Үйлдлийн системийн 32bit болон 64bit-ийн ялгаа.

Гарчиг

Одоо хэрэглэгдэж байгаа үйлдлийн систем ихэнхдээ 32bit болон 64bit гэсэн хоёр төрөл байгааг анзаарч болно. “Windows XP” хүртэлх үйлдлийн системүүд “32bit”-ийг гол болгож хэрэглэж байсан. Харин “Windows 7” гарсанаас хойш “64bit”-ийг хэрэглэх үйлдлийн системүүд маш хурдтайгаар нэмэгдсэн.

Одоо бол “64bit”-ийн үйлдлийн систем нь гол хэрэглээ болсон. Ихэнх хүмүүс тоо нь их болохоор “64bit” нь сайн байх гэсэн байдлаар яг ямар ялгаатайг мэдэхгүй хэрэглэдэг.

“bit” гэж юу вэ?

Эхлээд “bit” (бит) талаарх мэдлэгтэй байх хэрэгтэй. Бит нь компьютерийн мэдлэгийн суурь юм. Энэ нь компьютерийн хэрэглэх хамгийн бага мэдээллийг илэрхийлдэг нэгж юм.

Компьютерийн хэрэглэдэг мэдээлэл нь 0 болон 1 бөгөөд үүнийг хоёртын тооллын систем гэдэг. Нэг бит нь 0 эсвэл 1-г илэрхийлнэ гэсэн үг юм. 2 битийн илэрхийлэх мэдээлэл нь 00, 01, 10, 11 гэсэн дөрвөн төрлийн мэдээллийг илэрхийлнэ. 1 бит ихсэх тусам илэрхийлэх мэдээлэл нь хоёр дахин их болно.

Латин үсэг болон энгийн үед хэрэглэгдэх тэмдэгтүүдийг хоёртын тооллын системээр илэрхийлэхэд 8 бит (256 төрөл) байхад болно. Үүнийг гол хэмжигдэхүүн болгож 8bit = 1B(byte) болгосон. byte нь компьютерийн хард дискийн багтаамжийг илэрхийлдгийг та мэднэ. Жишээлбэл нэг зургийг хадгалахад 100KB хэмжээ эзэлдэг бол үүний ард 100,000×8=800,000bit буюу найман зуун мянган ширхэг 0 болон 1-ийн дараалал гэсэн үг юм.

32bit болон 64bit үйлдлийн системийн ялгаа.

Энэ нь нэг доор тооцоолж чадах битийг илэрхийлж байгаа юм. 64bit нь хамаагүй их тооцооллыг нэг доор хийж чаддаг.

32bit-ийн үйлдлийн систем

32bit үйлдлийн системийн CPU нь 2-ийн 32 зэрэг хүртэлх мэдээлэл, “4,294,967,295” мэдээллийг нэгэн доор бодох чадвартай.

64bit-ийн үйлдлийн систем

64bit үйлдлийн системийн CPU нь 2-ийн 64 зэрэг хүртлэх мэдээлэл, “18,446,744,073,709,551,615” мэдээллийг нэгэн доор бодох чадвартай.

64bit-ийг хэрэглэхэд зориулсан CPU байх хэрэгтэй. Мөн 64bit-ийг 100% ашиглахын тулд хэрэглэж байгаа програм тань 64bit-д зориулсан байх хэрэгтэй. 64bit үйлдлийн систем дээр 32bit-ийн програмыг ашиглаж болох ч гэсэн 100% чадлаараа ажиллаж чаддахгүй. Зарим програм нь ажиллахгүй тохиолдол бас байдаг.

Харин 32bit үйлдлийн систем дээр 64bit-ийн програмыг ашиглаж болохгүй.

Хэрэглэж болох RAM нь ялгаатай байна.

32bit-ийн үйлдлийн систем

 32bit-ийн үйлдлийн систем нь 4GB-аас их RAM-ийг хэрэглэж чадахгүйг анхаарна уу. Дээр бодсон 2-ийн 32 зэрэг нь 4GB-г илэрхийлж байгаа юм. 4GB-аас их RAM-тай байсан ч хэрэглэж чадахгүй тул үүнээс их болгох шаардлагагүй.

64bit-ийн үйлдлийн систем

64bit үйлдлийн систем нь 32bit-аас хамаагүй их RAM-г ашиглах боломжтой. 18,446,744,073,709,551,615byte нь 17,179,869,184GB хүртэл хэрэглэх боломжтой гэсэн үг юм. Гэхдээ бодоход ингэж гарч байгаа ч бодит байдал дээр ийм их болгож чадахгүй. Тухайн хэмжээнд хязгаарлаж чадахгүй бол эвдрэл гарах магадлалтай тул үйлдлийн систем болгондоо хязгаар хийж өгсөн байдаг.

Доор “Windows” үйлдлийн системийн төрөл болон 64bit дээр хэрэглэж чадах RAM-ийн хязгаарыг үзүүлэв.

Windows version 32bit Editions 64bit Editions
Windows Vista Home Premium 4 16
Windows Vista Business, Enterprise, Ultimate 4 128
Windows 7 Home Premium 4 16
Windows 7 Professional, Enterprise, Ultimate 4 192
Windows 8 4 128
Windows 8 Pro, Enterprise 4 512

Хэрэглэж болох ХАРД ДИСКНИЙ ХЭМЖЭЭ нь ялгаатай.

32bit-ийн үйлдлийн систем

32bit үйлдлийн системийн “Windows” дээр таны хард диск 2TB хүртэл байх боломжтой.

64bit-ийн үйлдлийн систем

64bit үйлдлийн системийн “Windows” дээр таны хард диск 16 EByte хүртэл байх боломжтой. Ийм их хэмжээний багтаамжтай хард диск одоохондоо худалдаанд гараагүй байна.

64bit “Windows”-г суулгаж болдоггүй компьютер.

64bit-ийн “Windows”-г суулгаж болохгүй компьютер байдаг. Суулгаж болдоггүй учир нь CPU нь 64bit-д зориулаагүй тул суулгаж болдоггүй.

“Intel” конпани “Pentium M”, “Celeron M”, “Duron” зэрэг CPU нь 32bit-ийн CPU тул 64bit-ийн үйлдэлийн систем суулгах боломжгүй.
Харин “Core i7 / i5 / i3”, “Celeron Dual-Core”, “Atom” зэрэг нь 64bit-т зориулсан CPU юм.

Дүгнэлт

32bit болон 64bit үйлдлийн системийг чадах чинээгээрээ тайлбарлахыг хичээлээ. Орчин үеийн ихэнх компьютерууд 64bit-ийн үйлдлийн системтэй зарагдаж байгаа ба цаашид ч гэсэн улам их хэрэглэдэг болно гэдэгт найдаж байна. Иймээс эртнээс бага багаар 64bit рүү үйлдэл систем болон програм хангамжуудаа шилжүүлж эхлэх хэрэгтэй болов уу.

Таньд таалагдсан бол “Like” болон “Share” хийж өгнө үү.

Дэлхийд анх удаа их сургуулийн оюутан фотосинтезийн процесс явуулдаг хиймэл навч “Silk leaf” хийв.

Лондонгийн “Royal College of Art” -д сурдаг оюутан “Julian Melchiorri”-ийн хийсэн хиймэл навч юм. Энэ нь ус болон нүүрсхүчлийн хийг шингээж хүчилтөрөгч гаргадаг жинхэнэ навч шиг фотосинтезийг хийж чаддаг материал хийсэн байна.

Энэ материал нь ялмын хүр хорхойн үүр (Cocoon of silkworm)-ийг суурь болгож байгаа юм.

Жоохон ус болон гэрэл байхад хүчилтөрөгч үүсгэх болно.

“Татах хүчгүй орчинд ургамал ургадаггүй, NASA маш хол огторгуйд хүчилтөрөгч хэрхэн үүсгэх талаар олон янзын судалгаа хийж байсан. Энэ материалыг ашиглаж хүн төрөлхтөн огторгуйд хүчилтөрөгчийг үүсгэх боломжтой болж хол орчин дох үйл ажиллагааг судлах боломжтой болох байх” гэж “Melchiorri” хэлсэн байна.

