Header болон Footer-г ашиглаж сурах
Word дээр дээд талын хоосон зай болох Header, доод талын хоосон зай болох Footer-т текс болон зураг оруулах талаар тайлбарлана.
Товч тайлбар
Header (толгой), Footer (хөл)-д бичсэн зүйл бүх хуудсанд давтагдан харагдана.
Хэрхэн хийх вэ?
- Хуудасны дээд эсвэл доод зай дээр 2 удаа дарна (эсвэл Insert › Header/Footer).
- Текст, лого, огноогоо оруулна.
- Эхний хуудсанд харуулахгүй бол Different First Page-ийг идэвхжүүлнэ.
- Close Header and Footer дарж гарна.
