БИЧСЭН ТЕКСТИЙН БҮХ ҮСГИЙГ ТОМ БОЛГОХ
Microsoft Office Word дээр бичсэн текстийг бүх үсгийг нь хэрхэн том болгох талаар заах болно.
Товч тайлбар
Бичсэн текстийг дахин бичихгүйгээр бүх үсгийг том болгох боломжтой.
Хэрхэн хийх вэ?
- Текстээ сонгоно.
- Shift+F3 дарж давтвал: бүгд жижиг → Эхний үсэг том → БҮГД ТОМ.
- Эсвэл Home › Aa (Change Case) › UPPERCASE.
