(WORD) Автоматаар ГАРЧИГ үүсгэх.
"Microsoft Word" дээр үүсгэсэн бичиг баримтын гарчигыг автоматаар үүсгэх боломжтой.
Үүнийг үүсгэх дарааллыг заах болно.
Товч тайлбар
Heading загвар ашигласан бол Word агуулгын гарчгийг (TOC) хуудасны дугаартай нь автоматаар үүсгэнэ.
Хэрхэн хийх вэ?
- Бүлгийн нэрсээ сонгоод Home › Styles-аас Heading 1, дэд гарчгийг Heading 2 болгоно.
- Гарчиг байрлах хуудсанд курсороо тавина.
- References › Table of Contents › загвараа сонгоно.
- Агуулга өөрчлөгдвөл Update Table дарна.

Таньд таалагдсан бол “Like” болон “Share” хийж өгнө үү.