(WORD) Өөрийн хүссэнээр текстийн загвар үүсгэх.

“Microsoft Word” дээр олон хуудастай бичиг баримт бичих үед фонтын ялгаа гарах тохиодол цөөнгүй байдаг үүнийг гаргахгүй байх аргыг заах болно.

Олон хуудастай бичиг баримт дээр олон фонт, том, жижиг, голлуулах зэрэг олон янзаар бичих тохиолдол гарна. Эдгээрийн дунд бичсэн загвараа андуурах тохиодол гарч магадгүй.

Ийм асуудал гаргахгүй байх боломжтой. Өөрийн хүссэн загвараа үүсгэж хадгалснаар олон янзаар бичих байсан ч тухайн загварыг сонгоод л олон тохиргоо хийхгүйгээр шууд хэрэглэх боломжтой болно.

Таньд таалагдсан бол “Like” болон “Share” хийж өгнө үү.

(WORD) Автоматаар ГАРЧИГ үүсгэх.

“Microsoft Word” дээр үүсгэсэн бичиг баримтын гарчигыг автоматаар үүсгэх боломжтой.

Үүнийг үүсгэх дарааллыг заах болно.

Таньд таалагдсан бол “Like” болон “Share” хийж өгнө үү.

(WORD) Үг доор гардаг улаан зураасыг арилгах.

“Microsoft Word” дээр Монгол хэлээр бичихэд улаан зураас гараад байдаг үүнийг хэрхэн арилгах талаар тайлбарлах болно.

Улаан зураас гарч байгаа нь Англи хэлээр бичсэн үг алдааг заадаг функц юм. Монгол хэлний үгсийг тухайн функц нь танихгүй болохоор алдаа зааж доогуур нь улаан зураас гардаг. Энэ улаан зураас гаргадаг функцийг ажиллахгүй болговол улаан зураасгүй болно.

Таньд таалагдсан бол “Like” болон “Share” хийж өгнө үү.

(WORD) Шинэ файлын фонтын тохиргоо.

“Microsoft Word” дээр та ихэвчлэн Монгол хэл дээр бичиг баримт бэлддэг болов уу.

Монгол хэлээр ихэнх тохиолдолд “Arial” эсвэл “Times New Roman” гэсэн хоёр фонтоор бичиг баримт бэлддэг.

Харин “Microsoft Word” дээр шинээр файл нээх үед “Calibri” фонтыг тохируулсан байдаг.

Үүнийг “Arial” болон “Times New Roman” болгож тохируулхыг заах болно.

Таньд таалагдсан бол “Like” болон “Share” хийж өгнө үү.

(WORD, EXCEL) Файлаа нууц үгээр хамгаалах.

“Microsoft Word” болон “Excel” дээр хийсэн, бусад хүнд үзүүлэхийг хүсдэггүй файл таньд байдаг уу?

Эдгээр файлыг нууц үгтэй болгож, зөвхөн нууц үг мэддэг хүн л нээх боломжтойгоор хадгалж болно.

Мөн хийсэн файлаа үзэж болох болов ч доторх бичсэн зүйлсийг өөрчилж болохгүйгээр нууц үг хийж болно.

Word дээр файлаа нууц үгээр хамгаална.

Excel дээр файлаа нууц үгээр хамгаална.

Таньд таалагдсан бол “Like” болон “Share” хийж өгнө үү.

(WORD) Хуудсанд дугаар оруулах

“Microsoft Word” дээр бичиг баримтын хуудасны дугаарыг хэрхэн оруулах талаар заах болно.

Таньд таалагдсан бол “Like” болон “Share” хийж өгнө үү.

CPU гэж юу вэ? CPU-н талаарх дэлгэрэнгүй мэдээлэл.

Гарчиг:

CPU гэж юу вэ?

CPU-г RAM буюу мэмори, хард зэрэг компьютерийн сэлбэгтэй хамт маш их сонсдог үг гэж бодож байна. CPU нь Central Processing Unit гэсэн үгийн товчлол бөгөөд процессор гэж бас нэрлэдэг. Энэ нь хүний биеэр тайлбарлавал тархи, машинаар хэлвэл мотор нь юм.

