Клоуд гэж юу вэ?

Клоуд: Cloud (клоуд компьютеринг: Cloud computing) гэдэг интернетийг суурь болгож компьютерийг хэрэглэх хэлбэр юм. Хэрэглэгч нь компьютер дээр хийгдэх үйлдэл болон өгөгдөл хадгалах зэргийг интернетийг дамжуулан үйлчилгээ (сэйрвис:service) болгон хүлээн авахыг хэлнэ.

Та өөрийн компьютер, ухаалаг гар утас, таблет зэргийг ашиглан интернетэд байгаа янз бүрийн үйлчилгээг авах боломжтой болно. Хялбараар хэлбэл та гэртээ байгаа файл, программыг гэнэт хэрэглэх хэрэгтэй болоход та гэртээ харих шаардлагатай болно.

Харин клоудыг ашиглах юм бол хэрэгтэй файлаа интернетэд хадгалсан байхад та гэнэт үзэх, ашиглах зэрэг хэрэг гарсан үед интернеттэй байхад л ашиглах боломжтой болно гэсэн үг юм.

Дараах зураг нь клоудын ойлголтыг илүү ойлгомжтой харуулж байна.

cloudcomputing

Клоудыг ашигласан үйлчилгээ болон тэдгээрийн ялгааг танилцуулья.

evernote-logo-square
Evernote: 60MB хүртэл үнэгүй. Интернетийг ашигласан тэмдэглэлийн дэвтэр гэж болно. Үүнийг ашиглаж бичсэн тэмдэглэлээ та гар утас, компьютер дээрээ харах боломжтой. Интернетэд холбогдоогүй байсан ч хэрэглэх боломжтой. Офлайн байх үедээ бичсэн болон өөрчилсөн зүйлүүд онлайн болсон үед хадгалагдана.
Dropbox_logo
Dropbox: 2GB хүртэл үнэгүй. Хэрэглэх заавар Интернетэд өөрийн файлаа хадгалах боломжтой. Dropbox-ийн хаягтай хүнд өөрийн файлаа шейр хийх боломжтой. Хадгалсан файлын өөрчлөлтийг хадгалж явдаг тул сүүлийн хэдэн өөрчлөлтийг буцаах боломжтой. Мөн тухайн өөрчлөлт нь 30 хоногийн дотор байх шаардлагатай.
skydrive_logo
SkyDrive: 7GB хүртэл үнэгүй. Microsoft-ийн клоуд үйлчилгээ. Зураг, бичлэгүүдийг шейр хийх боломжтой. Мөн Windows Live ID (Hotmail)-ийн хаяггүй хүнд ч гэсэн үзүүлэх боломжтой. Веб вровзер дээр “Office”-ийн программыг ашиглан файл үүсгэх боломжтой. Microsoft-ийн “Excel”, “Word”, “PowerPoint” зэргийг Веб вровзер дээр ашиглах боломжтой гэсэн үг. Windows Line ID-тай л бол интернетэд холбогдож байвал хаана ч байсан дурын файлыг үүсгэж өөрчлөх боломжтой.
google_drive_logo
Google Drive: 5GB хүртэл үнэгүй. Компьютер дээрээ тусгай фолдэр үүсгээд, тэр фолдэр дээр хадгалсан файлуудыг клоудтай холбоно. Тухайн фолдэроо өөрийн дурын хүнд засах эрхийг нь олгох боломжтой.
sugarsync_logo
Sugarsync: Бусад клоуд үйлчилгээ нь шинээр фолдэр үүсгээд үүнийгээ бусад газраас хэрэглэх боломжтой болгодог бол энэ өөрийн дурын фолдэроо шейр хийх боломжтой. Бусад газраас гэрийнхээ компьютерийн файлыг өөрчлөх боломжтой гэсэн үг юм.
iCloud_logo
iCloud: 5GB хүртэл үнэгүй. iCloud нь Iphone-ний байршлыг зааж өгөх, эвдэрсэн үед утасны дугаарууд, календар, апликейшн зэргийн мэдээллүүдийг хадгалах үйлчилгээ. Мөн олон Apple-ийн төхөөрөмжтэй бол мэдээллийг нэгэн зэрэг өөрчлөх боломжтой. Жишээ нь: Iphone дээр өөрчилсөн утасны дугаар, цагийн хуваарь зэргийг өөрчилсөн үед таны Ipad, Mac зэрэг дээрх мэдээлэл ч гэсэн шинэчлэгдэнэ.
amazon-logo
Amazon Cloud Drive: 5GB хүртэл үнэгүй. Бусад клоуд системээс ялгаатай тал нь "Amazon Cloud Player"-тэй. Энэ үйлчилгээ нь өөр дээр хадгалсан дууг сонсох боломжтой. Мөн Amazon сайтаас MP3 альбом авахад хэрэглэх боломжтой зай нь 20GB-т болно.
box_logo
Box: 10GB хүртэл үнэгүй. "Dropbox"-той тун төстэй үйлчилгээ.

Холбоотой нийтлэлүүд

МЭДЭЭ

Код бичих чадвараа сорьж үзье.

Өөрийн чадвараа олон улсын программистуудтай харьцуулах atcoder сайт дээр хэрхэн ажиллах т…

2020.06.121 мин
ANDROID

Тоглоом хийх. (Код бичиж суръя. #02)

Android Studio дээр тоглоом хийх явцын бичлэгийг оруулж байна. Энэ тоглоомыг Kotlin хэл дэ…

2020.04.301 мин
МЭДЭХЭД ИЛҮҮДЭХГҮЙ

2019 оны хамгийн муу нууц үг тодорлоо

Өөрт чухал биш хаяг байсан ч гэсэн дараах нууц үгийг хэрэглэхгүй байхыг хүсье. ' Worst Pas…

2020.01.011 мин