Microsoft Office Excel програмын SUMIF болон SUMIFS функцийг хэрхэн ашиглах вэ?
Microsoft Office Excel програмын SUMIF болон SUMIFS функцүүд нь SUM функцтэй адилхан нийлбэрийг олдог функц бөгөөд ялгаа нь нөхцөлтэйгээр нийлбэрийг олдог.
SUMIF функц нь ганцхан нөхцөлтэйгээр нийлбэрийг олдог бол SUMIFS функц нь олон нөхцөлтэйгээр нийлбэрийг олно.
Функцийн бичлэг:
=SUMIF(нөхцөл шалгах өгөгдөл, нөхцөл, өгөгдөл)
=SUMIFS(өгөгдөл, нөхцөл шалгах өгөгдөл 1, нөхцөл 1, нөхцөл шалгах өгөгдөл 2, нөхцөл 2, …)
дээрх байдлаар бичигдэх функцууд юм.
Доорх бичлэгээрс дэлгэрэнгүй үзнэ үү.