CPU нь мэдээлэл хадгалах төхөөрөмжөөс мэдээлэл хүлээн авч бодолт хийж тус бүрийн мэдээлэл хадгалах төхөөрөмж болон мэдээлэл гаргах төхөөрөмж рүү үр дүнгээ явуулна.

CPU-г нэг доор хүлээн авах мэдээллийг битээр илэрхийлнэ. Бит нь их байх тусам нэг зэрэг олон боловсруулалт хийх чадалтай.

CPU-н харагдах байдал.

CPU нь үндсэн хавтан дээр байрлах “Socket” буюу сууринд бэхлэгдэн байршина.

CPU нь компьютерийн төхөөрөмжүүд дундаас хамгийн их халдаг нь бөгөөд заавал хөргөөх төхөөрөмж буюу сэнстэй хамт байна. Компьютерийг задалж харахад ингэж харагдана.

CPU fun image iTeach.mn

Өөрийн компьютерийн CPU-г харах.

“Start Menu”-р ороод “Computer” дээр хулганы баруун товчоо дараад “Properties” дээр даран харах боломжтой. CPU_view_status_1Та өөрийн CPU-ны үзүүлэлтийг харна уу.  CPU_view_status_2

CPU-н боловсруулах хурд нь юунаас хамаарах вэ?

CPU-н хурд нь үндсэндээ клок давтамжийн тоо болон коагийн тооноос хамаарна.

Клок давтамжийн тоо.

CPU нь клок гэдэг давтамжтай дохиогоор ажилладаг. Клок давтамжийн тоо нь нэг секундэд хэр их давтагдахыг илэрхийлдэг. Жишээлвэл “3GHz”-н CPU-н нэг секундэд ойролцоогоор гурван тэрбум удаа давтагдана гэсэн үг.CPU_SIGNAL

Клок давтамжийн тоо гэдэг нь CPU харахад байдаг “1.8 GHz” болон “2.4 GHz” зэрэг тоог хэлж байгаа юм. Тоо нь ихсэх тусам хурдан боловсруулалт хийх болно.

Клокийг илэрхийлэх нэгж болох “МHz” (Мега хэрц) нь “1000MHz” нь “1GHz”(Гига хэрц)-тэй тэнцүү (Зарим газар “MHz”-р илэрхийлсэн байдаг).

Орчин үед “Turbo Boost” гэх технологи хөгжсөнөөр CPU-ны үзүүлэлт өөрчлөгддөг болсон. Жишээлвэл “3GHz”-н чадалтай CPU байсан ч хийх үйлдэл бага үед “2GHz”-р ажиллаж, хийх үйлдэл их үед “3,6GHz”-р ажиллах боломжтой гэсэн үг юм. Үүнийг үзүүлэлт дээрээ “3,0GHz with Turbo boost up to 3.6GHz” гэх мэтээр илэрхийсэн байдаг.

CPU-н “Cache Memory” буюу нөөц санах ой гэж юу вэ?

Нөөц санах ой нь өгөгдлийг түр зур хадгалах газрыг хэлнэ.

Өгөгдлийг түр хадгалахад “RAM” байдаг харин энэ нь “RAM-тай харцаж байснаас CPU-д хэрэгтэй өгөгдлийг өөрт нь хадгалавал илүү хурдан болох юм биш үү?” гэсэн бодлоос үүссэн гэдэг.

Нөөц санах ойд “L1 Cache”, “L2 Cache” болон “L3 Cache” зэрэг байх бөгөөд үндсэндээ ялгаа байхгүй гэж ойлгож болно.

Хоёр цөмтэй болон дөрвөн цөмтэй CPU-д цөм тус бүрт нь нөөц санах ой байршуулах эсвэл нийтэд нь байршуулсан байдаг. Жишээ нь дөрвөн цөмтэй CPU-д “L1 Cache”-г “64KM * 4” гэж илэрхийлсэн байвал цөм тус бүрт “64KB”-н нөөц санах ойтой гэсэн үг. Харин “L3 Cache”-г “6MB” гэсэн байвал “*4” байхгүй тул дундаа нэг нөөц санах ойтой гэсэн үг.

