И-майл бичихэд хэрэглэдэг 'TO/CC/BCC'-ийн ялгаа

· 1 мин унших Мэдэхэд илүүдэхгүй

Та бүхэн и-майлыг өдөр тутамдаа хэрэглэдэг байх. Та 'TO/CC/BCC'-г ялгаж хэрэглэж чадаж байна уу.

email to/cc/bcc

'ТО' гэж?

Таны бичиж байгаа и-майлыг хүлээн авах хүний хаягийг энд бичнэ.

'СС'гэж?

'CC' гэдэг нь 'Carbon Copy' гэсэн үгийн товчлол юм. Энд тухайн майлийн агуулгыг давхар явуулах хүний и-майл хаягийг бичих болно. Мөн 'TO' болон 'BCC' дээр бичсэн хаягт тухайн хүн рүү явуулсан гэдэг нь мэдэгдэх болно.

Хэрэглэх жишээ: Та нэг компани-д и-майл явуулсан ба түүнийгээ өөрийн дарга руугаа давхар явуулах үед хэрэглэж болно. Тухайн хүлээн авсан хүн таныг и-майлээ даргадаа давхар явуулсан гэдгийг харах боломжтой.

'BCC' гэж?

'BCC' нь 'Blind Carbon Copy' гэсэн үг юм. Энэ нь 'BCC' дээр бичсэн хүний хаяг 'TO/CC/BCC' дээр бичсэн хаягт тухайн хүн рүү явуулсан гэдэг нь мэдэгдэхгүй байх юм.

Хэрэглэх жишээ: Та явуулж байгаа э-майлээ ажлын бус өөрийн э-майл хаягруу давхар явуулмаар байгаад үүнийгээ мэдэгдмээргүй үед 'BCC' дээр өөрийн хаягийг бичихэд болно.

Таньд таалагдсан бол 'Like' болон 'Share' хийнэ үү.

Холбоотой нийтлэлүүд

КОМПЬЮТЕР

Snipping Tool та ашигладаг уу? Принт скрийн хийх 3 арга.

Windows -ийн дэлгэцэн дээрх зүйлсийг зураг болгох аргуудыг та мэдэх үү? Энэ удаад Snippi…

2021.02.041 мин
КОМПЬЮТЕР

Ажил хурдасгах Clipboard-г та мэдэх үү?

Та 'Windows key' болон 'V'-г зэрэг дарахаар юу болдог вэ? Мөн Clipboard гэж мэдэх үү? Энэ …

2020.12.051 мин
МЭДЭХЭД ИЛҮҮДЭХГҮЙ

Google-с мэдээллийг хурдан бөгөөд оновчтой хайх

Орчин үед мэдээллийг оновчтой хайх нь хувь хүний чадварын нэг хэсэг болж байна. Та энэ бич…

2020.03.261 мин