Том хэмжээтэй файлыг хурдан хуулах

Файлаа хурдан хуулахад зориулсан программ TeraCopy-г хэрхэн ашиглах талаарх гарын авлага.

TeraCopy нь хуулах, тасдаж хуулах (cut) эксплорерийн оронд хэрэглэгдэнэ. Үүнийг ашигласанаар файлыг хурдан хугацаанд зөөх боломжтой болох ба хуулж байх явцдаа түр зогсоох, буцааж үргэлжлүүлэх зэрэг үйлдлийг хийх боломжтой. Үүнээс гадна хуулж дууссаны дараа хуулсан файлаа эвдэрсэн эсэхийг шалгах, компьютероо унтраах зэрэг нэмэлт үйлдлүүдийг хийж болно.

Хэрэглэх заавар.



  1. Дараах хаягаар орж TeraCopy-г татаж авна уу. http://codesector.com/downloads

  2. Дараах зургийн доогуур зурсан зураастай "USA" эсвэл "Europe" хэсгийн аль нэгийг дарж татаж авна уу.

    teracopy


  3. Доорх зургуудийн дагуу суулгана уу.
    teracopy6
    teracopy7

  4. Суулгасаны дараа дараах цонх гарна. Тухайн цонх руу хуулах файлаа чирч аваачаад хаана хуулах буюу "Select target folder" дээр дарж сонгоод, "Copy" болон "Move" товчийг дарж хуулна. TeraCopy нь байнга ажиллаж байдаг программ тул энгийнээр "Copy" хийгээд "Paste" хийхэд ажиллана. Мөн хуулж дуусаад хийх үйлдлийг дунд байгаа бөөрөнхий товчнуудыг идэвхжүүлснээр хийх боломжтой болно.
    Зүүн талаасаа

    • "Хуулж дуусаад компьютероо унтраах" (Shutdown when transfer is complete)

    • "Хуулж дуусаад холбоотой байгаа дискийг салгах" (Eject drive when transfer is complete)

    • "Хуулж дуусаад хуулсан файлаа ажиллуулж үзэх" (Run test when transfer is complete)

    • "Хуулж дуусаад цонхоо хаах" (Close window when transfer is complete)


    гэсэн үйлдлүүдийг хийх боломжтой. Энгийн үед хамгийн баруун талын "Хуулж дуусаад цонхоо хаах" үйлдэл нь идэвхтэй байна. Эдгээр үйлдлүүдийг зэрэг хийх боломжтой бөгөөд сонгогдсон үйлдэл нь ногоон өнгөтэй болно.
    teracopy8

  5. Мөн баруун дээд талд байгаа тохиргоо нь файл хуулах үед ижил нэртэй файл байвал ямар үйлдэл хийх хэсгийг сонгох болно. Дээрээс нь


      • "Дандаа асуух" (Always Ask)

      • "Бүгдийг нь дээрээс нь хуулах" (Overwrite All)

      • "Тухайн файлын мэдээлэл нь хуучин байвал дээрээс нь хуулах" (Overwrite Older)

      • "Бүгдийг нь хуулахгүй байх" (Skip All)

      • "Бүгдийг нь нэрийг нь өөрчлөх" (Rename All)

      • "Бүгдийг нь дахин хуулах" (Resume All)

      • "255 үсгээс урт нэртэй файлыг хуулахгүй" (255 chars limit)



    teracopy9
    Хамгийн анхны тохиргоогоор бол "Дандаа асуух" дээр байгаа бөгөөд ижил нэртэй файл гарсан үед дараах цонх гарна. Үүнээс ямар үйлдэл хийхээ сонгоно.
    teracopy10
    Зүүн доор байгаа "More" товчийг дарснаар тухайн хуулж байгаа файлуудын төлвийг харах боломжтой болно.

  6. teracopy11

Таньд таалагдсан бол “Like” болон “Share” хийж өгнө үү.

Холбоотой нийтлэлүүд

ГАРЫН АВЛАГА

INSTAGRAM хаягаа устгах, түр идэвхгүй болгох

Энэ удаагийн бичлэгээр Instagram хаягаа түр идэвхгүй болгох мөн устгах талаар заах болно. …

2020.12.111 мин
EXCEL

Регистрийн дугаараас тухайн хүний мэдээллийг авах

Microsoft Office Excel-г ашиглаж регистрийн дугаар дээрээс мэдэх боломжтой мэдээллүүдийг х…

2020.05.281 мин
EXCEL

Хүснэгтээс хайлт хийдэг LOOKUP функц.

Microsoft Office Excel-ийн LOOKUP функцийг хэрхэн ашиглах талаар заах болно. Мөн LOOKUP фу…

2020.05.251 мин