"Dropbox" гэж юу вэ? "Dropbox"-г хэрэглэх заавар.
"Dropbox"-г ашигласанаар та өөрийн файлаа авч явахгүйгээр интернеттэй дурын газраас хэрэглэж, өөрчлөх боломжийг олгодог үйлчилгээ юм.
Энд "Dropbox"-н хийж болох үйлдлүүдийг хэрхэн ашиглахыг заах болно. Үүнийг програм гэж ойлгохоос илүү клоуд үйлчилгээ гэж ойлгох хэрэгтэй. Клоудын талаар "Клоуд гэж юу вэ?" хэсгээс дэлгэрүүлж уншина уу.
"Dropbox"-н хаягтай болох.
Эхлээд "Dropbox"-г хэрэглэхдээ "Dropbox"-р орж хаяг нээх хэрэгтэй. Хаяг нээхдээ байгаа зураг шиг дэлгэц гарч үүний "Sign up"-г дарах хэрэгтэй.

"Sign up" товчийг дарсны дараа доорх дэлгэц гарна. Та дараах зүйлсийг оруулах хэрэгтэй. Дээрээс нь Таны нэр, овог, е-майл хаяг, нууц үгээ оруулах хэрэгтэй. Үүний дараа "Sign up" товчийг дарна уу.Үүний дараа доорх дэлгэц гарч "Dropbox" автоматаар татагдаж эхэлнэ.Dropbox"-г суулгахдаа дараах дарааллаар суулгана уу.

Суулгаж дуусаад та өөрийн үүсгэсэн хаягаараа нэвтэрч орох хэрэгтэй.


"Dropbox"-г хэрэглэх.



"Dropbox"-г та интернет бровзэр, компьютер дээр суулгасан програм болон гар утас дээр суулгасан програмууд дээрээ хэрэглэх боломжтой. Та өөрийн хаяг дээрээ хадгалсан файлаа хаанаас ч гэсэн авч хэрэглэх боломжтой болно гэсэн үг юм.
Хэрэглэх заавар:
Татаж авсан програм ажиллахад дараах дэлгэц гарна.

Таны "Favorites" дотор "Dropbox" гэсэн фолдэр үүссэн байгаа. Үүссэн фолдэр дотор та өөрийн "Dropbox" дотор хадгалах файлаа хуулахад "Dropbox" дээр хадгалагдаж эхэлнэ.
Интернет дээр хадгалагдсан файл нь доорх зураг дээр байгаа файл дээр гарсан шиг зөв тэмдэглэгээгээр тэмдэглэгдсэн байна.

Доорх зураг дээр дөнгөж хуулсан файлыг харуулж байна. "Evernote.docx" гэсэн файлын дээр зөв тэмдэглэгээ биш цэнхэр өнгө дотор тойрог шиг зурагтай байна. Энэ файл нь интернет дээр хадгалж амжаагүй байгаа файлыг харуулж байна.


Устгасан файлаа сэргээх.
Устгасан файлаа сэргээх үйлдлийг нь "Mozila Firefox", "Google Chrome" зэрэг интернет бровзрээр ороод хэрэлэх боломжтой. Доорх зураг нь бровзрээр орсон үед гарах дэлгэц юм.Устгасан файлаа сэргээхдээ эхлээд баруун дээр байгаа дөрвөн товчийн хамгийн баруу талд байгаа "Show deleted file" гэсэн товчийг дарна.



Өөрчилсөн файлаа буцаах.
"Dropbox" нь өөр дээр хадгалагдсан файлуудын өөрчлөлтийг мөн хадгалж байдаг тул хийсэн өөрчлөлтүүдийг буцаах боломжтой. Үүнийг хийхэд буцаамаар байгаа файл дээрээ баруун товчоо дархад доорх сонголтууд гарна. Хийсэн үйлдлээ буцаахад хамгийн доор байгаа "Previous versions" дээр дарах хэрэгтэй.

Бусад хүмүүст өөрийн файлаа шайре хийх.
"Dropbox"-н нэг онцлох тал өөрийн файлаа бусад хүмүүстэй шайре хийх боломжтой юм. Үүнд хоёр янзаар шайре хийх боломжтой. Нэг нь өөрийн файлаа таньдаг хүмүүсдээ шайре хийх. Нөгөө нь "Dropbox"-н хэрэглэгч дундаа хэрэглэж болох фолдэр шайре хийх боломжтой.
Зөвхөн файлаа шайре хийх дараалал:
Эхлээд өөрийн шайре хийх гэж байгаа файл дээрээ баруун товчоо дарна. Гарсан сонголтуудын хамгийн дээр байгаа "Share link"-г сонгоно.

"Share link"-ийг сонгоход доорх дэлгэц гарах ба шайре хийх хүмүүсийн е-майл хаягийг оруулж өгнө.




Фолдэрээр нь шайре хийх дараалал:
Эхлээд шайре хийх фолдэроо үүсгэнэ. Үүнд баруун дээр байгаа дөрвөн товчийн "Share a folder" гэсэн товчийг дарна.

"Share a folder" товчийг дарсны дараа доорх дэлгэц гарна. Эхний сонголт нь шинэ фолдэр үүсгэх, доорх товч нь үүсгэсэн файлаа шайре хийх гэсэн сонголт юм. Энэ тохиолдолд фолдэр үүсгэсэн байгаа тул доорх сонголтыг хийгээд "Next" товчийг дарна уу.