(Via Gizmodo)

Таньд таалагдсан бол “Like” болон “Share” хийж өгнө үү.

Нисдэг машин хийх дөхөж байна уу?

Токиогийн их сургуулийн оюутан Ёоичи Очиаигийн “Youtube”-д тавьсан бичлэг дэлхий даяар шуугиан дэгдээж байна.

Three Dimensional Mid-Air Acoustic Manipulation
Youichi Ochiai, Takayuki Hoshi, Jun Rekimoto

Энэ нь дууны долгионыг ашиглаж эд зүйлсийг хөөргөх технологи юм. Өдий хүртэл зөвхөн хөөргөх л чаддаг байсан.Soniclevitation_1Үүний дараа шугамын дагуу хөдөлгөж чаддаг болсон.

Soniclevitation_2Энэ удаагийн технологи нь гурван хэмжээсээр хөдөлгөх боломжтой.Soniclevitation_3Хэрэглэж байгаа төхөөрөмж нь:Soniclevitation_4Дууны давтамжийг Dry Ice буюу CO2-н хатуу биетийг ашиглан харуулсан байна.

Бодит харилцах орчин “inFORM”

inFORM: Tangible Media Group Daniel Leithinger, Sean Follmer, Alex Olwal, Akimitsu Hogge, Hiroshi Ishii / 2013

Массачусеттсийн Технологийн их сургуулийн “Tangible Media” групп “бодитоор дамжуулах” харилцах орчин зохиосон ба үүнийгээ “inFORM” гэж нэрлэжээ. Онлайнаар харилцаж байгаа хүндээ хэлбэр дүрсийг дамжуулахаас гадна өөр зүйлсийг дамжуулах боломжтой. “inFORM” нь олон янзын үйлдэл хийх боломжтой. Жишээлбэл:

  • “Харилцаж байгаа” хүний номын дүрс болон доторх агуулгыгinform1
  • “Унхаантай ширээ” шиг дугарч байгаа утсыг мэдэгдэж, харагдах газар хүртэл нь ойртуулж өгнө.inform2inform3
  • “inFORM” нь бас тоглоом болно. inform4 inform5

Доорх зураг нь “inFORM”-ийн бүтэц юм. inform_1

Нэг цэг дээр тогтоод, хөдөлж чаддаг робот “Cubli”

Cubli
ETH Zurich

Швейцарь улсын их сургууль “ETH Zurich”-аас танилцуулсан шинэ робот “Cubli”.

“Cubli” нь 15x15x15cm хэмжээтэй куб юм. Энэ роботын онцлог нь гурван ширхэг эргэлддэг арааг ашиглан олон янзийн үйлдэл хийх юм. Гол онцлох үйлдэл нь үүний тэнцвэрээ олох чадвар юм. “Cubli” нь өнцөг дээрээ тэнцвэрээ олж тогтож чаддаг бөгөөд тогтож байхаа түлхэх, тогтож байгаа газрыг налуу болгоход тэнцвэрээ хадгалсаар л байдаг.

Дотор нь эргэлдэж буй араагаар тэнцвэрээ олж байхаар зохион бүтээгдсэн байна. Энэ нь огторгуйд хиймэл дагуул зүг чигээ олоход ашигладаг системтэй төстэй гэж зохиогч нар нь тайлбарласан байна.

 

 

 

Дурын зүйлийг өөрийн хулгана болгох “Touch & Activate”

University of Tsukuba, Makoto Ono

“Touch & Activate”

“Touch & Activate” нь спикер болон микрофонийг ашиглаж хийсэн байна. Спикерээс гарсан долгион эд юмсээр дамжихдаа өөр өөр байдаг. Мөн барьж хүрсэн тохиолдолд долгион нь өөрчлөгддөг байна. Энгийн үе болон барьж хүрсэн үеийн ялгааг ашиглан энэ системийг хийсэн байна. Тухайн ялгааг компьютерт таниулж дурын үйлдлийг хийх боломжтой юм.

Хиймэл ертөнцөд зурвас үлдээх “Second Surface” систем

MIT Media Lab Tangible Media Group

“Second Surface” нь AR (Augmented Reality)-г олон тавлет дээр шэйре хийх боломжийг олгох систем юм. “Second Surface”-г ашиглан хиймэл ертөнцөд зураг үлдээж өөр хүмүүстэй шэйре хийж болно.

AR гэдэг нь хүний мэдэрдэг бодит ертөнцийг компьютер ашиглан өргөжүүлэх технологи юм.

Цаас болон номыг таач болгон ашиглах шинэ систем.

Fujitsu Laboratories, Fujitsu

Япон улсын “Fujitsu” компаний лабораториос гаргасан шинэ системийг 2013 оны 4 дүгээр сард танилцуулсан байна. Цаас, ном зэрэг дижитал бус орчингийн эдийг хуруугаараа сонгон удирдах боломжтой систем юм.

Энэ системийг хийхэд тусгай төхөөрөмж ашиглаагүй бөгөөд энгийн камер болон прожекторийг ашигласан бөгөөд зөвхөн зургийн боловсруулалтаар (Image processing) л хийсэн байна. Мөн сонгосон хэсгийн зураг болон бичгийг компьютерт хадгалах боломжтой.

Үүнийг 2014 онд худалдаанд гаргахыг зорьж байгаа бөгөөд бичлэг дээрх төхөөрөмж нь туршилтын хувилбар юм.

3D орчинд өөрийн ажлын байрыг бий болгох “SpaceTop”

Хоёр хэмжээст орчин, гурван хэмжээст орчинг нэгтгэж нэг дисктоп болгон хэрэглэх боломжийг олгох шинэ технологи “SpaceTop”-г танилцуулж байна. Зөгнөлт кинон дээр гардаг “Юу ч байхгүй агаарт гарч байгаа дэлгэцийг барьж хөдөлгөх”-тэй төстэй үйлдлийг хийх боломжтой болжээ.

SpaceTop – Jinha Lee MIT Media Lab

http://leejinha.com/SpaceTop

SpaceTop, CHI 2013 on Vimeo

“SpaceTop”-г хэрэглэж байгаа байдлыг хажуу талаас нь харуулж байна.01Дэлгэц нь нэвт харагддаг дэлгэц бөгөөд дэлгэцийн цаана нь компьютерын гар харагдаж байна.02“ScaceTop”-г ашиглан дисктоп дээр байгаа цонхийг барьж байгааг хажуу талаас нь харуулж байна.03Цонхийг барьж байгаа дэлгэцээр хархад дараах байдлаар харагдана. Үүнийг бариад зөөх боломжтой.04Ажиллах зарчим нь дээр байгаа Хурууг мэдэрдэг (touch-gestures) болон наана цааныг ялгадаг камера (depth camera) байрлаж, урдаас нь нүүрний хөдөлгөөнийг ажигладаг камера байршуулсан байна.05Дэлгэц нь нэвт харагдах бөгөөд цаад тал нь ажиллах талбар юм.06Хурууны хөдөлгөөнийг дараах байдлаар мэдэрнэ.07Арван хуруугаар зэрэг хүрхийг ч мэдрэх боломжтой.08Өөдөөс нь харж байгаа камераар нүүр хэрхэн дэлгэцийг харж байгаа мэдэрнэ.09Дэлгэцийг харж байгаа байдал.10Хэрэглэх хэсэгт эзлэхүүнийг харуулах сараалж (Grid) гарч ирнэ. Үүний дагуу дэлгэц дээрх зүйлсийг хөдөлгөх боломжтой.11Энгийн дэлгэц шиг зураг үзэх боломжтой.12Компьютерийн гарын наана нь хий touchpad-тай.13Хоёр гараараа өөр өөр үйлдэл хийх боломжтой.14“ScpateTop”-г MIT-ийн оюутан Jinha Lee хийсэн бөгөөд үүний үндэс болох технологийг 2012 онд  “See Through 3D Desktop” гэдэг нэртэйгээр хийж байжээ.

Blog at WordPress.com.

Up ↑