Google-ээс өөрт хэрэгцээтэй мэдээллээ зөв хайж олох

Дараах аргуудыг сурсанаар Google-ийн хайлтыг илүү сайжруулж өөрт хэрэгтэй байгаа мэдээллээ цаг алдахгүйгээр олох боломжтой болно.

  • AND-ийг ашиглаж хайх.

AND нь ба, болон гэсэн утгыг илэрхийлэх бөгөөд хайж байгаа хоёр үг хоёулаа орсон үр дүнг хайж өгөх ба энэ үед эхэлж бичсэн үгийг голчилно.
Хайхдаа хайж байгаа үгийн хооронд нь бичээд хайна. Жишээ: мэдээ AND мэдээлэл гэх мэтээр бичиж хайна.

  • OR-ийг ашиглаж хайх

OR нь эсвэл гэсэн утгатай бөгөөд хайж байгаа хоёр үгийн аль нэг нь орсон болон хоёулаа орсон үр дүнг хайж өгнө. Хайхдаа AND-тэй адилхан бичиж хайна.

  • – -ийг ашиглаж хайх.

– нь хайж байгаа мэдээллээс хэрэггүй гэсэн үгийг хасах зориулалтаар ашиглана. Ингэснээр хайж байх үед хэрэггүй мэдээллийг хасах боломжтой. Үүнийг ашиглахдаа батарей -цэнэглэгч гэж бичиж хайна. Батарей нь хайж байгаа үг бөгөөд цэнэглэгчийн талаарх мэдээлэл ороогүй үр дүнг харуулна.

  • AROUND-ийг ашиглаж хайх.

AROUND нь хайж байгаа хоёр үгийн хооронд хэдэн үг оруулж хайх боломжийг олдог хайлт юм. Жишээ: Making AROUND (2) Work гэх маягаар бичиж хайна. Энэ нь Making болон Work-ийн хооронд хоёр ямар ч үг орж болохоор хайж байгаа юм. Үр дүнд нь “Making Work”, “Making It Work” болон “Making It All Work” гэсэн үр дүн гарах боловч “Making It All Ever Work” гэсэн үр дүнгүүдийг хасаж өгөх хайлт юм.

  • ” “-ийг ашиглаж хайх.

” ” дотор бичигдсэн үг, өгүүлбэр орсон үр дүнг л зөвхөн хайж олох хайлт юм. Жишээ нь: “мэдээллээ зөв хайх” гэж бичээд хайна.

  • *-ийг ашиглаж хайх.

Үүнийг хайж байгаа үгийн нэг хэсгийг санахгүй байгаа тохиолдолд хэрэглэнэ.
Жишээ: мэдээллээ * хайх

  • allintitle-ийг ашиглаж хайх.

Хайж байгаа үг нь гарчигт орсон байх үр дүнг хайна.
Жишээ: allintitle: мэдээллээ зөв хайх

  • intitle-ийг ашиглаж хайх.

Хайж байгаа үг гарчиг болон бичвэрт байгаа тохиолдлууд орсон үр дүнг хайна.
Жишээ нь intitle: мэдээллээ зөв хайх

  • allinurl-ийг ашиглаж хайх.

Веб хуудсын хаяг болох URL (Uniform Resource Locator)-д орсон үгээр хайдаг хайлт.
Жишээ: allinurl: mp3

  • inurl-ийг ашиглаж хайх.

Веб хуудсын хаяг болон агуулга дотор байгаа үгээс хайх хайлт.
Жишээ: music mp3

  • allintext-ийг ашиглаж хайх.

Веб хууд2сын <html></html>-ийн хооронд орж байгаа бүх үгээс хайх хайлт.
Жишээ: allintext:exit

  • allnanchor-ийг ашиглаж хайх.

Веб хуудас дотор байгаа линк дотор орсон үгийг хайх хайлт.
Жишээ: allinanchor:google

  • site-ийг ашиглаж хайх.

Энэ нь тухайн сайт доторх л мэдээллийг хайхад ашиглагдана.
Жишээ: site:https://iteach.mn мэдээллээ энэ нь iteach.mn дотор мэдээллээ гэсэн үг орсон үр дүнгүүдийг харуулна.

  • filetype-ийг ашиглаж хайх.

Файлийн төрлөөр нь хайх хайлт.
Жишээ: filetype:pdf presentation энэ нь presentation гэсэн үг орсон pdf төрлийн файлыг хайж байна. Харин -filetype:pdf presentation гэвэл pdf төрлийн файл ороогүй утгыг хайж байна гэсэн үг.

  • link-ийг ашиглаж хайх.

Энэ нь тухайн хаяг руу холболтыг зааж өгсөн бүх веб хуудсыг олж өгнө.
Жишээ: link:http://www.google.com гэх юм бол google.com-рүү холболтыг бичсэн бүх веб хуудас гарч ирнэ гэсэн үг юм.

  • related-ийг ашиглаж хайх.

Энэ нь зааж өгсөн веб хуудастай төстэй веб хуудсыг олж өгнө.
Жишээ: related:http://www.google.com

  • cache-ийг ашиглаж хайх.

Энэ нь зааж өгсөн веб хуудсын хаяг нь олдохгүй болон устсан үед хийх хайлт бөгөөд үүнийг ашигласанаар Google дээр хадгалагдсан хуучин тухайн веб хуудсын мэдээллийг харж болно.
Жишээ: cache:http://www.yahoo.com

  • weather-ийг ашиглаж хайх.

Weather-ийн дараа орсон газрын цаг агаарын мэдээг харуулах хайлт юм.
Жишээ: weather:Ulaanbaatar

Таньд таалагдсан бол “Like” болон “Share” хийж өгнө үү.

Сэтгэгдлийг хаасан.

Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: