'Windows XP', 'Windows 7' болон 'Windows 8'-г флаш дискийг ашиглан компьютертоо суулгах гарын авлага.

'Windows 7'-г DVD-ээр биш флашаар суулгах нь амар. Учир нь DVD нь эвдрэх, зурагдах зэргээс болж ашиглах боломжгүй болдог. Харин флаш дискнээс суулгаснаар олон дахин DVD авахгүй, зөөвөрлөхөд хялбар болдог. Нэмэлт: Энэ програмыг зөвхөн 'Windows 7'-г биш 'Windows XP' болон 'Windows 8'-г мөн дараах заавраар суулгах боломжтойг шалгаж үзлээ.

Флаш дискнээс 'Windows 7' суулгахад дараах зүйлс хэрэгтэй.

  • 'Windows 7'-ийн ISO файл.

ISO файлыг үүсгэдэг олон програм байдаг бөгөөд үнэгүй ашиглаж болох програмын нэгийг сонгон ISO файл үүсгэх гарын авлага дараа хийх болно.

  • 4GB-аас дээс багтаамжтай флаш диск.
  • 'Windows 7 USB/DVD download tool' програм.

Энэ програм нь 'Microsoft' компаниас гаргасан програм юм. Энэ нь зөвхөн 'Windows 7'-г флаш дискнээс суулгахад зориулсан програм юм. Доорх линкийг дараад гарж ирсэн сайтын баруун талд байгаа 'Download'-г дарж татна уу.

Windows7-USB/DVD-tool.exe (2.59MB)

'Windows 7 USB/DVD downlaod tool' суулгах болон ашиглах гарын авлага.

  • Суулгах

Дараах зургийн дарааллаар суулгана. Улаанаар дугуйлсан хэсгүүдийг сонгох хэрэгтэй.

win7_usb_dvd_tool_1
win7_usb_dvd_tool_2
win7_usb_dvd_tool_3
win7_usb_dvd_tool_4
  • Ашиглах заавар

  1.  Windows 7-ийн ISO файлыг сонгоно. 'Next' товч дээр дарж дараагийн хэсэг рүү орно.
    win7_usb_dvd_tool_5
  2. Windows 7-г флаш дискин дээр хуулах уу? DVD дээр хуулах уу? гэж асууж байна. Энэ хэсэгт 'USB device' товчийг дараад дараагийн шат руу шилжинэ.
    win7_usb_dvd_tool_6
  3. Windows 7-г хуулах гэж байгаа флаш дискээ сонгоно. 4GB-с дээш багтаамжтай байх ёстой.
    win7_usb_dvd_tool_7
  4. Сүүлчийн шат бөгөөд дуустал нь хүлээгээд болно.
win7_usb_dvd_tool_8
win7_usb_dvd_tool_9

Ингээд флаш дискээр 'Windows 7'-г суулгах боломжтой боллоо.

Таньд таалагдсан бол 'Like' болон 'Share' хийж өгнө үү.

Холбоотой нийтлэлүүд

ГАРЫН АВЛАГА

INSTAGRAM хаягаа устгах, түр идэвхгүй болгох

Энэ удаагийн бичлэгээр Instagram хаягаа түр идэвхгүй болгох мөн устгах талаар заах болно. …

2020.12.111 мин
EXCEL

Регистрийн дугаараас тухайн хүний мэдээллийг авах

Microsoft Office Excel-г ашиглаж регистрийн дугаар дээрээс мэдэх боломжтой мэдээллүүдийг х…

2020.05.281 мин
EXCEL

Хүснэгтээс хайлт хийдэг LOOKUP функц.

Microsoft Office Excel-ийн LOOKUP функцийг хэрхэн ашиглах талаар заах болно. Мөн LOOKUP фу…

2020.05.251 мин