Sort буюу эрэмбэлэхэд зайлшгүй мэддэг байх шаардлагатай зүйлс
Microsoft Office Excel дээр Sort буюу эрэмбэлэх талаар заах болно.
Үүнд эрэмбэлэх үед мэддэг байх шаардлагатай зүйл.
Ихэвчлэн гардаг алдаа.
2, 3 мөрөөр эрэмбэлэх.
Хүссэн аргаар эрэмбэлэх талаар заах болно.
Товч тайлбар
Sort (эрэмбэлэх) ашиглан өгөгдлийг цагаан толгой, тоо, огноо зэргээр дараалуулна.
Хэрхэн хийх вэ?
- Хүснэгтийн аль нэг нүдэн дээр байрлана (бүх хүснэгт автоматаар сонгогдоно).
- Data › Sort дарна.
- Sort by-д эрэмбэлэх баганаа, Order-д өсөх/буурахыг сонгоно.
- Олон нөхцөлөөр эрэмбэлэх бол Add Level дарж нэмнэ.
Зөвлөгөө: Зөвхөн нэг баганыг сонгоод эрэмбэлбэл бусад баганатай холбоо тасарч, мэдээлэл холилдоно. Үүнээс болгоомжлоорой.
