Word-ийн цэс (Ribbon) ба Quick Access Toolbar-ийг өөртөө тааруулах
Товч тайлбар
Байнга хэрэглэдэг товч тань өөр өөр табад байвал хайж цаг алддаг. Quick Access Toolbar-т нэмчихвэл аль ч табаас нэг товшилтоор хүрнэ.
Хэрхэн ашиглах вэ?
- Нэмэх товчоо Ribbon дээрээс олоод баруун товшино.
- Add to Quick Access Toolbar сонгоно.
- Toolbar харагдахгүй бол Ribbon-ы баруун доод буланд байх сумыг дарж Show Quick Access Toolbar сонгоно.
- Хасах бол Toolbar дээрх товч дээр баруун товшоод Remove from Quick Access Toolbar сонгоно.
Зөвлөгөө: Товч хаана байгааг мэдэхгүй бол Alt+Q дараад нэрийг нь англиар (жишээ нь «watermark») бичиж хайна.
Ribbon нь Home, Insert, Layout, References гэх мэт табуудаас бүрдэнэ. Дэлгэц жижиг зөөврийн компьютер дээр Ribbon их зай эзэлдэг тул Ctrl+F1 дарж нууж болно. Дахин дарахад буцаж гарна.
Миний санал болгох Quick Access Toolbar-ийн товчнууд:
- Save as PDF эсвэл Export
- Format Painter
- Insert Table
- Show/Hide ¶
- Print Preview and Print
Товч бүр Alt дарахад дугаартай болно. Жишээ нь эхний товчийг Alt+1-ээр шууд дарж болно.
Word-ийн дэлгэцийн ерөнхий тайлбар Word анхан шатны сургалт-ын эхний хичээлд бий.
