(WORD) Хуудасны дугаарыг дахин эхлүүлэх
Microsoft Office Word дээр хуудасны дугаараа дундаас нь дахин хэрхэн эхлүүлэх талаар заах болно.
Товч тайлбар
Нүүр хуудас, гарчигт дугаар оруулахгүй, үндсэн хэсгээс 1-ээр эхлүүлэх боломжтой.
Хэрхэн хийх вэ?
- Дугаар эхлэх хуудасны өмнө курсороо тавиад Layout › Breaks › Next Page (Section Break) оруулна.
- Шинэ хэсгийн footer дээр 2 дарж Link to Previous-ийг унтраана.
- Page Number › Format Page Numbers › Start at: 1.
- Өмнөх хэсгийн дугаарыг устгана.
