"Yahoo" э-майлд ирдэг э-майлыг өөрт хэрэгтэй байдлаар ялгах

· 2 мин унших Гарын авлагаYahoo

"Yahoo" э-майлыг хэрэглэдэг олон хэрэглэгч байгаа болов уу. Таны хаягт маш олон э-майл ирж байгаа гэж бодож байна. Үүнд хэрэгтэй э-майлээс гадна хэрэггүй э-майл бас маш олон ирдэг байх. Зарим тохиодолд хэрэггүй э-майл нь хэт их ирснээс болж хэрэгтэй э-майлээ анзаарахгүй өнгөрөх тохиолдол мөн гарч байсан байх.

Энэ нь үндсэндээ таньд ирж байгаа э-майлыг фолдерт хувааж өгөх болно. Ингэснээр хэрэггүй олон э-майл дотроос хэрэгтэй э-майлээ хайх хэрэггүй болно.

Ирж байгаа хэрэггүй э-майлыг ялгах арга.



  1. Эхлээд таньд ирсэн э-майлыг хадгалах фолдороо үүсгэх хэрэгтэй. Энэ нь та өөрөө дуртай нэрээ өгч болно. Миний хувьд ажлын, гэр бүлийн э-майл зэргээр фолдор үүсгэж хэрэглэдэг.

    yahoo_mail_filter_1


    Гарч ирсэн цонхонд фолдорын нэрийг оруулна уу.

    Фолдор тань зүүн талд "Folders" доор нэмэгдэнэ.


  2. Та ялгах гэж байгаа э-майлээ сонгоод "More..." дотор байгаа "Filter Emails Like This..."-г дарна уу.

    yahoo_mail_filter_4


  3. Үүний дараа доорх цонх гарч ирнэ. Энэ цонх нь хэнээс ирсэн э-майлыг хааш нь хийх талаарх тохиргоо юм. Энэ нь маш олон янзаар ялгах боломжтой.
    yahoo_mail_filter_5

  4. "Filter"-ийн нэрийг бичээд "From" дээр нь тухайн фолдорт хийх э-майл хаягаа бичих хэрэгтэй. Үүний доор байгаа гурван хэсгийг хоосон орхиод "Then move the message to this folder" дээр ирсэн э-майлыг хаана хийхийг сонгож өгнө.
    yahoo_mail_filter_6

    Мөн заавал ирж байгаа э-майлээ хаягаар нь ялгах шаардлагагүй.
    Жишээлбэл: "Subject" буюу гарчгийг нь "Test" гээд хадгалах фолдорыг нь "Trash" гэж тохируулвал "Test" гарчигтай бүх ирсэн э-майлыг хогийн саванд хийнэ гэсэн үг юм.
    yahoo_mail_filter_7

  5. Үүний дараагаас ирсэн э-майлыг тухайн үүсгэсэн фолдроос орж харах боломжтой.
    yahoo_mail_filter_8

  6. Үүсгэсэн ялгах тохиргоогоо өөрчлөх боломжтой. Баруун дээд хэсэгт байгаа тохиргооны зураг дээр дараад "Setting"-руу орно уу.
    yahoo_mail_filter_9

  7. Гарч ирсэн цонхны "Filter" хэсэг дээр дархад таны үүсгэсэн ялгах тохиргоо бий.
    yahoo_mail_filter_10

  8. Шинээр фолдер нэмэх бол "Add", Үүсгэсэн тохиргоогоо өөрчлөх бол тохиргоогоо сонгож байгаад "Edit", Устгах бол хэрэггүйгээ сонгоод "Delete", Үйлдлээ хийж дууссан бол "Save" товчийг дараад дуусч байна.


Та э-майл хаягаа ашиглахдаа тухайн тохиргоог хийсэн байхад хэрэгтэй мэдээллээ дараа нь олоход таньд амар байна гэж найдаж байна.

Таньд таалагдсан бол “Like” болон “Share” хийж өгнө үү.

Холбоотой нийтлэлүүд

ГАРЫН АВЛАГА

INSTAGRAM хаягаа устгах, түр идэвхгүй болгох

Энэ удаагийн бичлэгээр Instagram хаягаа түр идэвхгүй болгох мөн устгах талаар заах болно. …

2020.12.111 мин
EXCEL

Регистрийн дугаараас тухайн хүний мэдээллийг авах

Microsoft Office Excel-г ашиглаж регистрийн дугаар дээрээс мэдэх боломжтой мэдээллүүдийг х…

2020.05.281 мин
EXCEL

Хүснэгтээс хайлт хийдэг LOOKUP функц.

Microsoft Office Excel-ийн LOOKUP функцийг хэрхэн ашиглах талаар заах болно. Мөн LOOKUP фу…

2020.05.251 мин