Онлайн сургалтын сайт "Codecademy"-р програмын хэл сурч өөрөө веб хуудас хийцгээе.
Онлайн сургалтын сайт "Codecademy" дахь хичээлүүдийг судалснаар та өөрийн хүссэн веб хуудсаа хийж чаддаг болох боломжтой.
Мөн энэ сайт нь програмын хэл болох "HTML&CSS", "PHP", "Python", "Ruby", "JavaScript" болон "JQuery"-г сурах боломжтой. Сурахад англи хэлний мэдлэг хэрэгтэй боловч маш амархан тайлбарласан байгаа тул санаа зовох хэрэггүй.
Хэл заахаас гадна. Анхан шатны веб сайт хийж чаддаг болно.
Энэ сайтыг ашиглаж олон програмисттай болоосой гэж хүсэж байна.
Codecademy-г хэрэглэх заавар
Дараах дарааллын дагуу орж бүртгүүлнэ үү.
codecedamy.com-руу орж бүртгүүлэх хэрэгтэй.

Энэ сайтад бүртгүүлэхэд майл хаяг, өөрийн хэрэглэх нэр болон нууц үгээ оруулж "GET STARTED!" дээр дарж бүртгүүлнэ. "Facebook" болон "G+"-ийн хаягаараа мөн нэвтрэх боломжтой. Доор байгаа лого дээр нь дараад хэрэглэх эрхийг зөвшөөрөөд орох эрхтэй болно.
Нэвтэрч ороод та өөрөө юу сурмаар байгаагаа сонгоод сурч эхэлнэ үү."Job Skills" нь таньд анхан шатны веб хуудас хийхийг заах болно."Specific languages" нь програмын хэлнээс та дурын хэлээ сонгоод сурах боломжтой.
Сурах орчин
Хичээлийг доор дэлгэц дээрх байдлаар заах болно.
Зүүн талд сурч байгаа хичээлийн талаарх мэдээлэл, хийх ёстой даалгавар болон хэрхэн хийх тусламжууд гарна.







