Recuva logo
Гарын авлага, Үнэгүй програм хангамж

Устсан файлаа сэргээх гарын авлага. Файл сэргээдэг “Recuva” програм.

Хард дискэн дээрх устсан бичлэг, зураг гэх мэт файлуудыг сэргээдэг үнэгүй программ Recuva-г  ашиглаж сурцгаая.

Өөрийн файлаа андуураад устгасан, компьютерээ форматласан, вирусээс болж устсан гэх мэт олон янзын файлыг сэргээх боломжтой.

Сэргээгдэх магадлалыг улаан, шар, нөгөөн гэсэн гурван өнгөөр шууд ялгаж харах боломжтой. Улаан нь сэргээгдэх магадлал бага болохыг илэрхийлж байгаа юм. Сэргээгдэх боломжгүй болсон файл гарна. Устгагдаад удсан файлыг сэргээхэд хэцүү болдог тул болгоомжлох хэрэгтэй.

Мөн файл хайх боломжтой тул сэргээх файлаа хурдан олох боломжтой.

  • Татаж авах

Дараах хаягаар орж Recuva-г татаж авна уу. http://www.piriform.com/recuva/builds recuva-1

  • Суулгах

Татаж авсан файлаа дараах дарааллаар суулгана уу.recuva3 recuva4 recuva5 recuva6

  • Хэрэглэх заавар

  1. Үүний даараа дараах цонх гарч ирэх бөгөөд зүүн доор байгаа “Do not show this Wizard on startup.”-г сонгоод “Next” товчийг дарна уу. Энэ нь дахиж ажиллуулахад энэ цонх гарахгүй болно.recuva7
  2. Үүний дараа дараах цонх гарч ирнэ. Дараах сонголтуудаас өөрийн хайж байгаа файлын төрлийг сонгоод “Next” товчийг дарна уу. Файлыг
    • Бүх файл (All Files)
    • Зураг (Pictures)
    • Дуу, хөгжим (Music)
    • “Word” болон “Excel” зэрэг документ файл (Documents)
    • Бичлэг, кино (Video)
    • Шахагдсан файл. Жич: rar өргөтгөлтэй файл. (Compressed)
    • И-мэйл (Emails) гэсэн төрлүүдээс сонгоно.

    recuva8

  3. Үүний дараа устгасан файлаа хаанаас хайхаа сонгох хэрэгтэй. Дараах сонголтуудаас хаанаас хайхаа сонгоод “Next” товчийг дарна уу.
    • Хаанаас хайхаа мэдэхгүй. (I’m not sure)
    • Өөрийн холбоотой байгаа дискүүдээс. (On my media card or IPod)
    • Өөрийн документ дотроос. (In My Documents)
    • Хогийн саваас. (In The Recycle Bin)
    • Хайх газраа сонгох. (In a specific location)

    recuva9

  4. Үүний дараа цонхны дунд байгаа “Enable Deep Scan”-г сонгох юм бол устсан файлаа маш сайн хайх ба цаг их зарцуулна. Та өөрөө хэрхэн хайхаа сонгоод “Start” товчийг дарна уу.recuva10
  5. Хайж дуустал нь хүлээнэ.recuva11
  6. Хайж дуусаад дараах цонх гарч ирэх бөгөөд тэр дотроос өөрийн хэрэгтэй файлаа олох хэрэгтэй. Олсон файлаа сонгоод зүүн доор байгаа “Recover” товчийг дарснаар сэргээх болно. Мөн зүүн дээд талын товчийг дарснаар тухайн файлын зургийг харах боломжтой.recuva12
  7. “Recover” товчийг дарах үед дараах цонх гарч ирнэ. Үүнийг ашиглаад та өөрийн дуртай газраа сэргээсэн файлаа хадгална уу.recuva13Таньд таалагдсан бол “Like” болон “Share” хийж өгнө үү.