Ажил хурдасгах Clipboard-г та мэдэх үү?
Та 'Windows key' болон 'V'-г зэрэг дарахаар юу болдог вэ?
Мөн Clipboard гэж мэдэх үү?
Энэ удаагийн бичлэгээр ажил хурдасгах аргуудын нэг болох Clipboard-г ашиглах талаар заах болно.
Товч тайлбар
Clipboard history нь сүүлд хуулсан олон текст, зургийг хадгалж, хүссэнээ сонгон буулгах боломж олгоно.
Хэрхэн хийх вэ?
- Win+V дарна. Анх удаа бол Turn on товчийг дарж идэвхжүүлнэ.
- Ердийнхөөрөө Ctrl+C-ээр хэд хэдэн зүйл хуулна.
- Буулгах газраа Win+V дарж жагсаалтаас хүссэнээ сонгоно.
- Байнга хэрэглэдэг зүйлээ 📌 (Pin) хийвэл компьютер унтарсан ч хадгалагдана.
Сэтгэгдэл (1)
bayarlalaa