Нөөц санах ойн их байх тусам CPU хурдан ажиллах болно.

CPU-н коа буюу цөм гэж юу вэ?

Коа буюу цөм нь боловсруулалт хийдэг хэсэг юм.

Саяхан хүртэл CPU-н цөм нь нэг л байдаг байсан харин 2006 оноос хоёр ширхэг цөмтэй(Dual Core) CPU гарч ирсэн. 2007 оноос хойш 4 цөмтэй (Quad Core) гарч ирсэн. Одоо зургаа, найм зэрэг олон цөмтэй CPU хэрэглээнд гарсан. Олон цөмтэй CPU-г нийтэд нь “Multicoa” гэж хэлдэг.

Хоёр цөмтэй, дөрвөн цөмтэй болсоноор компьютер олон үйлдэл хийх хэрэгтэй үед үүнийгээ хувааж хийж чаддаг. Ингэснээр боловсруулалтыг хурдан хийдэг болсон.

Үндсэндээ цөм нь олон болох тусам хурдан боловсруулдаг гэж ойлгож болно.

Hyper-Threading Technology гэж юу вэ?

Энэ технологи нь “Pentium 4” , “i3”, “i7” зэрэг CPU-д хэрэглэгддэг технологи юм.

Энэ нь CPU боловсруулж байгаа ажлаа бүх чадлаараа хийх хэрэггүй амархан боловсруулалт байх үед хэрэглэхгүй байгаа хэсгийг ашиглах боломжтой болгосон технологи юм.

Нэг цөмөөр хоёр ажлыг зэрэг хийх боломжтой болно гэсэн үг. Гэхдээ үнийг агуулсан CPU харьцангүй их халуун ялгаруулах ба цахилгаан зарцуулалт их байдаг.

Ямар учиртай гэхээр доорх зураг дээр “i5” дөрвөн цөмтэй юм шиг харагдаж магадгүй.
CPU_i5_core_thread_1
Гэхдээ энэ CPU-н хоёр цөмтэй юм. “Hyper-Threading Technology (HT)”-н нэг цөмийг хоёр болгож үйлдлийн системд таниулж боловсруулах хурдыг ихэсгэдэг технологи юм.

Доорх зураг дээр “Cores” нь хоёр байгаа бөгөөд “Threads” буюу салбар прогцесс нь дөрөв байгаа.

“Intel”-ийн “i” төрөлд “Hyper-Threading Technology”-тэй CPU 4-12 гэх мэт цөмтэй харагдаж байгаа ч яг үнэндээ үүний хагас ширхэг цөмтэй байна.
CPU_i5_core_thread_2

Малтипроцессэр гэж юу вэ?

Малтипроцессэр нь хоёроос олон CPU-г байршуулсан компьютерийг хэлнэ. Сервер болон воркстайшнд зориулж хийгддэг. Хоёр CPU-г ажиллуулахын тулд тусгай эх хавтан болон RAM шаардагддаг тул энгийн компьютероос хамаагүй үнэтэй байдаг.

CPU-ийн 32bit болон 64bit.

Үйлдлийн системд 32bit болон 64bit гэж байдаг шиг CPU бас битийн ялгаа байдаг.

64bit-ийн CPU 64bit үйлдлийн системтэй байхад илүү сайн ажиллана. Харин 32bit CPU дээр 64bit-ийн үйлдлийн систем суулгавал ажиллахгүй.

Үйлдлийн системийн 32bit болон 64bit-ийн ялгаа.

CPU Socket гэж юу вэ?

Сокет гэдэг нь эх хавтанд CPU-г байршуулах төхөөрөмжийг хэлнэ. Тухайн Сокетоос хамаарч байршуулж болох CPU нь хязгаарлагдана. Эх хавтан авахад тухайн эх хавтанд дээрх сокетын нэр заавал тодорхойлогдсон байдаг.

