Excel программын COUNT орсон функцүүдийг хэрхэн ашиглах вэ?
Эдгээр функцүүд нь бүгд сонгосон нүднүүдийн дээр бичсэн өгөгдлүүдийг тоолоход ашигладаг. Тус тус юуг тоолох гэж байгаагаас хамаарч хэрэглэх болно.
COUNT функц нь сонгосон нүднүүд дээрх өгөгдлийн тоо, огноог тоолдог харин бичиг, тэмдэгт болон хоосон нүдийг тоолдоггүй.
COUNTA функц нь сонгосон нүднүүд дээрх өгөгдлийн тоо, огноо дээр нь бичиг болон тэмдэгтийг тоолдог. Харин хоосон зайг тоолдоггүй.
COUNTBLANK функц нь сонгосон хэсгийн хоосон байгаа нүднүүдийг тоолдог.
COUNTIF болон COUNTIFS нь сонгосон нүднүүдийг нөхцөлтэйгээр тоолдог функц юм.
COUNTIF функц нь ганцхан нөхцөлтэйгээр нийлбэрийг олдог бол COUNTIFS функц нь олон нөхцөлтэйгээр тоолдог юм.
Функцийн бичлэг:
=COUNT(өгөгдөл1, өгөгдөл2, … өгөгдөл255)
=COUNTA(өгөгдөл1, өгөгдөл2, … өгөгдөл255)
=COUNTBLANK(өгөгдөл)
=COUNTIF(өгөгдөл, нөхцөл)
=COUNTIFS(өгөгдөл1, нөхцөл1, өгөгдөл2, нөхцөл2, …)
гэж бичигдэх болно.
Хариу Үлдээх