Компьютер

CPU гэж юу вэ? CPU-н талаарх дэлгэрэнгүй мэдээлэл.

Гарчиг:

CPU гэж юу вэ?

CPU-г RAM буюу мэмори, хард зэрэг компьютерийн сэлбэгтэй хамт маш их сонсдог үг гэж бодож байна. CPU нь Central Processing Unit гэсэн үгийн товчлол бөгөөд процессор гэж бас нэрлэдэг. Энэ нь хүний биеэр тайлбарлавал тархи, машинаар хэлвэл мотор нь юм.

CPU нь мэдээлэл хадгалах төхөөрөмжөөс мэдээлэл хүлээн авч бодолт хийж тус бүрийн мэдээлэл хадгалах төхөөрөмж болон мэдээлэл гаргах төхөөрөмж рүү үр дүнгээ явуулна.

CPU-г нэг доор хүлээн авах мэдээллийг битээр илэрхийлнэ. Бит нь их байх тусам нэг зэрэг олон боловсруулалт хийх чадалтай.

CPU-н харагдах байдал.

CPU нь үндсэн хавтан дээр байрлах “Socket” буюу сууринд бэхлэгдэн байршина.

CPU нь компьютерийн төхөөрөмжүүд дундаас хамгийн их халдаг нь бөгөөд заавал хөргөөх төхөөрөмж буюу сэнстэй хамт байна. Компьютерийг задалж харахад ингэж харагдана.

CPU fun image iTeach.mn

Өөрийн компьютерийн CPU-г харах.

“Start Menu”-р ороод “Computer” дээр хулганы баруун товчоо дараад “Properties” дээр даран харах боломжтой. CPU_view_status_1Та өөрийн CPU-ны үзүүлэлтийг харна уу.  CPU_view_status_2

CPU-н боловсруулах хурд нь юунаас хамаарах вэ?

CPU-н хурд нь үндсэндээ клок давтамжийн тоо болон коагийн тооноос хамаарна.

Клок давтамжийн тоо.

CPU нь клок гэдэг давтамжтай дохиогоор ажилладаг. Клок давтамжийн тоо нь нэг секундэд хэр их давтагдахыг илэрхийлдэг. Жишээлвэл “3GHz”-н CPU-н нэг секундэд ойролцоогоор гурван тэрбум удаа давтагдана гэсэн үг.CPU_SIGNAL

Клок давтамжийн тоо гэдэг нь CPU харахад байдаг “1.8 GHz” болон “2.4 GHz” зэрэг тоог хэлж байгаа юм. Тоо нь ихсэх тусам хурдан боловсруулалт хийх болно.

Клокийг илэрхийлэх нэгж болох “МHz” (Мега хэрц) нь “1000MHz” нь “1GHz”(Гига хэрц)-тэй тэнцүү (Зарим газар “MHz”-р илэрхийлсэн байдаг).

Орчин үед “Turbo Boost” гэх технологи хөгжсөнөөр CPU-ны үзүүлэлт өөрчлөгддөг болсон. Жишээлвэл “3GHz”-н чадалтай CPU байсан ч хийх үйлдэл бага үед “2GHz”-р ажиллаж, хийх үйлдэл их үед “3,6GHz”-р ажиллах боломжтой гэсэн үг юм. Үүнийг үзүүлэлт дээрээ “3,0GHz with Turbo boost up to 3.6GHz” гэх мэтээр илэрхийсэн байдаг.

CPU-н “Cache Memory” буюу нөөц санах ой гэж юу вэ?

Нөөц санах ой нь өгөгдлийг түр зур хадгалах газрыг хэлнэ.

Өгөгдлийг түр хадгалахад “RAM” байдаг харин энэ нь “RAM-тай харцаж байснаас CPU-д хэрэгтэй өгөгдлийг өөрт нь хадгалавал илүү хурдан болох юм биш үү?” гэсэн бодлоос үүссэн гэдэг.

Нөөц санах ойд “L1 Cache”, “L2 Cache” болон “L3 Cache” зэрэг байх бөгөөд үндсэндээ ялгаа байхгүй гэж ойлгож болно.

Хоёр цөмтэй болон дөрвөн цөмтэй CPU-д цөм тус бүрт нь нөөц санах ой байршуулах эсвэл нийтэд нь байршуулсан байдаг. Жишээ нь дөрвөн цөмтэй CPU-д “L1 Cache”-г “64KM * 4” гэж илэрхийлсэн байвал цөм тус бүрт “64KB”-н нөөц санах ойтой гэсэн үг. Харин “L3 Cache”-г “6MB” гэсэн байвал “*4” байхгүй тул дундаа нэг нөөц санах ойтой гэсэн үг.

