Нэг нүдэнд бичсэн овог нэрийг 'FLASH FILL'-г ашиглаж салгах
Microsoft Оffice Excel дээр нэг нүдэнд бичигдсэн овог нэрийг 'Flash fill' функцийг ашиглан хоёр нүдэнд хэрхэн салгах талаар заах болно.
Товч тайлбар
Flash Fill нь таны оруулсан жишээг таньж, бусад мөрийг автоматаар бөглөдөг.
Хэрхэн хийх вэ?
- A баганад "Бат Болд" гэх мэт овог нэр байна гэж үзье.
- B2 нүдэнд эхний хүний овгийг (Бат) гараар бичнэ.
- B3 нүдэнд шилжээд Ctrl+E дарна. Бүх мөр автоматаар бөглөгдөнө.
- C баганад нэрийг мөн адил салгана.
