SORT болон SORTBY функцийг хэрхэн ашиглах вэ?
Товч тайлбар
SORT мужийг өөрийн нэг баганаар, SORTBY өөр мужийн утгаар эрэмбэлж шинэ мужид гаргана. Excel 2021, Microsoft 365-д ажиллана.
Хэрхэн хийх вэ?
- Бичих загвар:
=SORT(муж, [баганын_дугаар], [дараалал], [баганаар]) - SORTBY-ийн загвар:
=SORTBY(муж, эрэмбэлэх_муж1, [дараалал1], ...) - Дараалалд
1бол өсөхөөр,-1бол буурахаар эрэмбэлнэ. - Үр дүн гарах нүдээ сонгоод томьёогоо бичиж Enter дарна.
Зөвлөгөө: Эх өгөгдлийг өөрчлөх бол Data → Sort командыг, эх хүснэгтээ хэвээр үлдээж эрэмбэлсэн хуулбар гаргах бол SORT функцийг ашиглана.
Аргументууд
SORT
| Аргумент | Тайлбар |
|---|---|
| муж | Эрэмбэлэх муж |
| баганын_дугаар | Мужийн хэд дэх баганаар эрэмбэлэх (үндсэн нь 1) |
| дараалал | 1 — өсөх (үндсэн), -1 — буурах |
| баганаар | FALSE — мөрүүдийг эрэмбэлнэ (үндсэн), TRUE — багануудыг |
SORTBY
| Аргумент | Тайлбар |
|---|---|
| муж | Эрэмбэлэх муж |
| эрэмбэлэх_муж1 | Эрэмбийн суурь болох багана (мужтай ижил өндөр) |
| дараалал1 | 1 эсвэл -1 |
| эрэмбэлэх_муж2, дараалал2, … | Нэмэлт түвшний эрэмбэ |
Жишээ 1: SORT — оноогоор эрэмбэлэх
| A | B | C | |
|---|---|---|---|
| 1 | Сурагч | Анги | Оноо |
| 2 | Энхжин | 10а | 87 |
| 3 | Төгөлдөр | 10б | 94 |
| 4 | Солонго | 10а | 71 |
E2 нүдэнд:
Гурав дахь багана (Оноо)-гаар буурахаар эрэмбэлж Төгөлдөр, Энхжин, Солонго гэж гаргана.
Жишээ 2: SORTBY — хоёр түвшинд эрэмбэлэх
Эхлээд ангиар өсөхөөр, анги дотроо оноогоор буурахаар:
Үр дүн: Энхжин (10а, 87), Солонго (10а, 71), Төгөлдөр (10б, 94).
SORTBY-ийн давуу тал: эрэмбийн багана үр дүнд харагдах албагүй. Жишээ нь =SORTBY(A2:A4,C2:C4,-1) нь зөвхөн нэрсийг оноогоор эрэмбэлж гаргана.
Жишээ 3: Бусад функцтэй хослох
Дархан салбарын борлуулалтыг дүнгээр нь буурахаар:
Түгээмэл алдаа
- #SPILL! — үр дүн асгарах мужид өгөгдөл байна.
- #VALUE! — SORT-ийн баганын дугаар мужийн баганын тооноос их, эсвэл SORTBY-ийн эрэмбэлэх муж өөр өндөртэй.
- #NAME? — Excel 2019 ба түүнээс өмнөх хувилбар.
Холбоотой: Sort буюу эрэмбэлэх · FILTER функцийг хэрхэн ашиглах вэ? · UNIQUE функцийг хэрхэн ашиглах вэ?