Тоглоом хийхэд хэрэгтэй үндсэн үйлдэл болон эффектүүдийн кодууд.
Тоглоом хийхэд хэрэгтэй кодыг хийх үйлдэлтэй нь харах боломжтой сайтыг танилцуулж байна.
Game Mechanic Explorer
http://gamemechanicexplorer.com/

Энэ сайтыг хийсэн тоглоом зохиогч Жон Ватсон нь тоглоом анх хийж сурч байгаа хүмүүст зориулж ямар нэгэн зүйлээр туслахыг хүсдэг байжээ. Жон Ватсон нь тоглоом хийхэд зориулсан фремворк (framework) "Phaser"-г ашиглаж "JavaScript" дээр тоглоом хийхэд хэрэгтэй алгоритм, эффектүүдийг бичиж кодтой нь хамт "Game Mechanic Explorer" дээр тависан байна.


