Та бүхэн и-майлыг өдөр тутамдаа хэрэглэдэг байх. Та ‘TO/CC/BCC’-г ялгаж хэрэглэж чадаж байна уу.
‘ТО’ гэж?
Таны бичиж байгаа и-майлыг хүлээн авах хүний хаягийг энд бичнэ.
‘СС’гэж?
‘CC’ гэдэг нь ‘Carbon Copy’ гэсэн үгийн товчлол юм. Энд тухайн майлийн агуулгыг давхар явуулах хүний и-майл хаягийг бичих болно. Мөн ‘TO’ болон ‘BCC’ дээр бичсэн хаягт тухайн хүн рүү явуулсан гэдэг нь мэдэгдэх болно.
Хэрэглэх жишээ: Та нэг компани-д и-майл явуулсан ба түүнийгээ өөрийн дарга руугаа давхар явуулах үед хэрэглэж болно. Тухайн хүлээн авсан хүн таныг и-майлээ даргадаа давхар явуулсан гэдгийг харах боломжтой.
‘BCC’ гэж?
‘BCC’ нь ‘Blind Carbon Copy’ гэсэн үг юм. Энэ нь ‘BCC’ дээр бичсэн хүний хаяг ‘TO/CC/BCC’ дээр бичсэн хаягт тухайн хүн рүү явуулсан гэдэг нь мэдэгдэхгүй байх юм.
Хэрэглэх жишээ: Та явуулж байгаа э-майлээ ажлын бус өөрийн э-майл хаягруу давхар явуулмаар байгаад үүнийгээ мэдэгдмээргүй үед ‘BCC’ дээр өөрийн хаягийг бичихэд болно.
Таньд таалагдсан бол ‘Like’ болон ‘Share’ хийнэ үү.