(EXCEL) SUMPRODUCT функцийг хэрэглэх заавар

Microsoft Office Excel програмын MEDIAN функцийг хэрхэн ашиглах вэ?

SUMPRODUCT функц нь сонгосон багануудыг  харгалзах мөрөөр нь үржүүлээд гарсан үр дүнг хооронд нь нэмж нийлбэрийг нь олдог функц юм.

Энэ функцийг хэрэглэхдээ багана болон мөр нь адилхан тоотой байх хэрэгтэйг анхаарна уу.

Функцийн бичлэг:

=SUMPRODUCT(өгөгдөл1, өгөгдөл2, … өгөгдөл255)

гэж бичигдэх болно.

Доорх бичлэгээс дэлгэрэнгүй үзнэ үү.

Таньд таалагдсан бол “Like” болон “Share” хийж өгнө үү.

(EXCEL) PRODUCT функцийг хэрэглэх заавар

Microsoft Office Excel програмын PRODUCT функцийг хэрхэн ашиглах вэ?

PRODUCT функц нь сонгосон өгөгдлүүдийг хооронд нь үржүүлж үржвэрийг олдог функц юм.

Функцийн бичлэг:

=PRODUCT(өгөгдөл1, өгөгдөл2, … өгөгдөл255)

гэж бичигдэх болно.

Доорх бичлэгээс дэлгэрэнгүй үзнэ үү.

Таньд таалагдсан бол “Like” болон “Share” хийж өгнө үү.

(EXCEL) MODE.SNGL болон MODE.MULT функцийг хэрэглэх заавар

Microsoft Office Excel програмын MODE.SNGL болон MODE.MULT функцийг хэрхэн ашиглах вэ?

MODE.SNGL болон MODE.MULT нь сонгосон өгөгдлийн дотор хамгийн их давхцаж байгаа тоог буцааж өгдөг функц юм.

MODE.SNGL нь MODE функцтэй адилхан үйлдэл хийдэг функц бөгөөд шинэчлэсэн хувилбар юм.

MODE.SNGL болон MODE.MULT хоёр функцийн ялгаатай тал нь MODE.SNGL нь давхцаж байгаа тоо нь адилхан байсан ч гэсэн ганцхан утга буцаадаг юм. Харин MODE.MULT нь давхцаж байгаа олон утгыг илэрхийлэх боломжтой функц юм. Хэрхэн хэрэглэх талаар доорх бичлэгээс дэлгэрэнгүй үзнэ үү.

Функцийн бичлэг:

=MODE(өгөгдөл1, өгөгдөл2, … өгөгдөл255)

=MODE.SNGL(өгөгдөл1, өгөгдөл2, … өгөгдөл255)

=MODE.MULT(өгөгдөл1, өгөгдөл2, … өгөгдөл255)

гэж бичигдэх болно.

Доорх бичлэгээс дэлгэрэнгүй үзнэ үү.

Таньд таалагдсан бол “Like” болон “Share” хийж өгнө үү.

(EXCEL) MEDIAN функцийг хэрэглэх заавар

Microsoft Office Excel програмын MEDIAN функцийг хэрхэн ашиглах вэ?

MEDIAN функц нь сонгосон өгөгдөл дотроос голын утгыг нь олоход хэрэглэдэг.

Энэ нь дундажийг олно гэсэн үг биш.

Жишээлбэл: есөн ширхэг өгөгдөл байлаа гэж бодоход багаас нь жагсаагаад тав дахь өгөгдлийг нь үр дүн болгож гаргаж өгдөг функц юм.

Харин арван ширхэг өгөгдөл байлаа гэж бодоход багаас нь жагсааж байгаад тав дахь өгөгдөл болон зургаа дахь өгөгдлийг нэмээд хоёрт хуваасан утгыг буцаадаг функц юм.

Функцийн бичлэг:

=MEDIAN(өгөгдөл1, өгөгдөл2, … өгөгдөл255)

гэж бичигдэх болно.

Доорх бичлэгээс дэлгэрэнгүй үзнэ үү.

Таньд таалагдсан бол “Like” болон “Share” хийж өгнө үү.

(EXCEL) COUNT, COUNTA болон COUNTBLANK функцийг хэрэглэх заавар

Microsoft Office Excel програмын COUNT, COUNTA болон COUNTBLANK функцийг хэрхэн ашиглах вэ?

Эдгээр функцууд нь бүгд сонгосон нүднүүдийн дээр бичсэн өгөгдлүүдийг тоолоход ашигладаг. Тус тус юуг тоолох гэж байгаагаас хамаарч хэрэглэх болно.

COUNT функц нь сонгосон нүднүүд дээрх өгөгдлийн тоо, огноог тоолдог харин бичиг, тэмдэгт болон хоосон нүдийг тоолдоггүй.

COUNTA функц нь сонгосон нүднүүд дээрх өгөгдлийн тоо, огноо дээр нь бичиг болон тэмдэгтийг тоолдог. Харин хоосон зайг тоолдогүй.

COUNTBLANK функц нь сонгосон хэсгийн хоосон байгаа нүднүүдийг тоолдог.

Функцийн бичлэг:

=COUNT(өгөгдөл1, өгөгдөл2, … өгөгдөл255)

=COUNTA(өгөгдөл1, өгөгдөл2, … өгөгдөл255)

=COUNTBLANK(өгөгдөл)

гэж бичигдэх болно.

Доорх бичлэгээс дэлгэрэнгүй үзнэ үү.

Таньд таалагдсан бол “Like” болон “Share” хийж өгнө үү.

‘Google Play Store’-с татаж болохгүй байгаа програмыг хэрхэн татах вэ?

