facebook.com
Facebook

“Facebook”-н нууц үгээ алдсан эсэхээ шалгах арга.

“Facebook”-рүү веб хуудас, ухаалаг гар утас зэрэг янз бүрийн газраас орж хэрэглэдэг маш олон хүн байгаа гэж бодож байна.

Энд тэндээс орохдоо нууц үгээ алдах, “Facebook”-с гарахгүй орхих, гар утсаа алга болгох зэргээр таны “Facebook”-рүү бусад хүн нэвтрэх боломж бий болдог.
“Facebook”-д таны холбогдож байсан төхөөрөмжүүдийг харах боломж байдаг. Мөн автоматаар холбогддог төхөөрөмжийн холбоосийг нь таслах боломж бас бий.

Холбоосноос нь таслах юм бол дахин нууц үг оруулж нэвтрэх шаардлага гардаг тул таны “Facebook”-г орж үзэх боломжгүй болно. Мөн нууц үгээ алдсан гэж бодогдох юм бол нууц үгээ солих хэрэгтэй.

 Холбоотой байгаа төхөөрөмжийн холбоосийг таслах дараалал

  1. “Facebook” хаягаараа орж “Settings”-рүү орно уу.
    facebook log Image 1
  2. Зүүн дээд талд байгаа “Security”-рүү орно уу.
    Гарч ирсэн хуудсын доод хэсэгт байгаа “Where You’re Logged In”-ийн “Edit” товчийг дарна уу.facebook log Image 2
  3. “Edit” товчийг дарахад таны одоо холбогдож байгаа төхөрөмжийг харуулна. Мөн өмнө нь орж байсан төхөөрөмжүүдийн хэзээ орсон болон хаанаас орсон IP хаяг зэрэг мэдээллийг харах боломжтой.
    Та өөрөө ороогүй, мэдэхгүй газраас орсон гэсэн мэдээлэл байх юм бол нууц үгээ солихыг зөвлөж байна.
    facebook log Image 3
    Гарч ирсэн жагсаалтын “Location” хэсгийн улс хот дээр дарахад холбогдсон IP хаягыг харах боломжтой.facebook log Image 5
  4. Та холбоог нь тасалмаар байгаа төхөөрөмжөө сонгоод “End Activity”-г дарсанаар холбоосийг нь тасална.
    Энэ үйлдлийг хийснээр тухайн төхөөрөмж дахин нууц үг хийж “Facebook”-д холбогдох хэрэгтэй болно. Нэг ёсондоо нууц үг мэдэхгүй хүн хамаагүй хэрэглэж чадахгүй болно.facebook log Image 4

Таньд таалагдсан бол “Like” болон “Share” хийж өгнө үү.

facebook.com
Гарын авлага, Facebook

“Facebook” дээр ядаргаатай ирээд байгаа “Notification”-г ирүүлэхгүй болгох

“Facebook” сүүлийн үед мэдээлэл хүлээж авдаг гол хэрэгслийн нэг болоод байгаа билээ.

Та “Facebook” хаяг руугаа ороход янз бүрийн мэдэгдлүүд ирсэн байдаг байх. Үүнд хэрэгтэй, хэрэггүй олон янзын мэдэгдлүүд ирсэн байдаг болвуу. Таны тоглохыг хүсэхгүй байгаа тоглоом эсвэл хэрэглэхийг хүсэхгүй байгаа апплекашн зэргээс мэдэгдлийг ирүүлэхгүй болгож зөвхөн өөрт хэрэгтэй л мэдэгдлээ авдаг болох аргыг заая.

Хүлээж авахыг хүсэхгүй байгаа мэдэгдэл буюу ”Notification”-г хаах дараалал.

  1. Та хүлээн авахыг хүсэхгүй байгаа мэдэгдэл дээрээ хулганаа аваачихад баруун талд нь ‘O’ болон ‘X’ байгаа.facebook_feed_1
  2. Үүний ‘X’ буюу ‘Turn Off’ товч дээр нь дарна уу. facebook_feed_2
  3. Дарахад “Turn Off” ба “Keep On” гэсэн хоёр сонголт гарч ирнэ. “Keep Off “ нь тэр чигээр нь хэвээрээ байлгана. Харин “Turn Off” товчийг дарвал дахиж тухайн тоглоом эсвэл апплекашнгээс мэдэгдэл ирэхгүй болно.facebook_feed_3
  4. Амжилттай болсон бол доорх дэлгэц гарна. Мөн андуурсан байвал “Undo”-г дарахад буцаад хэвэндээ орох болно.facebook_feed_4

Таньд таалагдсан бол “Like” болон “Share” хийж өгнө үү.

facebook.com
Гарын авлага, Facebook

Facebook-с өөрийн зураг, бичлэг зэрэг мэдээллээ архивлаж нэг доор татаж авах.

Facebook дээрх зургаа устгах гэж байгаа болон хэрэглэхээ болих гэж байгаа хүмүүс үүнийг мэдэхэд илүүдэхгүй байх.

Facebook-д хэрэглэгч өөрийн бүх мэдээллээ архилаж авах боломжтой байдаг юм.
Үүнийг ашигласанаар өөрийн зургаа, зураг дээрх комментууд зэрэг таны Facebook хуудас дээр байдаг бүх мэдээллийг архивлан авах боломжтой.

