Гарын авлага, Компьютер, Microsoft, Windows

Компьютерийг хэрхэн форматлах вэ? “Windows 7”-г суулгах гарын авлага

Хүн болгон компьютертоо өөрт таалагдсан үйлдлийн системийг суулгах хэрэгтэй. Мөн компьютер форматлах буюу клеан инсталл хийх нь тийм ч хэцүү биш тул сурсан байхад илүүдэхгүй. Ингэснээр компьютерт чинь ямар нэгэн асуудал гарч форматлах хэрэгтэй болсон үед форматлаж мэддэг хүн хайж цаг болон мөнгөө үрэх хэрэггүй болно.

  • Дараах гарын авлагын дагуу хийхэд файл устах, компьютерт эвдрэл гарах зэрэг ямар нэгэн асуудал тулгарахгүй.
  • “Windows 7”-г суулгахад таны компьютер дараах үзүүлэлтийг хангасан байх хэрэгтэй.
  • Эхлээд компьютертоо Windows 7-гийн DVD эсвэл флаш дискээ хийгээд асаана. Асч эхлэх үед ‘BIOS setting’-рүү орно. Компьютерээс хамаарч ‘BIOS setting’-рүү орох товч нь өөр өөр байдаг.
    ‘BIOS setting’-рүү орохын тулд дөнгөж асаад компьютерийн лого гарч байх үед ‘F2’, ‘F10’, ‘F11’ болон ‘ESC’ зэрэг товчнуудын аль нэгийг дарах хэрэгтэй. Мөн үүнээс өөр товчоор ордог компьютер бас байдаг.
    DVD-ээр бол ‘CDROM’-г, флашаар бол ‘USB disk’-ийг ‘1st Boot Device’ болгох хэрэгтэй. Windows 7-г флаш дискнээс суулгах гарыг авлага.

“Windows 7”-г суулгах дараалал.

  1. Зөв уншиж эхэлсэн бол доорх бичиг гарна. Ямар нэгэн товч дараад дараагийн шат рүү шилжинэ.
  2. windows-7-install-2Уншиж эхэлсэн бол дараах дэлгэц гарна.windows-7-install-3
  3. Дээрх дэлгэцийг уншиж дуусаад суулгах шат эхлэх ба доорх сонголтууд гарч ирнэ. Эдгээр нь Windows 7-ийн харагдах хэл болон компьютерийн гарын хэлний сонголтыг асууж байгаа нь юм. Үүнийг энэ чигээр нь ‘Next’ товчийг дарж цааш нь үргэлжлүүлнэ.windows-7-install-5
  4. ‘Install Now’ товчийг дарж цааш үргэлжлүүлнэ.windows-7-install-6windows-7-install-7
  5. Програмыг ашиглах гэрээг уншаад доор байгаа ‘I accept the license terms’-г сонгож ‘Next’ товчийг дарж үргэлжлүүлнэ үү.windows-7-install-8
  6. Windows 7-г шинээр суулгах гэж байгаа тохиолдолд ‘Custom(Advanced)’ дээр дарна уу.windows-7-install-9
  7. Даараагийн алхам нь Windows 7-г хаана суулгахаа сонгох. Доорх зураг дээрх шиг дискээ хуваагаагүй болон хуваах хэрэггүй тохиолдолд суулгах дискээ сонгож ‘Next’ товчийг дарж үргэлжлүүлнэ. Сонгосон дискэн дээрх файлууд устах тул зөв дискээ сонгох хэрэгтэй, аль эсвэл файлаа өөр диск, флаш зэрэгт хуулж авна уу.
  8. windows-7-install-10Дискээ хуваах, дискээ нэгтгэх, форматлах зэрэг үйлдэл хийх хэрэгтэй бол ‘Drive options (advanced)’ товчийг дарж үргэлжлүүлнэ үү. Мөн дээрх үйлдлүүдийг хийх үед дискэн дээрх файл устах тул болгоомжтой хандана  уу. Үйлдлээ хийж дууссан бол Windows 7 суулгах дискээ сонгож ‘Next’ товчийг дарж үргэлжлүүлнэ үү. 8 дугаар алхам дээрх зураг шиг ‘Disk 0 Unallocated Space’ энэ нь ямар нэгэн диск үүсгээгүй байгаа тул ‘Drive options (advanced)’-г дараад ‘Disk 0 Unallocated Space’ сонгоод ‘New’ товчийг дарж шинээр диск үүсгэнэ.windows-7-install-10_1
  9. Windows 7-д хэрэгтэй файлаа хуулж эхэлнэ. Энэ чигээр нь дуустал нь хүлээнэ.windows-7-install-11
  10. Дуусахаараа өөрөө асч унтарна.windows-7-install-12windows-7-install-13windows-7-install-14windows-7-install-15
  11. Дараах зураг шиг дэлгэц гарсан бол ерөнхийдөө дуусах дөхөж байна. Үүний дараа бас дахин асч унтрах болно.windows-7-install-16
  12. Асч унтарсаны дараа өөрийн тохиргоогоо хийж эхэлнэ. Эхлээд хэрэглэгчийн нэр болон компьютерийн нэрийг өгнө. ‘Next’ товчийг дарж үргэлжлүүлэх хэрэгтэй.windows-7-install-17
  13. Дараачийн тохиргоо бол нууц үгээ оруулах. Өөрийн нууц үг болон мартсан үед үүнийг сануулах үгээ оруулж өгнө. ‘Next’ товчийг дарж үргэлжлүүлнэ үү.windows-7-install-18
  14. Дараагийн хэсэгт ‘Product Key’-г оруулна уу. Дараа нь оруулах бол ‘Automatically activate Windows when I’m online’-г сонгоод ‘Next’ товчийг дарж үргэлжлүүлнэ.windows-7-install-19
  15. Windows 7-д зориулж гаргасан болон цаашид гаргах шинэчлэлүүдийг автоматаар татаж суулгах уу? гэж асууж байгаа тул суулгана гэж сонгоод ‘Next’ товчийг дарж үргэлжлүүлнэ үү. Windows 7-ийн ямар нэгэн шинэчлэл гарсан үед үүнийг чадах хэрнээ суулгаж байх хэрэгтэй. Яагаад суулгаж байгааг нь мэдэхгүй байсан ч ямар нэгэн байдлаар сайжирч байгаа тул суулгаж байх нь тохиромжтой.windows-7-install-20
  16. Цагийн бүсийг UTC+8 буюу Улаанбаатар гэж  сонгоод ‘Automatically adjust clock for Daylight Saving Time’ гэсэн сонголтыг болиулна уу. Мөн Он сар өдрөө зөв эсэхээ шалгаад ‘Next’ товчийг дарж үргэлжлүүлнэ үү.windows-7-install-21
  17. Өөрийн одоо орж байгаа интернэтийн сүлжээний хамгаалалтын түвшинг ямар байдалд байлгахыг сонгох хэсэг. Гэртээ ашигладаг РС, Оффис дээрээ болон олон нийтийн газар ашигладаг РС юу гэж асууж байгаа юм. Хаана ашиглаж байгаагаа сонгоход болно.windows-7-install-22Ингээд суулгаж дууслаа.

Таньд таалагдсан бол “Like” болон “Share” хийж өгнө үү.