“Virus” болон “Malware” зэрэг компьютерт сөрөг үйлдэл хийдэг програмын ялгаа.

Гарчиг

“Virus” болон “Malware”-ын ялгааг ойлгож таны компьютерийг аюулд оруулж байгаа програмын талаар мэдлэгтэй болцгооё.”Malware” болон “Virus” нь ялгаагүй програм хангамж бөгөөд гол зорилго нь  хүн хорлох юм. Хорлонтой програмын мэдлэгтэй болсоноор та өөрийн компьютероо хамгаалж чаддаг болно. Жоохон мэдлэгтэй болсноор та юм л болвол компьютероо форматлах хэрэггүй болно.

Вирусын мэдлэгтэй болоод хэдэн хэрэгсэл байхад өөрийн компьютероо хамгаалах нь тийм ч хэцүү асуудал биш юм.

“Malware” нь “malicious software” гэсэн үгийн товчлол бөгөөд хорлонтой програм гэсэн утгатай үг юм.

“VIRUS” НЬ “MALWARE”-ИЙН НЭГ ТӨРӨЛ ЮМ.

“Malware”-ийн төрлүүд

Хүн болгон вирусыг мэддэг боловч бусад төрлүүдийг сайн мэддэггүйн улмаас бүгдийг нь вирус гэсэн ойлголттой байдаг тул төрлүүдийг амархан тайлбарлахыг хичээлээ.

  • Virus

Компьютерийн вирус нь програм хангамж дотор өөрийн кодыг оруулж автоматаар үржинэ. Үржсээр байгаад таны компьютерийг гацаах, үйлдэл хийж чадахгүй болгох мөн асахгүй болгодог.

  • Trojan Horse / Trojan

Энэ нь алдартай програм хангамжийг дуурайсан хуурамч програм юм. Хэрэглэгч найдваргүй газраас програм татаж суулгаад хэрэглэх гэж оролдсон үед ажиллаж эхлэдэг байна. Таны компьютерийг дураараа удирдаж чаддаг болно. Ихэнх тохиолдолд энэ хорлонтой програмд өртсөн компьютерт “Key loggers” болон “Backdoor” төрлийн програмуудыг суулгадаг.

  • Worm

Компьютерт суугаад маш хурдтай тархах зорилготой хийсэн програм юм. “Virus”-тэй ялгаатай тал нь өөр нэг програм хангамжийг ашиглаж үржидэггүй. USB болон зөөврийн хард диск зэргийг ашиглаж тархах ба мөн е-майлээр бас дамждаг. Компьютер гацаж сонин үйлдэл хийдэг болдог.

  • Key loggers

Кэйбоард дээр дарагдаж байгаа бүх товчний мэдээллийг хадгалдаг програм. Олон хүн хэрэглэдэг компьютерт суулгасан байх магадлалтай. Энэ нь тухайн хэрэглэгчийн нууц үг, дансны дугаар зэрэг мэдээллийг хулгайлахад зориулж хийсэн програм юм.

  • Backdoor / Bot

“Backdoor” нь таны компьютер болон програм хангамжийн хамгаалалттай хэсэг рүү хандах эрхийг авах зориулалттай програм юм. Энэ эрхийг авснаараа олон янзын үйлдэл хийх боломжтой болдог. Ихэнх тохиолдолд таны компьютерийг “Bot” болгодог. Тухайн програм хангамжийн хийсэн хүний хэрэгслийн нэг болно гэсэн үг. Том хэмжээний серверийг унтраах зориулалтаар хэрэглэх тохиолдол байдаг. “Интернет ертөнц дөх довтолгоог шууд харуулдаг сайт “IPViking Live”” энэ мэдээлэл дээрх довтолгоонуудын ихэнх нь удирдах эрхийг нь авсан компьютерээр хийлгэж байгаа юм.

  • Exploit

Компьютерийн хамгаалалт муу хэсгийг олдог. Олсон хэсгээ довтолж таны компьютерийн нэг хэсгийг удирдах эрхтэй болох.

  • Spyware

“Spyware” нь таны компьютерийг тагнуулддаг програм юм. Таны мэдээллийг цуглуулж таны мэдээллийг хийсэн хүн рүүгээ явуулах болно.

  • Rogues / Scareware

Энэ нь хуурамч вирусын эсрэг програм бөгөөд “таны компьютерийг аюултай байна.” гэж мэдэгдээд ямар ч хэрэггүй програмыг авуулахыг зорьсон програм юм. Шууд мөнгө олоход зориулсан програм. Та өөрийн вирусын эсрэг програмыг хэрэглээгүй байх үед веб хуудас, програм зэрэг дээр гардаг “Alert” болон “Error” зэрэг үгэнд итгэх хэрэггүй.

  • Ransomware

“Ransomware” гэдэг үгийн “Ransom” гэдэг нь барьцаа гэсэн утгатай . Энэ нь таны мэдээлэл чухал мэдээлэл, компьютерийг болон гар утсыг тань барьцаанд авна. Жишээ: Таны компьютер болон гар утсыг хэрэглэх боломжгүй болгоод буцааж хэрэглэмээр байвал мөнгө төл гэсэн програм юм.

 Дүгнэлт

Өнөө үед хорлонтой програм хангамж нь маш хурдтай хөгжиж байгаа. Үүний эсрэг хийж байгаа програм хангамжууд хөгжлийг нь гүйцэхгүй байгаан улмаас илрүүлж чадахгүй байна. Эдгээр асуудал нь зөвхөн компьютерийн асуудал биш бөгөөд гар утсанд хүртэл аюултай юм.

Ихэнх хорлонтой програм нь хэрэглэгчийн буруу үйлдлээс эхэлдэг юм.  Ихэнх тохиолдолд хэрэглэгчийн хийсэн үйлдлээс хамаарч компьютер нь вирустдэг байна.

Ихэнх хэрэглэгч програмын “Update”-г хийдэггүй. Ихэнх “update” нь хамгаалалт муу хэсгээ сайжруулсан “update” байдаг. “Antivirus update”, “Windows update”, “adobe update” зэрэг нь маш олон байдаг боловч залхууралгүй чадах хэрнээ “update” хийж байх хэрэгтэй.

Хамаагүй веб хуудаснаас ямар нэгэн юм татах нь буруу үйлдэл бөгөөд жоохон болгоомжлоход л та өөрийнхөө компьютер болон гар утсыг хамгаалж чадна.

Таньд таалагдсан бол “Like” болон “Share” хийж өгнө үү.

Сэтгэгдлийг хаасан.

Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: