Google-с мэдээллийг хурдан бөгөөд оновчтой хайх

Орчин үед мэдээллийг оновчтой хайх нь хувь хүний чадварын нэг хэсэг болж байна.
Та энэ бичлэгийг үзээд өөрт хэрэгтэй мэдээллийг хурдан, оновчтой хайж чаддаг болно.

Гарчиг

  1. Ерөнхий ойлголт
  2. Зургаар хайх
  3. Видео хайх
  4. AND ашиглах
  5. OR ашиглах
  6. ” ” ашиглах
  7. – ашиглах
  8. * ашиглах
  9. .. ашиглах
  10. filetype:
  11. site:
  12. related:
  13. inurl:
  14. intitle:
  15. intext:
  16. time, weather, тооны машин

Талаар бичлэгээс үзнэ үү.

“Gmail” болон “Google”-ийн хаягаа яаж устгах вэ?

“Google”-ийн хаягаа устгах юм бол “Google”-ийн бусад үйлчилгээний (Gmail, Youtube зэрэг) хаягууд нь устах тул болгоомжилно үү.

Хаягаа устгах дараалал

  1.  Устгамаар байгаа хаягаараа ороод баруун дээр байгаа зураг дээр дараад гарч ирсэн цонхны “Account” дээр дарна уу.gmail_account_delete_1
  2. Гарч ирсэн дэлгэцний “Data Tool”-г дараад дотор нь байгаа “Delete account and data” дээр дарна уу.gmail_account_delete_2
  3. Гарч ирсэн үйлчилгээг бүгдийг нь сонгоно уу. Таны хэрэглэж байгаа үйлчилгээнүүд гарч ирэх тул тухайн хүнээс хамаарч өөр өөр байна.
    Өөрийн нууц үгээ оруулаад доор нь байгаа хоёр сонголтуудыг сонгоод “DELETE GOOGLE ACCOUNT” товчийг дарна уу. gmail_account_delete_3
  4. Амжилтай устгагдсан бол доорх дэлгэц гарна.gmail_account_delete_4

Таньд таалагдсан бол “Like” болон “Share” хийж өгнө үү.

“Google+” нь бусад “SNS”-ээс юугаараа ялгаатай вэ?

Одоогийн байдлаар нийт ажиллаж байгаа SNS  дотор хэрэглэгчийн тоогоороо ‘Facebook’-н дараа буюу дэлхийд хоёрт орох ‘Google+’ юм.  Гэвч ямар үйлчилгээ үзүүлдэг болохыг сайн мэдэхгүй хүн цөөнгүй байна.

‘Google+’ гэж юу вэ?

‘Google+’ дээр юу хийж чадах вэ?

‘Facebook’ болон ‘twitter’-ийг ашиглаж чаддаг боловч ‘Google+’-г хэрхэн ашигладаг вэ?

‘Google+’-г яаж ашиглахыг мэдэхгүй байгаа хүмүүст зориулж ‘Google+’-н онцлогийг тайлбарлая.

‘Facebook’ болон ‘Twitter’ дээр байхгүй ‘Google+’-н онцлог.

    • Hangout

‘Hangout’ нь ‘Google+’ дээр ес хүртэлх хэрэглэгч зэрэг видео чат хийх боломжийг олгодог үйлчилгээ юм.

Hangout1
Бидео чат хийж байгаа байдал.

Мөн хоорондоо хийсэн чатыг олон хүнд хүргэхэд зориулсан ‘Hangout On Air’ гэсэн үйлчилгээ бий. Энэ нь өөр хоорондын хийсэн чатаа автоматаар бичиж аваад ‘Youtube’ дээр тавих үйлчилгээ юм.Hangout2

Дэлгэрэнгүйг : https://www.google.com/+/learnmore/hangouts/onair.html

    • Helpouts

Энэ үйлчилгээ нь хоол хийх, хөгжим тоглох, хичээл, нүүр будах зэргийг ‘Google+’-ээр дамжуулж сурч болох юм.

Helpouts
Гитар заалгаж байгаа байдал.

Ямар нэгэн сурмаар байгаа зүйлээ мэргэжлийн хүнээс сурах боломжтой.

Сургалт нь үнэтэй, үнэгүй янз янз байдаг. Зааж байгаа хүмүүс нь ‘Google+’-ээс зөвшөөрөл авсан мэргэжилтэн болон байгуулага байдаг.

Дэлгэрэнгүйг : https://helpouts.google.com/home

    • Authorship

‘Google Authorship’ нь ямар нэгэн мэдээллийг хэн бичсэнийг харуулдаг үйлчилгээ юм. ‘Google’-ээс хайж гарсан мэдээллийг хэн бичсэнийг харуулдаг бөгөөд ямар хүн болох нь зурагтайгаа хамт гарч ирнэ.

Маш их мэдээлэлтэй интернетээс мэдээллийг хэр найдвартайг мэдэх боломжтой.google+

    • Google+ local

Өөрийн гэсэн үйлчилгээг явуулдаг хүмүүст маш их хэрэгтэй үйлчилгээ юм. Өөрийн дэлгүүрийн мэдээлэл, байршлыг энд оруулахад ‘Google’-ээс хайхад байршилтайгаа хайлтийн хариуд гарч ирнэ.google+1

Дэлгэрэнгүйг : https://www.google.com/+/learnmore/local/

    • Effect

‘Google+’-д оруулсан зурагт маш олон янзын эффект оруулах боломтой.

Үүнд:

  • Баллуур : Зураг дээр байгаа илүү хүнийг арилгах боломтой.
  • Action : Дараалсан олон зургийг нэг зураг болгох.

    google+_action1
    Дараалсан зураг.

    google+_action2
    Нэгтгэн нэг зураг болгосон байдал.
  • Motion : Зургуудыг нийлүүлж нэг GIF өргөтгөлтэй болгох.
  • Smile: Олуулаа авхуулсан зураг дээр бүгдээрээ инээж авхуулах хэцүү байдаг. Энэ үйлчилгээ нь үүнийг маш амар болгож өгсөн юм. Тухайн зургаа олон удаа авсанаар тухайн хүний хамгийн сайн инээж байгаа царайг сонгон нийлүүлж нэг зураг болгож өгөх үйлчилгээ юм.
  • Snow: Зурагт цас орж байгаа юм шиг эффект нэмж өгнө.

Дэлгэрэнгүйг:

    • Post

Өөрийн оруулсан мэдээллээ хэр хүрээ хамрахыг маш амархан тохируулах боломжтой. Мэдээллийг оруулахад хэнд харуулах, хэнд харуулахгүй байлгахаа сонгоно.

Google-ээс өөрт хэрэгцээтэй мэдээллээ зөв хайж олох

Дараах аргуудыг сурсанаар Google-ийн хайлтыг илүү сайжруулж өөрт хэрэгтэй байгаа мэдээллээ цаг алдахгүйгээр олох боломжтой болно.

  • AND-ийг ашиглаж хайх.

AND нь ба, болон гэсэн утгыг илэрхийлэх бөгөөд хайж байгаа хоёр үг хоёулаа орсон үр дүнг хайж өгөх ба энэ үед эхэлж бичсэн үгийг голчилно.
Хайхдаа хайж байгаа үгийн хооронд нь бичээд хайна. Жишээ: мэдээ AND мэдээлэл гэх мэтээр бичиж хайна.

  • OR-ийг ашиглаж хайх

OR нь эсвэл гэсэн утгатай бөгөөд хайж байгаа хоёр үгийн аль нэг нь орсон болон хоёулаа орсон үр дүнг хайж өгнө. Хайхдаа AND-тэй адилхан бичиж хайна.

  • – -ийг ашиглаж хайх.

– нь хайж байгаа мэдээллээс хэрэггүй гэсэн үгийг хасах зориулалтаар ашиглана. Ингэснээр хайж байх үед хэрэггүй мэдээллийг хасах боломжтой. Үүнийг ашиглахдаа батарей -цэнэглэгч гэж бичиж хайна. Батарей нь хайж байгаа үг бөгөөд цэнэглэгчийн талаарх мэдээлэл ороогүй үр дүнг харуулна.

  • AROUND-ийг ашиглаж хайх.

AROUND нь хайж байгаа хоёр үгийн хооронд хэдэн үг оруулж хайх боломжийг олдог хайлт юм. Жишээ: Making AROUND (2) Work гэх маягаар бичиж хайна. Энэ нь Making болон Work-ийн хооронд хоёр ямар ч үг орж болохоор хайж байгаа юм. Үр дүнд нь “Making Work”, “Making It Work” болон “Making It All Work” гэсэн үр дүн гарах боловч “Making It All Ever Work” гэсэн үр дүнгүүдийг хасаж өгөх хайлт юм.