Андройд төрлийн ухаалаг гар утас дээр ‘Google Play Store’-с програм татах гэхлээр зарим програмыг ‘This item isn’t available in your country’ гэсэн бичиг гарч ирээд татаж болохгүй байдаг.

Эдгээр програмууд нь Монгол улсаас татахыг нь хүчинтэй болгоогүй байдаг.

Үүнийг татдаг болгохын тулд Монгол улсаас интернет орж байгаа гэсэн мэдээллийг нь өөрчлөх хэрэгтэй болдог.

Татаж болохгүй байгаа програмыг татах боломжтой болгох олон арга байдаг.

Энэ удаад ‘Free VPN- Hostpot Shield Basic’ гэдэг програмыг ашиглаж татах боломжтой болгох болно.

Free VPN- Hostpot Shield Basic татах хаяг:

https://play.google.com/store/apps/details?id=hssb.android.free.app

Татах болгомжтой болгох нь маш амархан тул мэдээд авсан байхад илүүдэхгүй болов уу.

Доорх бичлэгээс дэлгэрэнгүй үзнэ үү.

Таньд таалагдсан бол Like болон Share хийж өгнө үү.

(EXCEL) AVERAGEIF болон AVERAGEIFS функцийг хэрэглэх заавар

Microsoft Office Excel програмын AVERAGEIF болон AVERAGEIFS функцийг хэрхэн ашиглах вэ?

Microsoft Office Excel програмын AVERAGEIF болон AVERAGEIFS функцүүд нь AVERAGE функцтэй адилхан дундажийг олдог функц бөгөөд ялгаа нь нөхцөлтэйгээр нийлбэрийг олдог.

AVERAGEIF функц нь ганцхан нөхцөлтэйгээр нийлбэрийг олдог бол AVERAGEIFS функц нь олон нөхцөлтэйгээр нийлбэрийг олно.

Функцийн бичлэг:

=AVERAGEIF(нөхцөл шалгах өгөгдөл, нөхцөл,  өгөгдөл)

=AVERAGEIFS(өгөгдөл, нөхцөл шалгах өгөгдөл 1, нөхцөл 1, нөхцөл шалгах өгөгдөл 2, нөхцөл 2, …)

гэж бичигдэх болно.

Доорх бичлэгээс дэлгэрэнгүй үзнэ үү.

Таньд таалагдсан бол “Like” болон “Share” хийж өгнө үү.

(EXCEL) AVERAGE болон AVERAGEA функцийг хэрэглэх заавар

Microsoft Office Excel програмын AVERAGE болон AVERAGEA функцийг хэрхэн ашиглах вэ?

Microsoft Office Excel програмын AVERAGE болон AVERAGEA функцүүд нь дундажийг олоход хэрэглэгдэг.

AVERAGE функц нь ямар нэгэн тэмдэгт, бичсэн үг, өгүүлбэрийг дундаж бодоход тооцдоггүй. Харин AVERAGEA функц нь ямар нэгэн тэмдэгт, бичсэн үг, өгүүлбэрийг 0 гэсэн утга болгож дундаж бодохдоо тооцдог ялгаатай. Мөн ‘TRUE’ гэсэн утгыг 1 , ‘FALSE’ гэсэн утгыг 0 гэж тус тус авч үздэг.

Функцийн бичлэг:

=AVERAGE(өгөгдөл 1, өгөгдөл 2, …, өгөгдөл 255)

=AVERAGEA(өгөгдөл 1, өгөгдөл 2, …, өгөгдөл 255)

гэж бичигдэх болно.

Доорх бичлэгээс дэлгэрэнгүй үзнэ үү.

Таньд таалагдсан бол “Like” болон “Share” хийж өгнө үү.

(EXCEL) SUMIF болон SUMIFS функцийг ашиглах

Microsoft Office Excel програмын SUMIF болон SUMIFS функцийг хэрхэн ашиглах вэ?

Microsoft Office Excel програмын SUMIF болон SUMIFS функцүүд нь SUM функцтэй адилхан нийлбэрийг олдог функц бөгөөд ялгаа нь нөхцөлтэйгээр нийлбэрийг олдог.

SUMIF функц нь ганцхан нөхцөлтэйгээр нийлбэрийг олдог бол SUMIFS функц нь олон нөхцөлтэйгээр нийлбэрийг олно.

Функцийн бичлэг:

=SUMIF(нөхцөл шалгах өгөгдөл, нөхцөл,  өгөгдөл)

=SUMIFS(өгөгдөл, нөхцөл шалгах өгөгдөл 1, нөхцөл 1, нөхцөл шалгах өгөгдөл 2, нөхцөл 2, …)

дээрх байдлаар бичигдэх функцууд юм.

Доорх бичлэгээрс дэлгэрэнгүй үзнэ үү.

Таньд таалагдсан бол “Like” болон “Share” хийж өгнө үү.

(EXCEL) SUM функцийг ашиглах

Microsoft Office Excel програмын SUM функцийг хэрхэн ашиглах вэ?

Microsoft Office Excel програмын SUM функц нь нийлбэрийг олох ба хамгийн өргөн хэрэглэдэг функцуудын нэг юм.

=SUM(өгөгдөл 1, өгөгдөл 2, …, өгөгдөл 255)

гэж бичигдэнэ. Дээрх өгөгдөлийн оронд мөр болон багана зэрэг орох боломжтой.

Доорх бичлэгээрс дэлгэрэнгүй үзнэ үү.

Таньд таалагдсан бол “Like” болон “Share” хийж өгнө үү.

Blog at WordPress.com.

Up ↑