Нөөц санах ойн их байх тусам CPU хурдан ажиллах болно.

CPU-н коа буюу цөм гэж юу вэ?

Коа буюу цөм нь боловсруулалт хийдэг хэсэг юм.

Саяхан хүртэл CPU-н цөм нь нэг л байдаг байсан харин 2006 оноос хоёр ширхэг цөмтэй(Dual Core) CPU гарч ирсэн. 2007 оноос хойш 4 цөмтэй (Quad Core) гарч ирсэн. Одоо зургаа, найм зэрэг олон цөмтэй CPU хэрэглээнд гарсан. Олон цөмтэй CPU-г нийтэд нь “Multicoa” гэж хэлдэг.

Хоёр цөмтэй, дөрвөн цөмтэй болсоноор компьютер олон үйлдэл хийх хэрэгтэй үед үүнийгээ хувааж хийж чаддаг. Ингэснээр боловсруулалтыг хурдан хийдэг болсон.

Үндсэндээ цөм нь олон болох тусам хурдан боловсруулдаг гэж ойлгож болно.

Hyper-Threading Technology гэж юу вэ?

Энэ технологи нь “Pentium 4” , “i3”, “i7” зэрэг CPU-д хэрэглэгддэг технологи юм.

Энэ нь CPU боловсруулж байгаа ажлаа бүх чадлаараа хийх хэрэггүй амархан боловсруулалт байх үед хэрэглэхгүй байгаа хэсгийг ашиглах боломжтой болгосон технологи юм.

Нэг цөмөөр хоёр ажлыг зэрэг хийх боломжтой болно гэсэн үг. Гэхдээ үнийг агуулсан CPU харьцангүй их халуун ялгаруулах ба цахилгаан зарцуулалт их байдаг.

Ямар учиртай гэхээр доорх зураг дээр “i5” дөрвөн цөмтэй юм шиг харагдаж магадгүй.
CPU_i5_core_thread_1
Гэхдээ энэ CPU-н хоёр цөмтэй юм. “Hyper-Threading Technology (HT)”-н нэг цөмийг хоёр болгож үйлдлийн системд таниулж боловсруулах хурдыг ихэсгэдэг технологи юм.

Доорх зураг дээр “Cores” нь хоёр байгаа бөгөөд “Threads” буюу салбар прогцесс нь дөрөв байгаа.

“Intel”-ийн “i” төрөлд “Hyper-Threading Technology”-тэй CPU 4-12 гэх мэт цөмтэй харагдаж байгаа ч яг үнэндээ үүний хагас ширхэг цөмтэй байна.
CPU_i5_core_thread_2

Малтипроцессэр гэж юу вэ?

Малтипроцессэр нь хоёроос олон CPU-г байршуулсан компьютерийг хэлнэ. Сервер болон воркстайшнд зориулж хийгддэг. Хоёр CPU-г ажиллуулахын тулд тусгай эх хавтан болон RAM шаардагддаг тул энгийн компьютероос хамаагүй үнэтэй байдаг.

CPU-ийн 32bit болон 64bit.

Үйлдлийн системд 32bit болон 64bit гэж байдаг шиг CPU бас битийн ялгаа байдаг.

64bit-ийн CPU 64bit үйлдлийн системтэй байхад илүү сайн ажиллана. Харин 32bit CPU дээр 64bit-ийн үйлдлийн систем суулгавал ажиллахгүй.

Үйлдлийн системийн 32bit болон 64bit-ийн ялгаа.

CPU Socket гэж юу вэ?

Сокет гэдэг нь эх хавтанд CPU-г байршуулах төхөөрөмжийг хэлнэ. Тухайн Сокетоос хамаарч байршуулж болох CPU нь хязгаарлагдана. Эх хавтан авахад тухайн эх хавтанд дээрх сокетын нэр заавал тодорхойлогдсон байдаг.

CPU сонгож авах үед өөрийн компьютерийн сокетийг мэдэхгүй бол таарахгүй CPU авах магадлалтай тул анхаарна уу. Өөрийн эх хавтанд CPU авах гэж байгаа бол мөн анхаарах хэрэгтэй.

Таньд таалагдсан бол “Like” болон “Share” хийж өгнө үү.