“Google+” нь бусад “SNS”-ээс юугаараа ялгаатай вэ?

Одоогийн байдлаар нийт ажиллаж байгаа SNS  дотор хэрэглэгчийн тоогоороо ‘Facebook’-н дараа буюу дэлхийд хоёрт орох ‘Google+’ юм.  Гэвч ямар үйлчилгээ үзүүлдэг болохыг сайн мэдэхгүй хүн цөөнгүй байна.

‘Google+’ гэж юу вэ?

‘Google+’ дээр юу хийж чадах вэ?

‘Facebook’ болон ‘twitter’-ийг ашиглаж чаддаг боловч ‘Google+’-г хэрхэн ашигладаг вэ?

‘Google+’-г яаж ашиглахыг мэдэхгүй байгаа хүмүүст зориулж ‘Google+’-н онцлогийг тайлбарлая.

‘Facebook’ болон ‘Twitter’ дээр байхгүй ‘Google+’-н онцлог.

    • Hangout

‘Hangout’ нь ‘Google+’ дээр ес хүртэлх хэрэглэгч зэрэг видео чат хийх боломжийг олгодог үйлчилгээ юм.

Hangout1
Бидео чат хийж байгаа байдал.

Мөн хоорондоо хийсэн чатыг олон хүнд хүргэхэд зориулсан ‘Hangout On Air’ гэсэн үйлчилгээ бий. Энэ нь өөр хоорондын хийсэн чатаа автоматаар бичиж аваад ‘Youtube’ дээр тавих үйлчилгээ юм.Hangout2

Дэлгэрэнгүйг : https://www.google.com/+/learnmore/hangouts/onair.html

    • Helpouts

Энэ үйлчилгээ нь хоол хийх, хөгжим тоглох, хичээл, нүүр будах зэргийг ‘Google+’-ээр дамжуулж сурч болох юм.

Helpouts
Гитар заалгаж байгаа байдал.

Ямар нэгэн сурмаар байгаа зүйлээ мэргэжлийн хүнээс сурах боломжтой.

Сургалт нь үнэтэй, үнэгүй янз янз байдаг. Зааж байгаа хүмүүс нь ‘Google+’-ээс зөвшөөрөл авсан мэргэжилтэн болон байгуулага байдаг.

Дэлгэрэнгүйг : https://helpouts.google.com/home

    • Authorship

‘Google Authorship’ нь ямар нэгэн мэдээллийг хэн бичсэнийг харуулдаг үйлчилгээ юм. ‘Google’-ээс хайж гарсан мэдээллийг хэн бичсэнийг харуулдаг бөгөөд ямар хүн болох нь зурагтайгаа хамт гарч ирнэ.

Маш их мэдээлэлтэй интернетээс мэдээллийг хэр найдвартайг мэдэх боломжтой.google+

    • Google+ local

Өөрийн гэсэн үйлчилгээг явуулдаг хүмүүст маш их хэрэгтэй үйлчилгээ юм. Өөрийн дэлгүүрийн мэдээлэл, байршлыг энд оруулахад ‘Google’-ээс хайхад байршилтайгаа хайлтийн хариуд гарч ирнэ.google+1

Дэлгэрэнгүйг : https://www.google.com/+/learnmore/local/

    • Effect

‘Google+’-д оруулсан зурагт маш олон янзын эффект оруулах боломтой.

Үүнд:

  • Баллуур : Зураг дээр байгаа илүү хүнийг арилгах боломтой.
  • Action : Дараалсан олон зургийг нэг зураг болгох.
    google+_action1
    Дараалсан зураг.

    google+_action2
    Нэгтгэн нэг зураг болгосон байдал.
  • Motion : Зургуудыг нийлүүлж нэг GIF өргөтгөлтэй болгох.
  • Smile: Олуулаа авхуулсан зураг дээр бүгдээрээ инээж авхуулах хэцүү байдаг. Энэ үйлчилгээ нь үүнийг маш амар болгож өгсөн юм. Тухайн зургаа олон удаа авсанаар тухайн хүний хамгийн сайн инээж байгаа царайг сонгон нийлүүлж нэг зураг болгож өгөх үйлчилгээ юм.
  • Snow: Зурагт цас орж байгаа юм шиг эффект нэмж өгнө.

Дэлгэрэнгүйг:

    • Post

Өөрийн оруулсан мэдээллээ хэр хүрээ хамрахыг маш амархан тохируулах боломжтой. Мэдээллийг оруулахад хэнд харуулах, хэнд харуулахгүй байлгахаа сонгоно.

Сэтгэгдлийг хаасан.

Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: