Үнэгүй хэрэгсэл

Монгол бичгийн тоо

Тоогоо бичихэд монгол бичгийн цифр болж гарна. Хуулаад Word, Facebook, мессеждээ буулгаарай.

᠒᠐᠒᠖

Монгол бичгийн цифр 0–9

Цифр дээр дарвал хуулагдана.

Тооны нэр монгол бичгээр

ТооКириллМонгол бичигГалиг
0тэгᠲᠡᠭteg
1нэгᠨᠢᠭᠡnige
2хоёрᠬᠣᠶᠠᠷqoyar
3гуравᠭᠤᠷᠪᠠγurba
4дөрөвᠳᠥᠷᠪᠡdörbe
5тавᠲᠠᠪᠤtabu
6зургааᠵᠢᠷᠭᠤᠭ᠎ᠠjirγuγ-a
7долооᠳᠣᠯᠤᠭ᠎ᠠdoluγ-a
8наймᠨᠠᠢᠮᠠnaima
9есᠶᠢᠰᠦyisü
10аравᠠᠷᠪᠠarba
20хорьᠬᠣᠷᠢqori
30гучᠭᠤᠴᠢγuči
40дөчᠳᠥᠴᠢdöči
50тавьᠲᠠᠪᠢtabi
60жарᠵᠢᠷᠠjira
70далᠳᠠᠯᠠdala
80наяᠨᠠᠶ᠎ᠠnay-a
90ерᠶᠡᠷyer
100зууᠵᠠᠭᠤjaγu
1000мянгаᠮᠢᠩᠭ᠎ᠠmingγ-a

Түгээмэл асуулт

Монгол бичгийн тоо хэрхэн бичигддэг вэ?

Монгол бичиг 0-ээс 9 хүртэл өөрийн 10 цифртэй. Араб тоотой адил аравтын системээр бичнэ: 25 гэвэл ᠒ ба ᠕ гэсэн хоёр цифр. Босоо мөрөнд тоог ихэвчлэн хэвтээгээр нь эргүүлж бичдэг.

Хуулсан тоо минь дөрвөлжин болж харагдаж байна.

Тухайн төхөөрөмжид монгол бичгийн фонт байхгүй үед ингэж харагдана. Windows дээр «Mongolian Baiti» фонт ихэвчлэн суусан байдаг. Word дээр текстээ сонгоод энэ фонтыг сонгоорой.

Word дээр монгол бичгээр яаж бичих вэ?

Windows-д Traditional Mongolian гарыг нэмээд бичнэ. Дэлгэрэнгүйг «Word дээр монгол бичгээр бичих» хичээлээс үзнэ үү.

Тоог үгээр (нэг, хоёр) монгол бичгээр бичиж болох уу?

Тийм. Доорх хүснэгтэд 0–10, 20–90, зуу, мянгыг монгол бичгээр бичсэн байна. Том тоог эдгээрийг нийлүүлж бичнэ: хорин тав гэвэл «хорин» ба «тав».