“Facebook”-рүү веб хуудас, ухаалаг гар утас зэрэг янз бүрийн газраас орж хэрэглэдэг маш олон хүн байгаа гэж бодож байна.
Энд тэндээс орохдоо нууц үгээ алдах, “Facebook”-с гарахгүй орхих, гар утсаа алга болгох зэргээр таны “Facebook”-рүү бусад хүн нэвтрэх боломж бий болдог.
“Facebook”-д таны холбогдож байсан төхөөрөмжүүдийг харах боломж байдаг. Мөн автоматаар холбогддог төхөөрөмжийн холбоосийг нь таслах боломж бас бий.
Холбоосноос нь таслах юм бол дахин нууц үг оруулж нэвтрэх шаардлага гардаг тул таны “Facebook”-г орж үзэх боломжгүй болно. Мөн нууц үгээ алдсан гэж бодогдох юм бол нууц үгээ солих хэрэгтэй.
Холбоотой байгаа төхөөрөмжийн холбоосийг таслах дараалал
- “Facebook” хаягаараа орж “Settings”-рүү орно уу.
- Зүүн дээд талд байгаа “Security”-рүү орно уу.
Гарч ирсэн хуудсын доод хэсэгт байгаа “Where You’re Logged In”-ийн “Edit” товчийг дарна уу. - “Edit” товчийг дарахад таны одоо холбогдож байгаа төхөрөмжийг харуулна. Мөн өмнө нь орж байсан төхөөрөмжүүдийн хэзээ орсон болон хаанаас орсон IP хаяг зэрэг мэдээллийг харах боломжтой.
Та өөрөө ороогүй, мэдэхгүй газраас орсон гэсэн мэдээлэл байх юм бол нууц үгээ солихыг зөвлөж байна.
Гарч ирсэн жагсаалтын “Location” хэсгийн улс хот дээр дарахад холбогдсон IP хаягыг харах боломжтой.
- Та холбоог нь тасалмаар байгаа төхөөрөмжөө сонгоод “End Activity”-г дарсанаар холбоосийг нь тасална.
Энэ үйлдлийг хийснээр тухайн төхөөрөмж дахин нууц үг хийж “Facebook”-д холбогдох хэрэгтэй болно. Нэг ёсондоо нууц үг мэдэхгүй хүн хамаагүй хэрэглэж чадахгүй болно.
Таньд таалагдсан бол “Like” болон “Share” хийж өгнө үү.