Гарын авлага, Yahoo

“Yahoo” э-майлд ирдэг э-майлыг өөрт хэрэгтэй байдлаар ялгах

“Yahoo” э-майлыг хэрэглэдэг олон хэрэглэгч байгаа болов уу. Таны хаягт маш олон э-майл ирж байгаа гэж бодож байна. Үүнд хэрэгтэй э-майлээс гадна хэрэггүй э-майл бас маш олон ирдэг байх. Зарим тохиодолд хэрэггүй э-майл нь хэт их ирснээс болж хэрэгтэй э-майлээ анзаарахгүй өнгөрөх тохиолдол мөн гарч байсан байх.

Энэ нь үндсэндээ таньд ирж байгаа э-майлыг фолдерт хувааж өгөх болно. Ингэснээр хэрэггүй олон э-майл дотроос хэрэгтэй э-майлээ хайх хэрэггүй болно.

Ирж байгаа хэрэггүй э-майлыг ялгах арга.

  1. Эхлээд таньд ирсэн э-майлыг хадгалах фолдороо үүсгэх хэрэгтэй. Энэ нь та өөрөө дуртай нэрээ өгч болно. Миний хувьд ажлын, гэр бүлийн э-майл зэргээр фолдор үүсгэж хэрэглэдэг.yahoo_mail_filter_1
    Гарч ирсэн цонхонд фолдорын нэрийг оруулна уу.
    yahoo_mail_filter_2
    Фолдор тань зүүн талд “Folders” доор нэмэгдэнэ.
    yahoo_mail_filter_3
  2. Та ялгах гэж байгаа э-майлээ сонгоод “More…” дотор байгаа “Filter Emails Like This…”-г дарна уу.yahoo_mail_filter_4
  3. Үүний дараа доорх цонх гарч ирнэ. Энэ цонх нь хэнээс ирсэн э-майлыг хааш нь хийх талаарх тохиргоо юм. Энэ нь маш олон янзаар ялгах боломжтой.yahoo_mail_filter_5
  4. “Filter”-ийн нэрийг бичээд “From” дээр нь тухайн фолдорт хийх э-майл хаягаа бичих хэрэгтэй. Үүний доор байгаа гурван хэсгийг хоосон орхиод “Then move the message to this folder” дээр ирсэн э-майлыг хаана хийхийг сонгож өгнө.yahoo_mail_filter_6
    Мөн заавал ирж байгаа э-майлээ хаягаар нь ялгах шаардлагагүй.
    Жишээлбэл: “Subject” буюу гарчгийг нь “Test” гээд хадгалах фолдорыг нь “Trash” гэж тохируулвал “Test” гарчигтай бүх ирсэн э-майлыг хогийн саванд хийнэ гэсэн үг юм.yahoo_mail_filter_7
  5. Үүний дараагаас ирсэн э-майлыг тухайн үүсгэсэн фолдроос орж харах боломжтой.yahoo_mail_filter_8
  6. Үүсгэсэн ялгах тохиргоогоо өөрчлөх боломжтой. Баруун дээд хэсэгт байгаа тохиргооны зураг дээр дараад “Setting”-руу орно уу.yahoo_mail_filter_9
  7. Гарч ирсэн цонхны “Filter” хэсэг дээр дархад таны үүсгэсэн ялгах тохиргоо бий.yahoo_mail_filter_10
  8. Шинээр фолдер нэмэх бол “Add”, Үүсгэсэн тохиргоогоо өөрчлөх бол тохиргоогоо сонгож байгаад “Edit”, Устгах бол хэрэггүйгээ сонгоод “Delete”, Үйлдлээ хийж дууссан бол “Save” товчийг дараад дуусч байна.

Та э-майл хаягаа ашиглахдаа тухайн тохиргоог хийсэн байхад хэрэгтэй мэдээллээ дараа нь олоход таньд амар байна гэж найдаж байна.

Таньд таалагдсан бол “Like” болон “Share” хийж өгнө үү.

Yahoo

“Yahoo” хаягаа арилгах заавар.

Ойрд “Facebook”-ийн хэрэглэгчид ихсэхийн хирээр “Yahoo”-г ашигладаг хүмүүс багасч байна.

Хэрэглэхээ больсон хаягаа үлдээж байхаар устгахыг хүсдэг хүмүүс байгаа болов уу.

“Yahoo” хаягаа устгах дараалал.

  1. Өөрийн арилгах гэж байгаа хаягаараа нэвтрэн орж дараах линкээр орно уу.
    https://edit.yahoo.com/config/delete_user
  2. Дээрх линкээр ороход доорх дэлгэц гарна. Үүний нэг дугаартай улаанаар хүрээлсэн хэсэгт таны арилгах гэж байгаа “Yahoo” хаяг гарч байх ёстой.
    yahoo_account delete image 1
  3. Арилгахын тулд таныг жинхэнэ хэрэглэгч мөн эсэхийг шалгаж улаанаар дугаарласан хоёр дугаар хэсэгт та өөрийн хаягийн нууц үгийг оруулах хэрэгтэй.
  4. Улаанаар дугаарласан гурав дугаар хэсгийн зураг дээр гарч байгаа үсгийг бичих хэрэгтэй.
  5. Нууц үг болон зураг дээрх үсгийг оруулаад болсон бол “Terminate this Account” гэсэн товчийг дарна уу.
  6. Амжилттай болсон бол доорх дэлгэц гарах болно. (Мөн таны хаяг 90 хоног болоод устах болно)yahoo_account delete image 2

 

Таньд таалагдсан бол “Like” болон “Share” хийж өгнө үү.