'ArialMon' фонтыг 'Arial' фонт болгох гарын авлага.

· 1 мин унших Гарын авлагаWord

'ArialMon' фонт нь маш хоцрогдсон фонт тул таны компьютер дээр суулгасан байгаа бол арилгахыг хүсэж байна.

YouTube

convert.rar(1.73KB) (Created by Tamir)

(Дээрх линк дээр дараад татаж авч болохгүй бол хулганыхаа баруун товчийг дараад "Save Link As..."-г дараад татаж аваарай.)

Анхаар: Энэ хөрвүүлэгч нь 'Microsoft Office World' дээр ажиллана. 'Microsoft Office Excel'-дээр ажиллахгүйг анхаарна уу.

Мөн 'Microsoft Office World'-н файл дээр дотроо хүснэгттэй хэсгийг хөрвүүлж чадахгүйг анхаарна уу. 'Excel' болон хүснэгттэй хэсгийг 'https://iteach.mn/tools/arialmon-converter/'-г ашиглана уу.

  1.  Татаж авсан файлын '.rar' өргөтгөлийг задлаад 'convert.bas' файлыг бэлдэж авна уу. Дараа нь 'Microsoft Word'-г ажиллуулна уу.
    fontconver_1
  2. ArialMon-ийг засахын тулд 'Macro' ажиллуулах хэрэгтэй болдог тул үүнийг 'Word'-ийн цэсэнд нэмнэ. Ингэхийн тулд зүүн дээр байгаа 'Office Button'(бөөрөнхий дотроо дөрвөн дөрвөлжинтэй товч)-ийг дарж 'Word Options'-руу орно.
    'Popular' дотор байгаа 'Show Developer Tab in Ribbon'-ийг идэвхтэй болгоод 'OK' товчийг дарна. "Microsoft Office Word 2013" дээр "Developmet" менюг нэмэх.
    fontconver_2
  3. Үүний дараа 'Develop' гэсэн цэс нэмэгдэж орсон байна. Дараа нь 'Visual Basic'-г дарна уу.
    fontconver_3
  4. Дараах цонх нээгдэнэ.
    fontconver_4
  5. 'File' -> 'Import File...' гээд хамгийн анхны шат дээрх 'conbert.bas' файлыг сонгож нээнэ.
    fontconver_5
  6. Амжилттай орсон үед доорх зургийн дугуй доторх 'Modules'-д 'NewMacros11' нэмэгдсэн байна. Нэмэгдсэн эсэхийг шалгаад цонхоо хаана уу.
    fontconver_6
  7. Дараагийн алхам нь 'Developer' доторх 'Macro'-г ажиллуулах.
    fontconver_7
  8. Үүнийг ажиллуулахад доорх дэлгэц гарна. Үүний 'ArialMon_to_Arial'-ийг сонгоод 'Run' товчийг дарна уу.
    fontconver_8
    fontconver_12
    Ингээд дуусч байна. Энэ програм нь 'ArialMon'-г 'Arial' болгохоос гадна 'Arial'-ийг 'ArialMon' болгож чадна.

Таньд таалагдсан бол “Like” болон “Share” хийж өгнө үү.

Холбоотой нийтлэлүүд

ГАРЫН АВЛАГА

INSTAGRAM хаягаа устгах, түр идэвхгүй болгох

Энэ удаагийн бичлэгээр Instagram хаягаа түр идэвхгүй болгох мөн устгах талаар заах болно. …

2020.12.111 мин
EXCEL

Регистрийн дугаараас тухайн хүний мэдээллийг авах

Microsoft Office Excel-г ашиглаж регистрийн дугаар дээрээс мэдэх боломжтой мэдээллүүдийг х…

2020.05.281 мин
EXCEL

Хүснэгтээс хайлт хийдэг LOOKUP функц.

Microsoft Office Excel-ийн LOOKUP функцийг хэрхэн ашиглах талаар заах болно. Мөн LOOKUP фу…

2020.05.251 мин