"Open source" гэж юуг хэлдэг вэ?

· 3 мин унших МэдээПрограм хангамж

Одоо үед бүх зүйл програм хангамжтай ямар нэгэн байдлаар хамааралтай болж маш хурдтайгаар өрөгжин хөгжиж байна. Програм хангамжийг хурдтай хөгжихөд тус болж байгаа "Open source" гэдэг ойлголтийг энэ удаа тайлбарлая.

"Open source" гэдэг нь програмын кодыг нээлттэй байлгахыг хэлнэ. Програмын кодыг ашиглан дурын хүн тухайн програм хангамжийг өөрчлөх, засаж дахин ашиглах боломжтой. "Open source" програм хангамжууд маш олон байдаг бөгөөд эдгээрийг "Github" зэрэг веб хуудас дээрээс кодыг нь олох боломжтой.

iTeach.mn сайтын зорилго нь Монгол Улсын иргэдийг мэдээлэл технологийн мэдлэгтэй болгохыг зорьдог бөгөөд ямар нэгэн тусгай төхөөрөмж хэрэглэхгүй олон улсад хүч үзэж чадах програм хангамжийг цаашид дэмжиж, олон хүнийг програм хангамжийн мэдлэгтэй болгохыг зорьж байгаа билээ. Энэ удаа "Open source" гэж яг юу хэлж байгааг "Youtube" дээр лего ашигласан бичлэг дээр маш ойлгомжтой тайлбарласныг хүргэж байна.
Open Source explianed in LEGO - Youtube

YouTube

Бичлэгийн тайлбар

"Open source гэдэг нь анх олон янзийн жорыг хүн болгон ашиглаж болохоор эзэмших" гэж лего хүүхэлдэй Жонес хэлж байна.

01_opensource

1980 оны үед Ричард Столлман (Richard Matthew Stallman) гэдэг нэгэн залуу өөрийн эвдэрсэн принтерийг засахыг хүссэн боловч ... Тухайн үед принтер үйлдвэрлэгч нь принтерийн доторх хар хайрцгийн кодийг нээгээгүй байсан бөгөөд өөрөө засаж чадаагүй юм. Энэ нь одоогийн "Open source"-ийн эхлэл байсан юм. "Open source"-ийн ашигтай талыг ерөнхийд нь дөрвөн хэсэгт хувааж болно. Нэгт: хүн болгон хандаж болно. Хоёрт: Жорыг өөрчилж, янзалж, дахин тараах боломжтой.

05_opensource
Гуравт: Үйлдвэрлэгчийн дүрэм журамд захирагдахгүй.
06_opensource
Дөрөвт: Өндөр хамтралтай.
07_opensource
"Open source"-г тайлбарлахаар скерт боардэрийн тайлбай дээрээс Деиб.
08_opensource
Скерт боардын бүлэг дотор бүх гулгагч нар өөрийн чаддаг үзүүлбэрүүдээ үзүүлдэг. Үүнийг хараад дурын хүн өөрийн үзүүлбэр болгож болдог.
09_opensource
Деиб өөрийн найзын үзүүлбэрийг нэмэлт өөрчлөлт хийх боломжтой. Деибийн үзүүлбэрийг хараад өөр хүн бас өөрчлөлт хийх боломжтой. Олон хүн харж олон удаа өөрчлөлт хийснээр улам сайн үзүүлбэр болж хөгжих болно.
10_opensource
Мөн ямар нэгэн байдлаар скерт боард нь эвдэрсэн тохиолдолд янзлуулахаар явах хэрэггүй. Яагаад гэвэл скерт боард "Open source"-р учраас нэгдэл доторх найзууд дотор нь засах чадвартай найз бас бий.
11_opensource
Бие биедээ тусалснаар нэгдэл нь улам өндөр түвшинд хүрэх болно.
12_opensource
Шинэ газар аваад, гэр барихаар төлөвлөж байгаа Сүүзан болон Майкл.
13_opensource
"Open source" дизайнар Жон Сүүзанд гурван янзын байшингийн дизайныг зурж өгөв.
14_opensource
Сүүзан зүүн талын дизайныг сонгов. Энэ дизайн нь өөрчлөх боломжтой тул Сүүзан тухайн дизайн дээр дулаан хүлэмж нэмхээр болов.
15_opensource
Гэрээ барихын тулд барилгын компанид захиалга өгөх хэрэгтэй. "А" барилгын компаниар хийлгэхээр болсон боловч тухайн компаний ажилчид нь харилцаа муу бөгөөд ажлаа маш удаан хийдэг байжээ.
16_opensource
Тэгэхлээр нь Сүүзан "B" барилгын компаниар хийлгэхээр болжээ. Бүх зураг нь "Open source" байгаа тул өөр компани үргэлжлүүлж хийхэд бүх юм нь тодорхой байх болно.
17_opensource
Гэр баригдаж дуусаад нэмж нарны зай хүртэл тавихаар болжээ.
18_opensource
Сайн гэр баригдаад маш баяртай байгаа Сүүзан. Мөн шинэ дизайн зурагтай болсон Жон.
19_opensource
Мөн "Open source"-г удирдаж чадахгүй, аюултай, бүгд үнэгүй гэсэн худлаа мэдээлэл одоо хүртэл байдаг.
20_opensource
Олсон прожектоо дураараа өөрчилж, нэмэлт хийх боломжтой. "Open source"-г ашиглахдаа нэгдэл дотроо чанартай, аюулгүй бүтээгдэхүүнийг хийхийг зорих боломжтой. Нэгдэл дотроо л харах боломжтой байлгаж, хамаагүй хүнд үзүүлэх боломжгүй болгох боломжтой. Үзэж болох хүнийг хязгаарлаж аюулгүй байдлыг хадгалж болно. Мөн прожектын код нь үнэгүй боловч гэр барисан барилгын мөнгө барьж дууссаны дараах ус, цахилгааны мөнгө нь үнэгүй биш гэдгийг бас ойлгох хэрэгтэй.
21_opensource
Энэ бичлэгийг хийсэн хүн "Open source нь бүх хүмүүст ашигтай гэдгийг ойлгох хэрэгтэй" гэж ярьсан бөгөөд энэ бичлэг бас "Open source"-ийг өөрчилж ашиглах боломжтой.
22_opensource

Таньд таалагдсан бол "Like" болон "Share" хийж өгнө үү.

Холбоотой нийтлэлүүд

МЭДЭЭ

Код бичих чадвараа сорьж үзье.

Өөрийн чадвараа олон улсын программистуудтай харьцуулах atcoder сайт дээр хэрхэн ажиллах т…

2020.06.121 мин
ANDROID

Тоглоом хийх. (Код бичиж суръя. #02)

Android Studio дээр тоглоом хийх явцын бичлэгийг оруулж байна. Энэ тоглоомыг Kotlin хэл дэ…

2020.04.301 мин
МЭДЭХЭД ИЛҮҮДЭХГҮЙ

2019 оны хамгийн муу нууц үг тодорлоо

Өөрт чухал биш хаяг байсан ч гэсэн дараах нууц үгийг хэрэглэхгүй байхыг хүсье. ' Worst Pas…

2020.01.011 мин