'Facebook'-н хаягаа ЗӨВ аргаар бүр мөсөн устгах.

· 2 мин унших Гарын авлагаFacebook

Манай Улсад SNS(Social Network Service) маш ихээр дэлгэрч 'Facebook' хэрэглэгчдийн тоо  өсөж байна. Гэвч 'Facebook'-г хэрэглэхээ болих үед өөрийн хаягаа зөв устгаж чадахгүйн улмаас таны мэдээлэл 'Facebook'-ээс бүрэн арилахгүй үлддэг.

Та 'Facebook'-ийн хаягаа устгаж өөрийн бүх мэдээллийг арилгах аргыг сурсан байхад илүүдэхгүй болов уу.


Хүн болгон мэддэг дараах аргаар таны мэдээлэл чинь арилахгүйг анхаарах хэрэгтэй.

face_account_del_1


Олон хүн 'Facebook'-ээс хаягаа 100% арилгах аргыг мэддэггүй. Баруун дээрх доошоо зүгийн зураг дээр дараад 'Setting' дотор ороод зүүн талын меню дотор байгаа 'Security' ороод 'Deactivate your account.' гэж сонгох нь  таны мэдээлэл 'Facebook' дээрээс арилахгүй, түр хэрэглэхгүй л гэсэн тохиргоо юм.

(FACEBOOK) Хаягаа түр идэвхгүй болгох


YouTube

Доорх дараалал нь нэг нэг алхмаар нь заасан байгаа. https://www.facebook.com/help/delete_account хаягаар орж доорх зааж байгаа алхмын 7-р алхамруу шууд орох боломжтой.

Хаяг болон мэдээллээ бүр мөсөн арилгах зөв арга.



  1.  Зүүн дээр байгаа доошоо зураас дээр дараад "Help" товч дээр дарна уу.
    face_account_del_2

  2. Үүний дараа гарч ирсэн меню дотроос хамгийн доор байгаа "Visit the Help Center" дээр дарна уу.
    face_account_del_3

  3. "Facebook"-ийн тусламжийн төвийн хуудас холбогдох болно. Үүний зүүн талын меню дотроос "Manage Your Account" дээр дарна уу.
    face_account_del_4

  4. Дараагийн хуудас дээр мөн зүүн талын меню дотроос "Deactivating, Deleting & Memorializing Accounts" дээр дарна уу.
    face_account_del_5

  5. Дэлгэцэн дээр "Deactivating, Deleting & Memorializing Accounts"-ийн доторх агуулга гарч ирнэ. Үүн дотроос "Deleting Accounts" гарчиг доор байгаа "How do I permanently delete my account?" дээр дарна уу.
    face_account_del_6

  6. "How do I permanently delete my account?" дотор хаягаа хэрхэн арилгах талаар байгаа. Үүн дотроос "let us know"-г дарна уу. Та "Facebook" хаягаа арилгахын өмнө мэдээллийг хуулж авах хэрэгтэй бол "Facebook дээрээс өөрийн мэдээллийг компьютер дээрээ хуулах"-г үзнэ үү.
    face_account_del_7

  7. Үүний дараа арилгах уу? үгүй юу? гэж асууна. Арилгах бол "Delete My Account" дээр дарна уу.
    face_account_del_8

  8. Нууц үг болон зураг дээрх үсгүүдийг оруулаад "Okay" товчийг дарна уу.
    face_account_del_9

  9. Одоо таны хаяг арилах бөгөөд 14 хоногийн дараа бүх мэдээлэл тань устах болно.
    face_account_del_10

  10. Таны мэдээлэл 14 хоног хадгалагдах бөгөөд буцаагаад ашиглах бол 14 хоногийн дотор бол буцаагаад ашиглах боломжтой. Буцааж хаягаа хэрэглэх бол өмнө нь орж байснаараа "Facebook"-д нэвтрэхэд доорх цонх гарч ирэх бөгөөд сэргээх бол "Cancel Delection"-г дарж сэргээнэ үү.
    face_account_del_11
    Таньд таалагдсан бол "Like" болон "Share" хийж өгнө үү.

Холбоотой нийтлэлүүд

ГАРЫН АВЛАГА

INSTAGRAM хаягаа устгах, түр идэвхгүй болгох

Энэ удаагийн бичлэгээр Instagram хаягаа түр идэвхгүй болгох мөн устгах талаар заах болно. …

2020.12.111 мин
EXCEL

Регистрийн дугаараас тухайн хүний мэдээллийг авах

Microsoft Office Excel-г ашиглаж регистрийн дугаар дээрээс мэдэх боломжтой мэдээллүүдийг х…

2020.05.281 мин
EXCEL

Хүснэгтээс хайлт хийдэг LOOKUP функц.

Microsoft Office Excel-ийн LOOKUP функцийг хэрхэн ашиглах талаар заах болно. Мөн LOOKUP фу…

2020.05.251 мин