Үйлдлийн системийн 32bit болон 64bit-ийн ялгаа.

· 4 мин унших КомпьютерТехнологиWindows

Гарчиг

Одоо хэрэглэгдэж байгаа үйлдлийн систем ихэнхдээ 32bit болон 64bit гэсэн хоёр төрөл байгааг анзаарч болно. "Windows XP" хүртэлх үйлдлийн системүүд "32bit"-ийг гол болгож хэрэглэж байсан. Харин "Windows 7" гарсанаас хойш "64bit"-ийг хэрэглэх үйлдлийн системүүд маш хурдтайгаар нэмэгдсэн.

Одоо бол "64bit"-ийн үйлдлийн систем нь гол хэрэглээ болсон. Ихэнх хүмүүс тоо нь их болохоор "64bit" нь сайн байх гэсэн байдлаар яг ямар ялгаатайг мэдэхгүй хэрэглэдэг.

"bit" гэж юу вэ?


Эхлээд "bit" (бит) талаарх мэдлэгтэй байх хэрэгтэй. Бит нь компьютерийн мэдлэгийн суурь юм. Энэ нь компьютерийн хэрэглэх хамгийн бага мэдээллийг илэрхийлдэг нэгж юм.

Компьютерийн хэрэглэдэг мэдээлэл нь 0 болон 1 бөгөөд үүнийг хоёртын тооллын систем гэдэг. Нэг бит нь 0 эсвэл 1-г илэрхийлнэ гэсэн үг юм. 2 битийн илэрхийлэх мэдээлэл нь 00, 01, 10, 11 гэсэн дөрвөн төрлийн мэдээллийг илэрхийлнэ. 1 бит ихсэх тусам илэрхийлэх мэдээлэл нь хоёр дахин их болно.

Латин үсэг болон энгийн үед хэрэглэгдэх тэмдэгтүүдийг хоёртын тооллын системээр илэрхийлэхэд 8 бит (256 төрөл) байхад болно. Үүнийг гол хэмжигдэхүүн болгож 8bit = 1B(byte) болгосон. byte нь компьютерийн хард дискийн багтаамжийг илэрхийлдгийг та мэднэ. Жишээлбэл нэг зургийг хадгалахад 100KB хэмжээ эзэлдэг бол үүний ард 100,000×8=800,000bit буюу найман зуун мянган ширхэг 0 болон 1-ийн дараалал гэсэн үг юм.

32bit болон 64bit үйлдлийн системийн ялгаа.


Энэ нь нэг доор тооцоолж чадах битийг илэрхийлж байгаа юм. 64bit нь хамаагүй их тооцооллыг нэг доор хийж чаддаг.

32bit-ийн үйлдлийн систем


32bit үйлдлийн системийн CPU нь 2-ийн 32 зэрэг хүртэлх мэдээлэл, "4,294,967,295" мэдээллийг нэгэн доор бодох чадвартай.

64bit-ийн үйлдлийн систем


64bit үйлдлийн системийн CPU нь 2-ийн 64 зэрэг хүртлэх мэдээлэл, "18,446,744,073,709,551,615" мэдээллийг нэгэн доор бодох чадвартай.

64bit-ийг хэрэглэхэд зориулсан CPU байх хэрэгтэй. Мөн 64bit-ийг 100% ашиглахын тулд хэрэглэж байгаа програм тань 64bit-д зориулсан байх хэрэгтэй. 64bit үйлдлийн систем дээр 32bit-ийн програмыг ашиглаж болох ч гэсэн 100% чадлаараа ажиллаж чаддахгүй. Зарим програм нь ажиллахгүй тохиолдол бас байдаг.

Харин 32bit үйлдлийн систем дээр 64bit-ийн програмыг ашиглаж болохгүй.

Хэрэглэж болох RAM нь ялгаатай байна.


