"Facebook"-н нууц үгээ алдсан эсэхээ шалгах арга.

· 1 мин унших Facebook

"Facebook"-рүү веб хуудас, ухаалаг гар утас зэрэг янз бүрийн газраас орж хэрэглэдэг маш олон хүн байгаа гэж бодож байна.

Энд тэндээс орохдоо нууц үгээ алдах, "Facebook"-с гарахгүй орхих, гар утсаа алга болгох зэргээр таны "Facebook"-рүү бусад хүн нэвтрэх боломж бий болдог.
"Facebook"-д таны холбогдож байсан төхөөрөмжүүдийг харах боломж байдаг. Мөн автоматаар холбогддог төхөөрөмжийн холбоосийг нь таслах боломж бас бий.

Холбоосноос нь таслах юм бол дахин нууц үг оруулж нэвтрэх шаардлага гардаг тул таны "Facebook"-г орж үзэх боломжгүй болно. Мөн нууц үгээ алдсан гэж бодогдох юм бол нууц үгээ солих хэрэгтэй.

 Холбоотой байгаа төхөөрөмжийн холбоосийг таслах дараалал



  1. "Facebook" хаягаараа орж "Settings"-рүү орно уу.

    facebook log Image 1


  2. Зүүн дээд талд байгаа "Security"-рүү орно уу.
    Гарч ирсэн хуудсын доод хэсэгт байгаа "Where You're Logged In"-ийн "Edit" товчийг дарна уу.
    facebook log Image 2

  3. "Edit" товчийг дарахад таны одоо холбогдож байгаа төхөрөмжийг харуулна. Мөн өмнө нь орж байсан төхөөрөмжүүдийн хэзээ орсон болон хаанаас орсон IP хаяг зэрэг мэдээллийг харах боломжтой.
    Та өөрөө ороогүй, мэдэхгүй газраас орсон гэсэн мэдээлэл байх юм бол нууц үгээ солихыг зөвлөж байна.
    facebook log Image 3
    Гарч ирсэн жагсаалтын "Location" хэсгийн улс хот дээр дарахад холбогдсон IP хаягыг харах боломжтой.
    facebook log Image 5

  4. Та холбоог нь тасалмаар байгаа төхөөрөмжөө сонгоод "End Activity"-г дарсанаар холбоосийг нь тасална.
    Энэ үйлдлийг хийснээр тухайн төхөөрөмж дахин нууц үг хийж "Facebook"-д холбогдох хэрэгтэй болно. Нэг ёсондоо нууц үг мэдэхгүй хүн хамаагүй хэрэглэж чадахгүй болно.
    facebook log Image 4


Таньд таалагдсан бол "Like" болон "Share" хийж өгнө үү.

Холбоотой нийтлэлүүд

FACEBOOK

Хүссэн хүндээ л постоо харуулах

Facebook дээр пост тус бүрийг хэн харахыг (Public, Friends, тодорхой хүмүүс) сонгож болно.…

2020.03.201 мин
FACEBOOK

Хаягаа ХАКЕРДУУЛАХААС хамгаалах.

Facebook хаягаа алдаас сэргийлэх аргуудыг заах болно. Өөрийн мэдээллийг хамгаалж суръя. Га…

2020.02.191 мин
ГАРЫН АВЛАГА

"Facebook" дээр ядаргаатай ирээд байгаа "Notification"-г ирүүлэхгүй болгох

"Facebook" сүүлийн үед мэдээлэл хүлээж авдаг гол хэрэгслийн нэг болоод байгаа билээ. Та "F…

2015.01.191 мин