CPU сонгож авах үед өөрийн компьютерийн сокетийг мэдэхгүй бол таарахгүй CPU авах магадлалтай тул анхаарна уу. Өөрийн эх хавтанд CPU авах гэж байгаа бол мөн анхаарах хэрэгтэй.

Таньд таалагдсан бол “Like” болон “Share” хийж өгнө үү.

Бичгийн цаасны хэмжээ

Бид нарын хэрэглэдэг цаасанд ёрөнхийдөө гурван  янзын хэмжигдэхүүн байдаг. Үндсэн хэмжигдэхүүн болох A, B, C-г тайлбарлья.

А хэмжигдэхүүн

A нь олон улсын стандарт ISO216-р батлагдсан хэмжигдэхүүн юм. Өндөр, өргөн хоёрын харьцаа нь √2 байдаг. Тоо нь багасах тусам цаасны эзлэхүүн нь хоёр дахин их болно. A0-ийн эзлэхүүн нь 1 m² байдаг.

Цаасны хэмжээ

  MM×MM
A0 841×1189
A1 594×841
A2 420×594
A3 297×420
A4 210×297
A5 148×210
A6 105×148
A7 74×105
A8 52×74
A9 37×52
A10 26×37
A11 18×26
A12 13×18
a_size_
a_size_

B хэмжигдэхүүн

Мөн адил олон улсын стандарт ISO216-р заагдсан хэмжигдэхүүн.

Цаасны хэмжээ

mm×mm Харьцаа
B0 1000×1414 1.414
B1 707×1000
B2 500×707
B3 353×500
 B4 250×353
B5 176×250
B6 125×176
B7 88×125
B8 63×88
B9 44×63
B10 31×44
b_size
b_size

C хэмжигдэхүүн

C хэмжигдэхүүн нь олон улсын стандарт ISO269-р заагдсан хэмжигдэхүүн. Ихэнхдээ хавцасны хэмжээг илэрхийлдэг.

Цаасны хэмжээ

mm×mm Харьцаа
C0 917×1297 1.414
C1 648×917
C2 458×648
C3 324×458
C4 229×324
C5 162×229
C6 114×162
C7 81×114
C8 57×81
C9 40×57
C10 28×40
c_size
c_size

Таньд таалагдсан бол “Like” болон “Share” хийж өгнө үү.

(EXCEL) EVEN болон ODD функцийг хэрэглэх заавар

Microsoft Office Excel програмын EVEN болон ODD функцийг хэрхэн ашиглах вэ?

EVEN нь сонгосон тооны хамгийн ойрхон тэгш тоог буцаадаг функц, харин ODD нь сонгосон тооны хамгийн ойрхон сондгой тоо буцаадаг функц юм.

Функцийн бичлэг:

=EVEN(тоо)

=ODD(тоо)

Доорх бичлэгээс дэлгэрэнгүй үзнэ үү.

Таньд таалагдсан бол “Like” болон “Share” хийж өгнө үү.

(EXCEL) COUNTIF болон COUNTIFS функцийг хэрэглэх заавар

Microsoft Office Excel програмын COUNTIF болон COUNTIFS функцийг хэрхэн ашиглах вэ?

COUNTIF болон COUNTIFS нь сонгосон нүднүүдийг нөхцөлтэйгээр тоолдог функц юм.

COUNTIF функц нь ганцхан нөхцөлтэйгээр нийлбэрийг олдог бол COUNTIFS функц нь олон нөхцөлтэйгээр тоолдог юм.

Функцийн бичлэг:

=COUNTIF(өгөгдөл, нөхцөл)

=COUNTIFS(өгөгдөл1, нөхцөл1, өгөгдөл2, нөхцөл2, …)

Доорх бичлэгээс дэлгэрэнгүй үзнэ үү.

Таньд таалагдсан бол “Like” болон “Share” хийж өгнө үү.

Blog at WordPress.com.

Up ↑