32bit-ийн үйлдлийн систем


 32bit-ийн үйлдлийн систем нь 4GB-аас их RAM-ийг хэрэглэж чадахгүйг анхаарна уу. Дээр бодсон 2-ийн 32 зэрэг нь 4GB-г илэрхийлж байгаа юм. 4GB-аас их RAM-тай байсан ч хэрэглэж чадахгүй тул үүнээс их болгох шаардлагагүй.

64bit-ийн үйлдлийн систем


64bit үйлдлийн систем нь 32bit-аас хамаагүй их RAM-г ашиглах боломжтой. 18,446,744,073,709,551,615byte нь 17,179,869,184GB хүртэл хэрэглэх боломжтой гэсэн үг юм. Гэхдээ бодоход ингэж гарч байгаа ч бодит байдал дээр ийм их болгож чадахгүй. Тухайн хэмжээнд хязгаарлаж чадахгүй бол эвдрэл гарах магадлалтай тул үйлдлийн систем болгондоо хязгаар хийж өгсөн байдаг.

Доор "Windows" үйлдлийн системийн төрөл болон 64bit дээр хэрэглэж чадах RAM-ийн хязгаарыг үзүүлэв.

Windows version32bit Editions64bit Editions
Windows Vista Home Premium416
Windows Vista Business, Enterprise, Ultimate4128
Windows 7 Home Premium416
Windows 7 Professional, Enterprise, Ultimate4192
Windows 84128
Windows 8 Pro, Enterprise4512

Хэрэглэж болох ХАРД ДИСКНИЙ ХЭМЖЭЭ нь ялгаатай.


32bit-ийн үйлдлийн систем


32bit үйлдлийн системийн "Windows" дээр таны хард диск 2TB хүртэл байх боломжтой.

64bit-ийн үйлдлийн систем


64bit үйлдлийн системийн "Windows" дээр таны хард диск 16 EByte хүртэл байх боломжтой. Ийм их хэмжээний багтаамжтай хард диск одоохондоо худалдаанд гараагүй байна.

64bit "Windows"-г суулгаж болдоггүй компьютер.


64bit-ийн "Windows"-г суулгаж болохгүй компьютер байдаг. Суулгаж болдоггүй учир нь CPU нь 64bit-д зориулаагүй тул суулгаж болдоггүй.

"Intel" конпани "Pentium M", "Celeron M", "Duron" зэрэг CPU нь 32bit-ийн CPU тул 64bit-ийн үйлдэлийн систем суулгах боломжгүй.
Харин "Core i7 / i5 / i3", "Celeron Dual-Core", "Atom" зэрэг нь 64bit-т зориулсан CPU юм.

Дүгнэлт


32bit болон 64bit үйлдлийн системийг чадах чинээгээрээ тайлбарлахыг хичээлээ. Орчин үеийн ихэнх компьютерууд 64bit-ийн үйлдлийн системтэй зарагдаж байгаа ба цаашид ч гэсэн улам их хэрэглэдэг болно гэдэгт найдаж байна. Иймээс эртнээс бага багаар 64bit рүү үйлдэл систем болон програм хангамжуудаа шилжүүлж эхлэх хэрэгтэй болов уу.

Таньд таалагдсан бол "Like" болон "Share" хийж өгнө үү.

Холбоотой нийтлэлүүд

EXCEL

SUMIF болон SUMIFS функцийг хэрхэн ашиглах вэ?

Excel програмын SUMIF болон SUMIFS функцүүд нь SUM функцтэй адилхан нийлбэрийг олдог функц…

2023.02.131 мин
КОМПЬЮТЕР

Snipping Tool та ашигладаг уу? Принт скрийн хийх 3 арга.

Windows -ийн дэлгэцэн дээрх зүйлсийг зураг болгох аргуудыг та мэдэх үү? Энэ удаад Snippi…

2021.02.041 мин
ANDROID

TEAMS гэж юу вэ? Хэрхэн ашиглах вэ?

Microsoft Teams гэж юу хийх боломжтой программ бэ? Бусад программаас ямар ялгаатай вэ? Мөн…

2021.02.031 мин