALT’ товчийг хэрэглэх
  3. ‘Quick Access Toolbar’-г ашиглах

Blog at WordPress.com.

Up ↑