  • ” “-ийг ашиглаж хайх.

” ” дотор бичигдсэн үг, өгүүлбэр орсон үр дүнг л зөвхөн хайж олох хайлт юм. Жишээ нь: “мэдээллээ зөв хайх” гэж бичээд хайна.

  • *-ийг ашиглаж хайх.

Үүнийг хайж байгаа үгийн нэг хэсгийг санахгүй байгаа тохиолдолд хэрэглэнэ.
Жишээ: мэдээллээ * хайх

  • allintitle-ийг ашиглаж хайх.

Хайж байгаа үг нь гарчигт орсон байх үр дүнг хайна.
Жишээ: allintitle: мэдээллээ зөв хайх

  • intitle-ийг ашиглаж хайх.

Хайж байгаа үг гарчиг болон бичвэрт байгаа тохиолдлууд орсон үр дүнг хайна.
Жишээ нь intitle: мэдээллээ зөв хайх

  • allinurl-ийг ашиглаж хайх.

Веб хуудсын хаяг болох URL (Uniform Resource Locator)-д орсон үгээр хайдаг хайлт.
Жишээ: allinurl: mp3

  • inurl-ийг ашиглаж хайх.

Веб хуудсын хаяг болон агуулга дотор байгаа үгээс хайх хайлт.
Жишээ: music mp3

  • allintext-ийг ашиглаж хайх.

Веб хууд2сын <html></html>-ийн хооронд орж байгаа бүх үгээс хайх хайлт.
Жишээ: allintext:exit

  • allnanchor-ийг ашиглаж хайх.

Веб хуудас дотор байгаа линк дотор орсон үгийг хайх хайлт.
Жишээ: allinanchor:google

  • site-ийг ашиглаж хайх.

Энэ нь тухайн сайт доторх л мэдээллийг хайхад ашиглагдана.
Жишээ: site:https://iteach.mn мэдээллээ энэ нь iteach.mn дотор мэдээллээ гэсэн үг орсон үр дүнгүүдийг харуулна.

  • filetype-ийг ашиглаж хайх.

Файлийн төрлөөр нь хайх хайлт.
Жишээ: filetype:pdf presentation энэ нь presentation гэсэн үг орсон pdf төрлийн файлыг хайж байна. Харин -filetype:pdf presentation гэвэл pdf төрлийн файл ороогүй утгыг хайж байна гэсэн үг.

  • link-ийг ашиглаж хайх.

Энэ нь тухайн хаяг руу холболтыг зааж өгсөн бүх веб хуудсыг олж өгнө.
Жишээ: link:http://www.google.com гэх юм бол google.com-рүү холболтыг бичсэн бүх веб хуудас гарч ирнэ гэсэн үг юм.

  • related-ийг ашиглаж хайх.

Энэ нь зааж өгсөн веб хуудастай төстэй веб хуудсыг олж өгнө.
Жишээ: related:http://www.google.com

  • cache-ийг ашиглаж хайх.

Энэ нь зааж өгсөн веб хуудсын хаяг нь олдохгүй болон устсан үед хийх хайлт бөгөөд үүнийг ашигласанаар Google дээр хадгалагдсан хуучин тухайн веб хуудсын мэдээллийг харж болно.
Жишээ: cache:http://www.yahoo.com

  • weather-ийг ашиглаж хайх.

Weather-ийн дараа орсон газрын цаг агаарын мэдээг харуулах хайлт юм.
Жишээ: weather:Ulaanbaatar

Таньд таалагдсан бол “Like” болон “Share” хийж өгнө үү.

Google-ээс оюуны өмч авсан зүйлийг хайх

Google компани нь 2006 оноос Америк болон Европын  орнуудын 7 сая гаруй оюуны өмчийн гэрчилгээ авсан материалуудыг нэгтгэсэн “Google Patent Search&#8221; үйлчилгээг явуулж эхэлсэн. Зохиогчийн эрхийг авсан өдөр, зохиогчийн эрхийн дугаар зэрэг олон янзын нөхцөлөөр хайх боломжтой.

patent_1Энэ нь Америк улсын оюуны өмчийн газрын веб хуудаснаас хурдан шуурхай бөгөөд харахад амархан байдаг.

2012 оноос Европын оюуны өмчтэй холбоотой мэдээллийг хайх боломжтой болсон.

patent_2

Blog at WordPress.com.

Up ↑