(EXCEL) COUNT, COUNTA болон COUNTBLANK функцийг хэрэглэх заавар

· 1 мин унших ExcelMicrosoftYoutube

Microsoft Office Excel програмын COUNT, COUNTA болон COUNTBLANK функцийг хэрхэн ашиглах вэ?

Эдгээр функцууд нь бүгд сонгосон нүднүүдийн дээр бичсэн өгөгдлүүдийг тоолоход ашигладаг. Тус тус юуг тоолох гэж байгаагаас хамаарч хэрэглэх болно.

COUNT функц нь сонгосон нүднүүд дээрх өгөгдлийн тоо, огноог тоолдог харин бичиг, тэмдэгт болон хоосон нүдийг тоолдоггүй.

COUNTA функц нь сонгосон нүднүүд дээрх өгөгдлийн тоо, огноо дээр нь бичиг болон тэмдэгтийг тоолдог. Харин хоосон зайг тоолдогүй.

COUNTBLANK функц нь сонгосон хэсгийн хоосон байгаа нүднүүдийг тоолдог.

Функцийн бичлэг:

=COUNT(өгөгдөл1, өгөгдөл2, ... өгөгдөл255)

=COUNTA(өгөгдөл1, өгөгдөл2, ... өгөгдөл255)

=COUNTBLANK(өгөгдөл)

гэж бичигдэх болно.

Доорх бичлэгээс дэлгэрэнгүй үзнэ үү.

YouTube

Таньд таалагдсан бол "Like" болон "Share" хийж өгнө үү.

Холбоотой нийтлэлүүд

EXCEL

AI ашиглан Excel-ийн томьёо бичүүлэх

ChatGPT, Claude зэрэг AI-д хүснэгтээ тайлбарлаад хэрэгтэй Excel томьёогоо хэдхэн секундэд …

2026.11.021 мин
EXCEL

AND, OR, NOT функцийг хэрхэн ашиглах вэ?

Excel-ийн AND, OR, NOT функцээр олон нөхцөлийг нэгэн зэрэг шалгах, IF-тэй хослуулах арга ж…

2026.11.022 мин
EXCEL

CHOOSE функцийг хэрхэн ашиглах вэ?

Excel-ийн CHOOSE функцээр дугаараас хамааран жагсаалтаас утга сонгох, улирал, гарагийн нэр…

2026.11.021 мин