W Microsoft Word

Word-г хэрэглэх

Тайлан, албан бичиг, дипломын ажлаа цэвэрхэн, мэргэжлийн түвшинд бэлтгэхэд хэрэгтэй Word-ийн аргуудыг нэг дороос.

Heading 1 → Гарчиг автоматаар үүснэ
32
нийтлэл
30
сэдэв
32
видео хичээл

Word анхан шатны сургалт

Word-ийн анхан шатны 7 хичээл. Дэлгэцийн танилцуулгаас эхлээд хуудасны тохиргоо, Header/Footer, Styles, жагсаалт, хүснэгт хүртэл дарааллаар үзнэ. Хичээл бүрт цагийн хуваарьтай агуулга бий — хэрэгтэй хэсгээ шууд сонгож үзээрэй.

7 хичээлнийт 1 цаг 36 минут YouTube дээр бүгдийг үзэх ↗
YouTube
1 / 7
Хичээл 01 · 8:48

Дэлгэцийн ерөнхий тайлбар

Анхан шатны сургалтын эхний хичээл. Word програмын дэлгэцийн харагдах байдал, цэс болон хэсэг бүрийн үүргийг ерөнхийд нь танилцуулна.

Хичээл 02 · 20:45

Бичиг баримт боловсруулах

Бичиг баримт боловсруулах үндэс: Space, Enter, Tab товчийг зөв хэрэглэх, шинэ хуудаснаас эхлэх (Page break), үсгийн фонт ба хэмжээг тохируулах, Copy–Paste хийх аргууд.

Холбоотой нийтлэл"Paragraph mark" гэж юу вэ?
Хичээл 03 · 10:33

Хуудасны тохиргоо хийх

Файлаа хадгалах, PDF болгох, Монгол бичгийн keyboard нэмэх, хуудасны хоосон зай ба хэмжээг тохируулах. Мөн ArialMon фонтыг яагаад хэрэглэж болохгүйг тайлбарлана.

Хичээл 04 · 13:47

Header болон Footer-г ашиглах

Header ба Footer-ийн хэрэглээ: хуудасны дугаар оруулах, нүүр хуудсанд дугаар оруулахгүй байх, дугаарыг дундаас нь дахин эхлүүлэх, тэгш ба сондгой хуудсанд өөр байрлал сонгох, файлын мэдээлэл засах, нүүр хуудас хийх.

Хичээл 05 · 10:59

Styles хэрэглэж сурах

Styles хэрэглэж сурвал их хэмжээний бичиг баримтыг хурдан боловсруулж, гарчгийг автоматаар үүсгэх боломжтой. Style-ийн тохиргоо, Heading ба Title-ийн ялгаа, шинэ Style нэмэх, агуулгын гарчиг үүсгэх аргыг үзнэ.

Хичээл 06 · 14:46

Зүйлчлэх, тодорхойлох цэг, дугаарлалт

Зүйлчлэх, тодорхойлох цэг (Bullets) болон дугаарлалтыг (Numbering) хэрэглэх. Формат, эхлэх тоог тохируулах, тасалдсан дугаарлалтыг үргэлжлүүлэх, өөрийн хүссэнээр тодорхойлж сурна.

Хичээл 07 · 16:07

Хүснэгт ашиглаж сурах

Хүснэгт үүсгэх, гараар зурах, текстийг хүснэгт болгох, мөр баганын хэмжээг жигдлэх, мөр багана нэмэх, хасах, нэгтгэх, хуваах, харагдах байдлыг тохируулах, хүснэгт дээр хялбар функц ашиглах.

Суралцах дараалал

  1. 1
    Анхан шат

    Текст бичих, засах

    Мөр хоорондын зайг тохируулах →
  2. 2
    Дунд шат

    Хүснэгт ба хуудас

    Хүснэгт үүсгэх. Мөр, багана нэмж хасах. →
  3. 3
    Ахисан шат

    Автомат гарчиг, загвар

    (WORD) Автоматаар ГАРЧИГ үүсгэх. →

Сэдвийн жагсаалт

Бүх нийтлэл