"Windows 10" ба түүний онцлог.

· 2 мин унших MicrosoftWindows 10

"Windows 10" нь 2015 оны 7 сарын 29-нд албан ёсоор нээлтээ хийнэ.

Гарчиг:


"Windows 10"-н зорилго


"Microsoft" компьютерийн үйлдлийн систем, "Windows Phone" зэрэг гар утас, тавлет хэрэгслүүд, бүх төрлийн "Microsoft"-ийн үйлдлийн системийг "Windows 10"-т нэгтгэж байгаагаа мэдэгдлээ.

Бүх төрлийг нэг үйлдлийн системтэй болгосноор клоуд системийг хэрэглэхэд амар болж, өгөгдлийг дамжуулах, өөр хэрэгслүүд хоорондох харилцааг сайжруулж байна.

"Microsoft" нь компьютерийн олон хэрэглэгчтэй. Харин ухаалаг гар утас, тавлет төрлийн хэрэгслүүдийн хэрэглэгчдийн тоогоороо "Apple" болон "Google" зэрэг өрсөлдөгчдөөсөө нилээн хол хоцорсон.

Энэ удаагийн нэгтгэж байгаа нь цаашид ухаалаг гар утас, тавлет хэрэглэгчдийг өөртөө татах зорилго бас агуулж байгаа болов уу.
Introducing Windows 10 - the best Windows yet

YouTube

"Windows 10"-ийн өөрчлөлт.


"Start Menu"-г сэргээсэн


"Windows 8" дээр хассан "Start Menu"-г буцааж сэргээхээр болсон. Мөн дуртай програмаа баруун талд нь байршуулах боломжтой.

"Cortana"


"Cortana" нь анх "Windows Phone 8.1"-с хэрэглэгдэж эхэлсэн дуугаар туслах функц юм. Энэ нь "Apple"-ийн "Siri" мөн "Google"-ийн "Google Now"-тай адилхан зүйлсийг хийж чадна.

Бровзерийг "IE"-с "Microsoft Edge" болсон.


"Windows"-ийн бровзер гэвэл "Internet Explorer" байсан харин "Windows 10" дээр "Microsoft Edge" гэдэг шинэ бровзертэй болсон. "IE"-ийн хуучин түүлбар болон плагинийг хэрэглэх боломжгүй.

Програмыг дөрвөн хэсэгт хувааж харуулах


"Windows 7"-с дэлгэц дээрээ зүүн баруун талдаа хоёр програмыг зэрэг хардаг байсан бол "Windows 10" дээрээс үүнийгээ зүүн дээр доор, баруун дээр доор гээд дөрөв хувааж зэрэг харах боломжтой болж байна.

Виртуаль дисктоп


Виртуаль дисктоп нь хиймэл дисктопууд үүсгэж тус бүр өөр өөр зорилготойгоор програмуудыг ажиллуулах боломжтой.

windows10_vertualdesctop


Үнэгүй шинэчлэх


"Windows 10"-ийг худалдаанд гарснаас хойш нэг жил "Windows 7", "Windows 8", "Windows Phone 8.1"-тэй хүмүүс үнэгүй шинэчлэл хийх боломжтой. Энэ үйлчилгээний зорилго нь бүх үйлдлийн системийг "Windows 10" болгож нэгтгэхтэй холбоотой болов уу.

YouTube

"Windows 10" болгоход гарах асуудал.


"Windows 10" болгоход нэг том асуудал бий тэр нь драйверуудаа танихгүй болох юм. Жишээлбэл: таны хэрэглэж байгаа хулгана "Windows 10"-т таарахгүй бол "Windows 10" суулгангуут таны хулгана ажиллахгүй болно гэсэн үг юм.

Мөн үүнтэй адил програм хангамжууд таны хэрэглэж байсан програмууд "Windows 10" дээр ажиллахгүй байх магадлалтай. "Microsoft"-ийн өөрийн програм хангамжууд зүгээр ажиллана.

Харин бусад төрлийн програм хангамжууд ажиллахгүй болох магадлалтайг анхаарах хэрэгтэй.

Энэ асуудлыг шийдэхийн  тулд хэсэг хугацааны дараа гарах "windows 10" шинэчлэлүүд, мөн тухайн програмыг "Windows 10"-т тааруулан шинэчлэхийг хүлээх хэрэгтэй болно.

YouTube

Таньд таалагдсан бол “Like” болон “Share” хийж өгнө үү.

Холбоотой нийтлэлүүд

КОМПЬЮТЕР

Snipping Tool та ашигладаг уу? Принт скрийн хийх 3 арга.

Windows -ийн дэлгэцэн дээрх зүйлсийг зураг болгох аргуудыг та мэдэх үү? Энэ удаад Snippi…

2021.02.041 мин
КОМПЬЮТЕР

Ажил хурдасгах Clipboard-г та мэдэх үү?

Та 'Windows key' болон 'V'-г зэрэг дарахаар юу болдог вэ? Мөн Clipboard гэж мэдэх үү? Энэ …

2020.12.051 мин
POWERPOINT

SLIDE MASTER гэж юу вэ? Яаж ашиглах вэ?

PowerPoint-н маш чухал ойлголт болох SLIDE MASTER-г хэрхэн ашиглах талаар заана. Мөн хууда…

2020.04.031 мин