CHAR, CODE, UNICHAR, UNICODE функцийг хэрхэн ашиглах вэ?
Товч тайлбар
CODE, CHAR нь тэмдэгт ба кодыг (1–255) хооронд хөрвүүлнэ. Кирилл, эможи зэрэг бүх тэмдэгтэд UNICODE, UNICHAR-ыг хэрэглэнэ.
Хэрхэн ашиглах вэ?
- Бичих загвар:
=CODE(текст),=CHAR(тоо),=UNICODE(текст),=UNICHAR(тоо) =CODE("A")→ 65,=CHAR(65)→ A.- Кирилл үсгийн кодыг
=UNICODE("Ү")→ 1198 гэж олно. - Нүд доторх мөр таслахдаа
CHAR(10)-ыг ашиглаад нүдэнд Wrap Text-ийг асаана.
Зөвлөгөө: CHAR, CODE нь компьютерийн хэлний тохиргооноос хамаарч кирилл үсгийн хувьд өөр үр дүн өгч болно. Кирилл үсэгт үргэлж UNICODE, UNICHAR-ыг хэрэглэ.
Аргументууд
| Функц | Тайлбар |
|---|---|
CODE(text) | Текстийн эхний тэмдэгтийн код. |
CHAR(number) | 1–255 кодод харгалзах тэмдэгт. |
UNICODE(text) | Текстийн эхний тэмдэгтийн Unicode код. |
UNICHAR(number) | Unicode кодод харгалзах тэмдэгт. Excel 2013-аас. |
Жишээ 1: Үндсэн хэрэглээ
| A | B | |
|---|---|---|
| 1 | Томьёо | Үр дүн |
| 2 | =CODE("A") | 65 |
| 3 | =CODE("a") | 97 |
| 4 | =CHAR(65) | A |
| 5 | =CHAR(34) | ” (хашилт) |
Жишээ 2: Мөр таслах
Нүдийн Home › Wrap Text-ийг асаавал текст хоёр мөрөнд харагдана.
Жишээ 3: Кирилл, Монгол үсэг
| A | B | |
|---|---|---|
| 1 | Томьёо | Үр дүн |
| 2 | =UNICODE("Б") | 1041 |
| 3 | =UNICODE("Ү") | 1198 |
| 4 | =UNICODE("Ө") | 1256 |
| 5 | =UNICHAR(1041) | Б |
| 6 | =UNICHAR(1256) | Ө |
Энэ дугаарууд нь ArialMon хөрвүүлэгч-д ашигладаг Unicode кодтой нэг.
Түгээмэл алдаа
#VALUE!(CHAR): тоо 1–255-аас гадуур. Том тоо болUNICHAR.- Кирилл үсэг буруу гарах:
CHAR,CODEнь хэлний тохиргооноос хамаарна.UNICHAR,UNICODE-ыг хэрэглэ. #NAME?: Excel 2010 болон түүнээс өмнөх хувилбартUNICHAR,UNICODEбайхгүй.
Холбоотой: ArialMon хөрвүүлэгч · LEFT, RIGHT, MID функц · Текстийг яаж нийлүүлэх вэ?