Архивлах дараалал

  1. Өөрийн Facebook хуудасны Settings-руу орно уу.
  2. Settings рүү ороход доорх зураг шиг дэлгэц гарах бөгөөд үүний доор байгаа Download a copy-г дарна уу.
  3. Доорх дарааллаар өөрийн мэдээллийг архивлана уу.
    Эхлээд гарч ирсэн дэлгэцний Start My Archive товчийг дарна уу.Таныг мэдээллийг архивлах уу гэж байгаа тул “Start My Archive” товчийг дарна уу.Архивласан мэдээллээ таны Facebook-тэй холбоотой э-майлд архивлаж дууссанаа мэдээлэх болно.
  4. Таны э-майл хаягт Facebook-ээс хоёр э-майл ирнэ. ‘Your Facebook download is ready’ гэсэн гарчигтай майл рүү орно уу.Э-майл дотор архивласан мэдээллээ татаж авах линк байгаа тул үүнийг дарж орно уу.
  5. ‘Download Archive’ дээр дарж өөрийн архиваа татаж авна уу.
  6. Өөрийн нууц үгээ оруулахад таны архив тань татагдах болно.
  7. Татаж авсан архив тань ‘facebook_таны нэр.zip’ гэсэн файл байна.
  8. Үүнийг задлахад доорх файл болон фолдор байх бөгөөд үүний ‘index.htm’ эсвэл ‘index’ файл дээр дарна уу
  9. ‘index’ файлыг дархад таны бровзэр дээрхи өөрийн мэдээллээ харах боломжтой.

Таньд таалагдсан бол Like болон Share хийж өгнө үү.

facebook.com
Гарын авлага, Facebook

‘Facebook’-н хаягаа ЗӨВ аргаар бүр мөсөн устгах.

Манай Улсад SNS(Social Network Service) маш ихээр дэлгэрч ‘Facebook’ хэрэглэгчдийн тоо  өсөж байна. Гэвч ‘Facebook’-г хэрэглэхээ болих үед өөрийн хаягаа зөв устгаж чадахгүйн улмаас таны мэдээлэл ‘Facebook’-ээс бүрэн арилахгүй үлддэг.

Та ‘Facebook’-ийн хаягаа устгаж өөрийн бүх мэдээллийг арилгах аргыг сурсан байхад илүүдэхгүй болов уу.

Хүн болгон мэддэг дараах аргаар таны мэдээлэл чинь арилахгүйг анхаарах хэрэгтэй.face_account_del_1

Олон хүн ‘Facebook’-ээс хаягаа 100% арилгах аргыг мэддэггүй. Баруун дээрх доошоо зүгийн зураг дээр дараад ‘Setting’ дотор ороод зүүн талын меню дотор байгаа ‘Security’ ороод ‘Deactivate your account.’ гэж сонгох нь  таны мэдээлэл ‘Facebook’ дээрээс арилахгүй, түр хэрэглэхгүй л гэсэн тохиргоо юм.

(FACEBOOK) Хаягаа түр идэвхгүй болгох

Доорх дараалал нь нэг нэг алхмаар нь заасан байгаа. https://www.facebook.com/help/delete_account хаягаар орж доорх зааж байгаа алхмын 7-р алхамруу шууд орох боломжтой.

Хаяг болон мэдээллээ бүр мөсөн арилгах зөв арга.

  1.  Зүүн дээр байгаа доошоо зураас дээр дараад “Help” товч дээр дарна уу.face_account_del_2
  2. Үүний дараа гарч ирсэн меню дотроос хамгийн доор байгаа “Visit the Help Center” дээр дарна уу.face_account_del_3
  3. “Facebook”-ийн тусламжийн төвийн хуудас холбогдох болно. Үүний зүүн талын меню дотроос “Manage Your Account” дээр дарна уу.face_account_del_4
  4. Дараагийн хуудас дээр мөн зүүн талын меню дотроос “Deactivating, Deleting & Memorializing Accounts” дээр дарна уу.face_account_del_5
  5. Дэлгэцэн дээр “Deactivating, Deleting & Memorializing Accounts”-ийн доторх агуулга гарч ирнэ. Үүн дотроос “Deleting Accounts” гарчиг доор байгаа “How do I permanently delete my account?” дээр дарна уу.face_account_del_6
  6. “How do I permanently delete my account?” дотор хаягаа хэрхэн арилгах талаар байгаа. Үүн дотроос “let us know”-г дарна уу. Та “Facebook” хаягаа арилгахын өмнө мэдээллийг хуулж авах хэрэгтэй бол “Facebook дээрээс өөрийн мэдээллийг компьютер дээрээ хуулах”-г үзнэ үү. face_account_del_7
  7. Үүний дараа арилгах уу? үгүй юу? гэж асууна. Арилгах бол “Delete My Account” дээр дарна уу.face_account_del_8
  8. Нууц үг болон зураг дээрх үсгүүдийг оруулаад “Okay” товчийг дарна уу.face_account_del_9
  9. Одоо таны хаяг арилах бөгөөд 14 хоногийн дараа бүх мэдээлэл тань устах болно.face_account_del_10
  10. Таны мэдээлэл 14 хоног хадгалагдах бөгөөд буцаагаад ашиглах бол 14 хоногийн дотор бол буцаагаад ашиглах боломжтой. Буцааж хаягаа хэрэглэх бол өмнө нь орж байснаараа “Facebook”-д нэвтрэхэд доорх цонх гарч ирэх бөгөөд сэргээх бол “Cancel Delection”-г дарж сэргээнэ үү.face_account_del_11Таньд таалагдсан бол “Like” болон “Share” хийж өгнө үү.